ХИЧЭЭЛ
2009 онд би 1-р курсээ төгсөж, МУИС-ийн ЭЗС-ийн ЭЗО2а ангид данстай оюутан боллоо. Өдөр шөнөгүй хичээлээ хийж, ядаргаанд ортлоо давтсан гэж худлаа хэлэхгүй ч тэгж хийсэн ямар ч оюутнаас дор орохгүйгээр мэдлэгтэй, туршлагатай, дүнтэй болсон гэж бардам хэлж чаднаа.
2-р курст ороод тавьсан зорилгодоо "бараг" хүрсэн гэж бодож байна. Эрдэм шинжилгээний хуралд оролцож үзэх байсан тэр зорилгоо бүр давуулан биелүүлж, шагналт байр эзэллээ. Менежментийн тэнхимийн ЭШХ-д Зоогийтойгоо хамт оролцож, бараг байр эзэлсэн нөхцөлд шүүгчдийн "ачаар" 5-р байр эзэллээ. Харин өөрийн ЭЗО-ын тэнхимийн ЭШХ-д Батзориг болон Өлзий нартай оролцон чамгүй шүүсээ шахуулсныхаа дараа 3-р байр эзэлсэн. Харин яг зэрэг болсон Маркетинг-ОУХ-ны тэнхимийн ЭШХ-д Бямбаа, Пүүжээ нартайгаа оролцон 2-р байр эзэллээ. Үнэндээ энэ бол маш том амжилт байлаа, дараа нь сургуулийн ЭШХ-д 2 илтгэлээрээ шалгарч оролцон 3-р байр эзэлсэн нь бүр мөрөөдлийн гэж хэлж болох амжилт байсан юм. Одоо хаврын ЭШХ-уудад бүр сайн орохыг хичээнээ...
СПОРТ
Хөлбөмбөгөөр @131dg багийнхаа хамтаар МУИС-ын аварга боллоо. Үнэхээр илүү нь байсан. МУИС-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Бүх Оюутны наадам, ДУУЛИАН тэмцээнүүдэд оролцлоо. Сагсан бөмбөгөөр анхныхаа медалийг ЭЗО-ийн багийн хамтаар тэнхимийнхээ тэмцээнээс авлаа. Хөлбөмбөгийн хувьд, мэргэжлийн гэсэн тодотголтой Батзаяагийн номны орчуулгын багт орж ажиллаа. "ХӨЛБӨМБӨГ" гэсэн сонинд нийтлэл бичин, хэд хэдэн дугаарыг хэвлүүлэн хүргэсэн, оны дараагаас дахин гарна гэж найдаж байна.
ТВИТТЕР
Твиттер гэж 08 онд нээсэн "гайтай" эдээ бүрэн хэмжээгээр нь ашиглаж, бүр тэрэндээ донтож, шүлэг хүртэл бичиж /@tulgaa-ийн хийсэн уралдаанд зориулан/, клуб хүртэл байгуулалцан /@bpurev, @MendOrshikh, @Tsegmee нарын хамтаар/, эрдэм шинжилгээний ажил хүртэл бичлээ. Зөндөө олон сайхан найзуудтай болсон гэж бодож байгаа, анх гарын таван хуруунд багтам хэдхэн Монголчууд бие биетэйгээ бичилцдэг байсан энэ оюунлаг талбар хэдэн мянгад хүрсэн гайхалтай амжилтанд хүрчээ. @urgoo-оос VIP тасалбараар шагнуулж, @caffetiamo-оос зөндөө зөндөө зайрмагны эрх аван, @Zoloogg-ээс ном, @tulgaa-аас rapidshare-ийн premium эрх, @N730-аас онц сонирхолт киногоор шагнуулж, @Rreya-тай ном солилцсон, @Ononjargal, @chimedee нартай хүүхдүүд дээр очсон гээд зөндөө дурсамжтай мөчүүд байлаа. Энд, твиттерт миний дурсамжтай, дурсгалтай, гунигтай, уйтгартай мөчүүдийн жиргээ бүгд түүх болон үлдэж байна...
ЗУНЫ АМРАЛТ
Зуны амралт маань тун дурсамжтай болж өнгөрлөө. Герман, Австри, Швед, Дани, Франц, Унгар гээд Европын орнуудаар "ганцаараа" үүргэвчээ үүрээд 1 сарын хугацаатай аялчихаад ирлээ. Урьд өмнө үзэж байгаагүй олон зүйлээ үзэж, харахыг хүсч байсан олон зүйлсээ харж, очихыг хүсдэг байсан олон газраа очиж үзлээ. Allianz аренад хөлбөмбөг үзэж, Луврын музейд Мона Лизаг шүтэж, Хунгарорингт Шумахертай уулзлаа. Гайхалтай, зугаатай, хөгжилтэй, дурсамжтай, сэтгэл хөдөлгөсөн сайхан аялал байлаа, БАЯРЛАЛАА!!!
КЛУБ
ЭЗС дээрээ хэдэн нөхдийн хамтаар NEST клубыг байгууллаа. Үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа ч гэсэн одоо ямар ч ЭЗС-ийн оюутан сонссон, харсан, таньдаг дүр төрхийг бүрдүүлсэн гэж бодож байна. Чамгүй олон /жижиг гэлтгүй/ зүйлс хийж, сайн хамт олон бүрдсэн гэж бодож байна, гэхдээ бүх зүйл дөнгөж ЭХЭЛЖ байна, биднийг өшөө олон зүйл, ажил хүлээж байна. АМЖИЛТ!!!
131DG
131dg-ийнхэн, 1-р сургуулийн 2008 оны 11Г ангийнхан энэ жил одтой байлаа. Хэд хэдэн гишүүд маань гадаадад сурахаар явж, одоо нэлээн олон нь дахиад явах гэж байна. Бид өөр өөрсдийн сурч буй газраа үргэлж тэргүүлэгчид нь байж, шилдэг гэдгээ баталсаар явна. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА, НЯМХҮҮ УЛААН...
Надад ганц л анги байдаг...Математик, хөлбөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай 11Г анги...Г.Зол-Эрдэнэ
ШИНЭ он гарахад 40 минут л үлджээ. Олон зүйлийг авч, олон зүйлийг олсон ч алдсан, буруудсан зүйл чамгүй байлаа. Зорьсон зорилгодоо /магадгүй хамгийн үнэтэй/ хүрч чадсангүй, хажуугаараа зүгээр л өнгөрөөчихлөө. Ямар ч итгэлгүй, ямар ч эрч хүчгүй, ямар ч идэвхгүй үеүд дэндүү их байлаа. Хэт бардаж, хэт сагсуурч явсан мөчүүд ч цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн надад туршлага болж, энэ бүхэн надад зарим зүйлсийг мэдрүүлж, мэдүүлээд л явж байна. Би улам бүр "хүн" болоход дөхөж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Олон сайхан найзуудыг надад өгч, олон сайхан амжилтыг бэлэглэж, олон дурсамжит мөчүүдийг үлдээсэн 2009 он минь баяртай. 2010 минь, ТАВТАЙ МОРИЛ, Би чамайг хүлээж авахад, түүхээ бичихэд, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээхэд бэлэн!!!
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!!!
ReplyDeleteHappy New Year!
ReplyDeleteСайхан он байна. Баяр хүргэе! 2010 оноо бүр сайхан өнгөрөөгөөрэй.
ReplyDeleteshine onii mend hurgii, estoi setgel hudulgusun bichleg bna,, shine jiliin uur oruuljin,, bayrlaa
ReplyDelete:DD,,
2010 ondoo iluu ih amjilt buteel, az jargal,, adal yvdal,u bas hair durlal,, husii
сайхан жил болжээ, сайн байна анд минь..
ReplyDeleteмаш сайхан жил болж өнгөрчээ чиний хувьд, энэ амжилтандаа ханалгүй, цааш улам өсч зорьсон бүхэндээ хүрээрэй гэж хүсье ээ.
ReplyDeleteГанзо
,,,анддаа зөндөө их амжилт хүсье,,,
ReplyDeleteминий нэр 2 ч дурдагдлаа хэхэ... Хамтдаа алаад өгнө өө!!!
ReplyDeletesaixan jil bolj ongorchee ulam iluu saixan jil irj baigaa gedegt itgej bna & AMJILT!
ReplyDeleteазтай амжилттай дурсамжтай завгүй үр бүтээлтэй жилийг өнгөрөөжээ. дуурсахгүй дурдахгүй өчнөөн зүйлсийг хийж бүтээжээ. Ирэх жилд илүү олон зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
ReplyDeleteхэхэх .. онц ноцтой бичих юм байхгүй гээд байсан аймар юм бичсэн байна шд .. хэхэх
ReplyDeleteирэх жилдээ будаа болгоод өгөөрэй .. би бас будаа болгох санаатай .. хэхэхэх
HAPPY NEW YEAR MY FRIEND ! WISH U THE BEST !
buur setgel hudulchluu! ;;) uneheer goyo niitlel bna!
ReplyDeleteШинэ жилийн мэнд хүргэе, цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт чинь өндрөөс өндөр амжилт хүсье ;)
ReplyDeleteGood luck
ReplyDelete;)
Шинэ ондоо тэгээд улам амжилт гаргаарай.
ReplyDeleteHappy New Year!!!
ReplyDeleteСайн байна залуу минь!!! Чиний хувьд их сайхан жил болж өнгөрчээ. Энэ жил улам их амжилтыг хүсэн ерөөе!!! :D
ReplyDeleteмундаг юмаа..энэ ондоо улам илүүг бүтээх болтугай ;)
ReplyDeleteТээрк-s
Үнэхээр их зүйлс бүтээжээ бахархмаар юм.
ReplyDelete2010 ондоо илүү ихийг хийж бүтээгээрэй ;)
Uundaa-tai hamt ajillah belen shuu :D
ReplyDeletegaihamshigtai heleh ug algada..HAPPY NEW YEAR!!!!
ReplyDelete