7/27/09

Агаарт өнгөрүүлсэн Арван цаг...

Сайн байцгаана уу?, Берлинээс энэ нийтлэлийг бичиж байна. Өчигдөр орон нутгийн цагаар 12:20-д Берлиний Тегел онгоцны буудалд амжилттай газардаад шууд Монголын элчин сайдын яаман дээр ирж байрлалаа. Нээрээ гайхуулахад З.Энхболд /@enkhboldz/ болон шинээр Германд суух элчин сайдаар томилогдсон элчин сайд нартай хамт онгоцны буудлаас элчин сайдын яаманд очсон. Очоод цай ууж, ачаагаа тавьчихаад Берлинийг үзэхээр гарч хэд хэдэн газраар орсон, тэнд авсан зурагнуудыг удахгүй үзүүлэх болноо. Харин одоо онгоцон дотор авсан хэдэн зурагнуудыг үзүүлье...

Зиаак, энэ миний сууж ниссэн Аэробус гэж онгоц...манай улс саяхнаас эхлэн шинээр Берлин рүү шууд нислэг хийж эхэлсэн гэсэн, саадгүй сайхан байналээ......Яг нисэх гэж байхад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирэх гээд түүнийг угтах бэлтгэл хангаж байгаа байдал... ...26-ны өглөө бороо орж байлаа гэж..шууд л final destination нтр санаанд ороол хэхэ...гэхдээ энэ бороо удаагүй дээ......Энэ УБ-ээс гараад удаагүй байхад авсан зураг...Лав л Монголын тэнгэр хэхэ...
...Бас нэг үүлний зураг...Яагаад ч юм энийг хараад бурхны орон нтр санаанд ордог юм байналээ, нэг л намуухан, тайван бас гэгээлэг......Харин энэ ОХУ-ын дээр ороод ирсний дараа авсан зураг...дундуур нь онгоцон дотор Yes! Man гараад үзэж байгаад зураг авахаа мартчихсан хэхэ......Миний суудал яг онгоцны баруун далавчны харалдаа байсан болохоор далавчийг ажиглах боломжтой байсан юм, нисч байхад савлаад л эвгүй л юм байналээ хэхэ......Шеремьетова-2 нисэх онгоцны буудалд газардлаа...Энд 30 минут болчихоод ниссэн, тэр хооронд буудлаар жаахан тэнэсэн хэхэ...Зураг авья гэтэл хамгаалагч нь "энд хориотой бла бла" гээд байхаар нь аваагүй, угаасаа авах ч юм байхгүй байсымдоо......Буцаад онгоцондоо суух гэж байхдаа авсан зураг...Нээрээ манай онгоцны үйлчилгээ болон үйлчлэгч нар нь сайн байсан, буцахдаа зөндөө зураг авнаа хэхэ...
Блогоо шинэчлэх гэж нэлээн удаж байна, гадуур зөндөө яваад бас бус шалтгаан гарч байгааг ойлгож байгаа биз дээ...Удахгүй Берлинээс хийсэн том тэмдэглэл хийх болноо

6 comments:

  1. Хуртай хүн хурнаар аа чи азтай байна. Тэр тэнгэр бол гайхалтай хэлэх үг үнэндээ алгаа. Бичээд байгаарай

    ReplyDelete
  2. Хаха хувьтай шүү

    ReplyDelete
  3. Яаааа буцах замдаа лайтай зураг авахнээ этр хаха... Монголын тэнгэр арай өөр байгаад байхын Оросоос хаха

    ReplyDelete
  4. Ter mongolin tenger, borootoi tsonh 2iin zurag laitai shu...;)

    ReplyDelete
  5. @Yaruu хэхэ, баярлалаа, харин тэр тэнгэр их лайтай байгааз...мань очиж байгаад нэг гоё санаа хэлнээ хэхэ...
    @Зоогий хэхэ, Монголын тэнгэрийг яагаад хөх тэнгэр, сайхан тэнгэр нтр гэдгийн учрыг олсон шүү...
    @Yunaa баярлалаа хө, хичээж хичээж авсын нтр...

    ReplyDelete
  6. yes man, hehe, ataarhmaar umdaa. hehe, bich tehdee dutkui mongolooro shan aylsan shu, :DD, zurgaa hurdan orularai [tuhain muchid unshjigashdee te]

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.