8/3/09

Мөрөөдлийн тоглолт буюу Мюнхенд болсон гайхамшиг

2009 оны 7-р сарын 29...Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй биз ээ...Олон жил хөлбөмбөгөө үнэнчээр сонирхож, ухаан орсон цагаасаа Байерн ФС-ийг унаж тусаж, ухарч уруудаж, мандан дэвжиж, дэвшин шуугиулж байх ямар ч үед нь хаялгүй дэмжин, тэдэнтэй сэтгэл зүрхээрээ цугтаа байж, тэдэнтэй хамт харамсч, тоглож, уйлж, ухаарч, баярлан,хөөрч явсны хэрэг тэр өдөр гарсан болохоор би тэгж бичсэн юм...Тэр өдөр жинхэнэ Мөрөөдлийн тоглолтууд Аллианз Аренад болсон юм...Бундеслигийн мөнхийн лидер Байерн, ПЛ-ийн аваргууд МанЮ, Серие А-ын лидерүүдийн нэг АС Милан, Өмнөд Америкийн хамгийн түүхтэй, шилдэг багуудын нэг Бока Хуниорс багууд дэлхийн автомашин үйлдвэрлэлийн хамгийн нэртэй брэндүүдийн нэг АУДИ корпорацийн 100 жилийн ойн нэрэмжит АУДИ КАП тэмцээнд оролцохоор Мюнхенд иржээ.....Энэ бол Аллианз Арена...69000 хүний суудалтай 2005 онд ашиглалтанд орсон, Байерн Мюнхен болон Мюнхен 1860 багууд хамтран эзэмшдэг..Мюнхенд төвтэй дэлхийн санхүүгийн хамгийн том үйлчилгээний байгууллагуудын нэг Аллианз корпораци энэ стадионыг өөрийн нэрээр өмчлөх эрхийг 30 жилээр худалдан авсан ажээ......Энгийн үедээ буюу өдрийн цагаар цагаан өнгөтэй...Харин шөнө болохоор 3 өнгөнд хувирдаг,Байерны тоглолт явагдах үеэр улаан, Мюнхен 1860-ын тоглолтын үеэр хөх, цэнхэр,харин шигшээ баг тоглолт хийх үеэр цагаан-шаргал өнгөтэй болдог......Энэ тоглолт эхлэхээс өмнө талбайг нь авсан зураг...Сонирхуулж хэлэхэд Аллианз Аренагийн паркинг буюу машины зогсоол нь Европдоо хамгийн томд тооцогддог гэж байгаа, 4 хэсэг 10000 машины зогсоолтой......Тоглолтын тасалбараа жаазанд хийгээд нандигнан хадгалнаа нтр...Нэг билетээр 2 тоглолт үзээд ер нь бол 2 туулай буудчихаж байгаан хэхэ......Нээрээ цэнгэлдэх дотор зарагдаж байгаа бүх юмс зөвхөн АренаКард-аар тооцоогоо хийдэг юм байналээ...Ийм кард аваад түүндээ мөнгө хийж цэнэглээд, ундаа ус, пиво, хоол нтр гээд бүх юмаа авдаг системтэй нь нэлээн таалагдсан шүү......Заа энэ цэнгэлдэх хүрээлэнгийн бүтэц...Ер нь бол ямар ч тэнэг хүн хараад ойлгохоор, лав төөрөхгүйгээр л тоглолтоо үзэх боломжтой болгосон......Фен Эмбасси буюу Фен Элчин сайдын газар байрлаж байсан...Тэнд очиж тэндэхийн ажилчидтай уулзан, Монголоос ирснээ танилцуулан хэд хэдэн чухал асуудлаар ярилцсан гэж байгаа...Нээрээ Монгол гэсэн чинь Чингис хаан биш DJ BOBO гэж мэдэх юм байна гээд л байсан, би мэдкү ч гэсэн өө тийшдээ, та нар яаж мэддэг байнаа гээд л хаха......Энэ Фен Шоп орлогыг бол нээрээ олохыг үзүүлж байнаа...Очсон бараг хүн болгон дор хаяж нэг бараа авч байгаа юм, би хүртэл нэг жижигхэн бөмбөг авсан хэхэ...
...Иймэрхүү шоу үзүүлдэг гарууд зөндөө юм байналээ, бөмбөгөөр бол жинхэнэ наадаж байгаан хэхэ...юун К.Роналду, Роналдиньо, Зоогий нтр......Мюнхен 1860 багийн оффишиал дэлгүүр нь...Байерны дэлгүүр бараг булан тойроод л нэг байхад энэ багийнх нийлээд л нэг байсан байхаа...хувцаснууд нь ч үнэтэй, худалдан авагч ч байхгүй, хямралд өртөөд нтр...Нээрээ санхүүгийн хямралд өртөн тэд өөрсдийн эзэмшиж байсан Аллианз Аренагийн эрхээ Байернд зарсан гэж сонссон юм байна......Байрны Амьд домог, Баварийн баавгай Олливер Кан...Мань нөхөр ZDF сувгийн эксперт болчихсон "Ренсинг манай Касиьяс болж чаднаа гэж бодож байна" гээд л яриад явдаг болсон байналээ хэхэ...
...Нээлтийн ажиллагаа нь их сүртэй болсон, товч бөгөөд тодорхой үзүүштэй үзүүлбэр байлаа...АУДИ-ийн 100 жил энэ жил тохиож байгаа учраас өнгөрсөн жил тэмцээнийхээ товыг зарласан, уул нь К.Роналду-Кака-Ф.Рибери гээд өнөө цагийн 3 шилдэг хөлбөмбөгчдийг нэгэн дор цуглуулах зорилготой байсан ч 2 нь Мадридыг зорин, үлдсэн Рибери нь гэмтэлтэй гээд тоглосонгүйээ.....МанЮ болон Бока-ын тоглолт эхэлж байна..Рикельмегийн ухаалаг тоглолыг л биширлээ, жаахан дэмжээд өгсөн бол Бока ч сандаргаж байсан шүү..Гэхдээ Фергюсонд хангалттай нөөц байгаа учраас бараг 2-р байгаа л гаргасан...

...Андерсоны эхний гоол...Хаалттай цохилтыг 90-ын буланд нь амжилттай цохин гүйцэтгэсэн...удалгүй шинээр авсан Эквадорын А.Валенси гоол хийж улмаар 1-р үе 2:0-ээр өндөрлөсөн юм......Завсарлагааны үеэр ч тэр, тоглолтын өмнө ч тэр халаалтыг зөвхөн МанЮ л хийж байсан, Бока талбай дээр лав гарч ирээгүй...Тэгээд ч МанЮ 2:1-ээр хожиж,Ауди Кап-ын финалд шалгаран үлдсэн юм......Талбайн эзэн Байерн Мюнхен болон АС Милан багуудын тоглолт...Тоглогчдынхоо нэрсийг үзэгчид нь нэгэн дуугаар зарлаад л бас сүртэй юм...1-р үед эхэлсэн стадионы давалгаа шүүгчийн шүгэлийн дуугаар л нэг юм зогсож, 2 талаас БАЙЕРН гэж орилох үзэгчдийн дуу, бөмбөг оруулах, амжилттай довтлогоо, хамгаалалт хийхэд баяр хүргэх гээд энд бүх юм онцгой байлаа......Байерны залуу довтлогч Т.Мюллер 2 гоол, доод багаас шинээр орж ирсэн Сенегалын С.Сене болон бүх Мюнхены хайртай тоглогч Б.Швайнштайгер нарын хийсэн гоолын ачаар Байерн заналт дайснуудын нэг Миланыг 4:1-ээр ийнхүү буулган авсан юм......Ийм хоолны цэгүүд ёстой түмэн янзаараа, тэгээд ч сул газар ёстой олдохгүй, бүгд бөөн оочер,бас бүгд АренаКардаар тооцоогоо хийдэг......Энэ зүгээр л камерныхаа тохиргоог буруу хийгээд авчихсан зураг нтр хэхэ......Аллианз Аренад хамгийн дуртай багаа Зоогийгийн дэмждэг багийг хэрхэн бут ниргэхийг харлаа, би ч азтай хүн юм аа...4:1...Байерн, шинэ Байерн өнгөтэй байнадаа......Хамгийн гол асуудал нь яаж гэртээ харих вэ л болдог юм байналээ..Метроны буудал бол пиг, машинаа гаргана гэж үлгэр болдог гэж ярьж байсан...Гэхдээ тэгээд л нэмэлт вагон гаргах гэх мэт олон аргаар асуудлыг шийддэг учраас болдог л юм байналээ...

13 comments:

  1. гоё юмаа .. би ингэж тоглолт үзхиймсан :)


    "Тоглолтын тасалбараа жаазанд хийгээд нандигнан хадгалнаа" хэхэх жаазанд хадгалах нь хаашайн бэ ... :))

    ReplyDelete
  2. Пөөх хэлэх ч үг олдохгүй байна. Юу ч гэсэн чамд баяр хүргэе!!! Ганц хайртай багийнхаа тоглолтыг үзсэн байна шүү дээ. Гайхалтай гэхээс өөр юу гэх вээ?

    ReplyDelete
  3. Goyo niitlel baina, goyo ch aylaj baigaa yum baina, tsaashdiin aylal, niitleluuded chini amjilt husey!

    ReplyDelete
  4. Пэшшшш муу бичлэг, ёстой муу бичлэг нтр хаха,,, Заа яахуу нөхөрсөг тоглолт юм даа... Аваргуудын лигт таараасай этр...
    Сайхан аялал болж байна даа

    ReplyDelete
  5. хаха юун тэр ....Зоогий нтр их таалагдлаа хаха

    ReplyDelete
  6. bas ovoo borloson bn shuu ter talbai ntr geed l buh zuil ni gyalalzaj bnaa:D

    ReplyDelete
  7. Гоё бичлэг байна нэг тоглолт үзчих юмсан

    ReplyDelete
  8. ochkoo_b@yahoo.comAugust 5, 2009 at 6:07 PM

    yaay ymar tom tsengeldeh ve ain goy yum a hentei yawj bgan ??

    ReplyDelete
  9. @ochkoo_b мань ганцаараа л яваад байнадаа, хамаатнуудаараа зочлоо д л хэхэ..
    @Залуу Маркетер санаж явахад бүтнэ гэдэг үнэн л юм байна лээ шүү хэхэ...
    @burentegsh угаасаа л бор ш дээ хэхэ
    @Зоогий хаха, угаасаа жинхэнэ байсан бол Спортингийг яасан тэрэнтэй адил болгох байсан байхгүй юу нтр
    @E.Sodbileg хэхэ, харин тиймээ, мань үнэхээр азтай таарсан гэж..удахгүй тэмдэглэлээ явуулнаа хө.
    @Итгэл хүүе нээрээ хадгална хө, би ер нь ч цаашдаа цуглуулнаа гэж бодож байгаа хэхэ

    ReplyDelete
  10. toglolt etriin ymar neh sonirhoj uzeh bish minii huvid ter omsgoluudtei delguurn taalagdlaa, chi tendees durtai bagiiha zondoo yumiig avsan bhda tern l goy yum kkk

    ReplyDelete
  11. @MGi хэхэ, нээх их юм авч чадаагүй, санхүүгийн боломжтой болохоороо дараа л гэцэн байгаа, ер нь иймэрхүү брэнд, copyright нтртэй юмнууд чинь мангар үнэтэйн байдын байналээ...

    ReplyDelete
  12. sanaj ywbal bvtdeg l ym bna.. Bi 6n jil shvten bishirsen xairtai duuchniixaa LIVE CONCERT-iig udkv vznee gesen itgel torood ywchlaa

    ReplyDelete
  13. @Ena харин тиймээ, бүтдэг л юм байна, нэгэн нартай өдөр...яаа live concert бол бас нэг миний үзэхийг хүсдэг юм, сая даанч таарсангүй% харин та бол удахгүй үзнээ, зөн билэг маань хэлээд байна нтр...харин үзчихээд зурагнуудаа хуваалцаарай хэхэ..

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.