9/12/09

...Копенгагенд өнгөрүүлсэн нэг өдөр...

Заа, таны энэ нийтлэлийг маань унших өдрийн мэндийг хүргэе. Ойрын хэдэн өдөр блогтоо нийтлэл оруулсангүй, оруулья гэсэн ч нэг л болж өгөхгүй байсаар өдий хүрлээ. Илүү дутуу юм нуршилгүйгээр шинэ нийтлэлээ танилцуулья. Энэ бол Данийн нийслэл Копенгаген хот. Аяллын маань 4 дэх үндсэн улс байлаа. Эхлээд Дани улсыг товч танилцуулсан нь зөв болов уу. Данийн вант улс нь Европын баруун хойд хэсэгт Ютландын хойгийн ихэнх, түүний ойролцоох олон жижиг арлуудыг эзлэн оршдог.

Фарер, Гренландын арал Данийн бүрэлдэхүүнд хамаарагддаг ч бие даасан өөртөө засах эрхтэй болжээ. Албан ёсны хэл нь Дани, 43 мянган км2 газар нутагт 5,5 сая хүн оршин суудаг бөгөөд Европын холбоо, НАТО, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орон. Үндсэн хуульт хаант засагтай. Улсын тэргүүн нь хаан бөгөөд парламентийн гишүүд нь Ерөнхий сайдаа сонгодог. Чөлөөт зах зээлийн тод жишээ болсон, дэлхийн хамгийн баян улсуудын нэг. Дэлхийд нэг хүнд ноогдох орлогын хэмжээгээр эхний байруудад багтан, "хамгийн бага авилгалд өртсөн улсуудын жагсаалт"-нд Шинэ Зеланд, Шведийн хамт эхний байрт орсон. Форбс сэтгүүлийн тодорхойлсноор бизнес хийхэд хамгийн тохиромжтой нөхцөл бүхий орон бөгөөд мөн "Дэлхийн хамгийн жаргалтай" орнуудын жагсаалтанд багтсан аж. За ингээд нийтлэлдээ орцгооё.
За энэ бол миний өмнөх нийтлэлүүддээ дурьдаж байсан Оресундын гүүр... Дани Шведийг хооронд нь холбодог энэ гүүрЕвропын хамгийн урт гүүрт тооцогдоно, 2 давхар замтай, дээгүүрээ машины зам, доогуур нь галт тэрэгний зам явдаг...дараа нь яг дээрээс нь зураг авах төлөвлөгөөтэй байгаа..Үүний ачаар өртөг хямдтай Шведэд амьдардаг хүмүүс цалин өндөртэй ч өртөг өндөр Данид ажиллах боломжтой болсон гэж байгаа...Мөн яг одоо Дани болон Германыг холбох гүүр баригдаж байгаа юм байналээ...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

...Энэ бол алдарт Тиволи паркийн зураг..Хамгийн анх 1843 онд нээгдсэн, дэлхийн хамгийн хөгшин бөгөөд үзэсгэлэнтэй парк гэж хэлж болно...У.Дисней энэ паркаар үйчлүүлэн, үзснийхээ дараа өнөөдөр дэлхийн хамгийн алдартай Дисней паркаа барих санаа авсан гэдэг.......Хаана ч явсан хужаа хороолол, булан тойроод л хужаа нөхдүүд...дэндүү олон юмдаа......Данийн галт тэрэгний буудал..Дани улс хэдийгээр Европын холбооны анхны гишүүдийн нэг ч гэсэн одоог хүртэл мөнгөн тэмдэгтээ шилжүүлээгүй байгаа цөөн улсууды нэг. Нэг данийн крон 277 орчим төгрөгтэй тэнцдэг. Крон гэдэг нь англи хэлний титэм буюу crown гэсэн үгнээс гаралтай...
...Энэ бол Скандинавын хамгийн том сүм болох Фредерикийн сүмийн араас авсан зураг. 1740 онд анх баригдаж эхэлсэн гэж байгаа......Дэлхийн 2-р дайнд тэнгисийн цэрэгт оролцсон 1500 орчим цэргүүд, оффицерүүдэд зориулан бүтээсэн хүндэтгэлийн хөшөө...
Энэ бол Нихавн боомт. 1670 онд Данийн хаан 5-р Кристианы тушаалаар Дани-Шведийн дайны олзлогсдоор бариулсан нь энэхүү боомтыг хамгийн эртний хот дотор, хүний гараар бүтээгдсэн боомт гэдэг нэр зүүхэд хүргэдэг. Энэ боомтоос өдгөө жуулчдад зориулсан тайлбарлагчтай усан завины аялал хийгддэг. Энэ завин аялалд суугаад хот дундуур урсах гол, мөн гүүрүүдийн доогуур өнгөрөн Копенгагены бараг үзвэл зохих бүх газруудыг хажуунаас үзэх, тайлбар сонсох боломжтой болдог.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------...Копенгагены дуурийн театр...2005 онд нээлтээ хийсэн энэхүү дуурийн театр дэлхийн хамгийн шинэлэг бөгөөд шилдэг загвартай дуурийн театруудын нэгт зүй ёсоор тооцогдоно. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 500 сая америк доллар ба үүгээрээ хамгийн үнэтэй дуурийн театрд тооцогддог.
Эдгээр байшингууд бол Нихавн боомт байгуулагдахаас ч өмнө баригдсан маш урт настай барилгууд...Зарим нь 14-р зуун, 15-р зуунд харьяалагддаг. Энд өнөөдөр хамгийн тансаг ресторанууд, үйлчилгээний газрууд төвлөрөн, жуулчдын зайлшгүй очих ёстой төв болон ажиллаж байна....
...Энэ бол Данийн Үндэсний Номын сангийн барилга. Энэ номын сан нь анх 1648 онд 3-р Фридрик хааны тушаалаар байгуулагдсан бөгөөд анх оноогдсон газраа өдийг хүртэл оршсоор байгаа юм. 1482 онд Данийн анх хэвлэгдэж байсан газар баригдсан уг номын сан нь Скандинавын орнууд дундаа хамгийн том нь бөгөөд 6 сая орчим ном, сэтгүүлүүд, 16 сая орчим зурган материалтай аж...Хар Алмаз гэж нэрлэгдсэн уг барилга нь 1999 онд ашиглалтанд орсон бөгөөд Данийн хамгийн үзэсгэлэнтэй газрууды нэг...
...Энэ хашааны цаана Данийн парламентийн ордон байгаа...Үүний тухай доор жич дурьдах болноо...
..Данийн үндэсний банкны барилга. Эдийн засгийн хүч чадлаараа бол Дани улс дэлхийн тэргүүлэгч гүрэнд тооцогдоно. Хэдийгээр татвар авах хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орох ч бүс нутгийн хэмжээний салбаруудаа олон компаниуд энд байгуулан ажилладаг. Томоохон жишээ нь Майкрософт. Нэг хүнд ноогдох ДНБ нь 37,2 мянган доллар /дэлхийд 16-рт/. Дэлхийн банкны тодорхойлсноор зах зээл нь хамгийн уян хатан бөгөөд ажиллахад тохиромжтой бизнесийн зах зээл гэж тодорхойлсон. Энэ нь ажил олох, томилогдох, дэвших тэр ч бүү хэл халагдах өндөр боломжтой гэсэн үг. 2008 оны эцэст гарсан тооцоогоор нийт ажиллах хүчин нь 2,9 сая байсан бөгөөд 2009 онд буюу одоогийн байдлаар ажилгүйдлийн түвшин 6,3 хувь байгаа нь ЕХ-ны дундажаас 2,6 хувиар бага байгаа гэсэн үг юм. Хэдийгээр ашигт малтмал багатай ч төмөрлөг боловсруулах, машины үйлдвэр, хөлөг онгоц, цахилгаан, радиотехникийн бүтээгдэхүүн болон элсэн чихэр, мах, тос зэргийг гарган дэлхийн хэмжээнд гадаад худалдааны эргэлтийн нэг хүн ам тутамд ногдох хэмжээгээрээ эхний 10-т ордог аж....Энэ бол Копенгагены хамгийн үнэтэй орон сууц гэж усан онгоцны тайлбарлагч маань хэлж байсан, яг ямар үнэтэйг нь бүү мэд, төсөөлөхийг ч хүсэхгүй байна нтр...
Little Mermaid буюу Бяцхан усан дагина..Ханс Кристиан Андерсоны бүтээлээс сэдэвлэн урласан, Копенгагены нэрийн хуудас болсон бүтээл. Даанч яг төвөөсөө буюу галт тэрэгний буудлаасаа жаахан зайтай учраас усан онгоцоор л хажуугаар нь өнгөрч сэтгэлээ хуурсан даа хэхэ...2010 оноос Шанхайд болох Экспо үзэсгэлэнд оролцохоор явна гэсэн......Данийн усан флот дэлхийд алдартай. Дэлхийн 2-р дайн болон далайд гарсан мөргөлдөөнүүдэд чухал үүргийг НАТО-ийн гишүүний хувьд Данийн усан флот гүйцэтгэдэг..яг одоо Сомалийн далайн дээрэмчдийн эсрэг ажиллагаанд оролцох багт багтсан байгаа гэж тайлбарлаж байлаа......Алдарт Микаленжелогийн Давид бүтээлийн хуулбар...Оригиналь нь Флоренцид байрладаг бөгөөд олон газар хуулбар нь байдгийн нэг нь Копенгагенд байдаг юм байна, хэзээ нэгэн цагт эх хувилбарыг нь үзнээ л гэчихсэн байгаа..Жинхэнэ төгс эр хүний байвал зохих хэмжээгээр хийгдсэн бүтээл гэгддэг...
..Хуучин тэнгисийн гааль ажиллаж байсан барилга.
..Нихавнд Данийн алдарт зохиолч, бидний "Нугасны муухай дэгдээхий", "Little Mermaid" зэрэг зохиолыг нь амтархан уншиж өссөн Ханс Кристиан Андерсен 1845-1863 он хүртэл 18 жил амьдарсан юм. Нихавны 20-р байр 1938 оноос хойш түүний нэрэмжит болон жуулчдыг соронзон мэт татсаар оршиж байна...
Дани улс бол Дэлхийд хамгийн анх Байгаль орчны тухай хууль баталсан улс юм. Копенгагены Онгоцны буудал дээр буухад л "Дэлхийн хамгийн экологийн таатай хотод тавтай морил" гэсэн бичиг таныг угтана. Европын хамгийн их ногоон байгууламжтай улс..Бараг ой мод доторх хот гээд хэлчихэж болно...Үнэндээ хотын бараг бүх хэсэгт маш их хэмжээг агуулан орших цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нь атаархал төрж байлаа. Монголд иймэрхүү ногоон байгууламж барьчихад хийх юмгүй хэдэн залуус нь баар хэсэж, архиа уух нь багаар ч гэсэн хорогдох л байхдаа...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


...Энэ бол хотын төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах Русенборгийн цамхаг. Данийн сэргэн мандалтын үеийн загвараар баригдсан барилга бөгөөд 1606 онд анх баригдаад өнөөг хүрэхдээ Данийн хааны гэр бүл хэд хэдэн удаа энд амьдарч байсан түүхтэй аж...Өнөөдөр музей болон ажиллаж байна.
...Копенгагенд Европын хамгийн урт дэлгүүрийн гудамж байдаг. Түүнд нь нэг орчихвол мөддөө гарна гэж байхгүй..Дэлхийн хамгийн том брэндүүд, дэлгүүрүүд, ресторанууд овоорч, гудамжинд нь түмэн хүн холхин, хөгжимчдын үнэгүй тоглолт үзнэ...Та хэрвээ дэлгүүр хэсэх дуртай, бас хангалттай мөнгөтэй бол шууд л энэ хотыг зорь...Бүр газрын зурган дээр нь брэндүүдийнх нэрийг бичээд тэмдэглэчихсэн байдаг гээд боддоо, төөрөх ямар ч боломж байхгүй хэхэ....../ямар ч далд санаа агуулаагүй, зүгээр л сонирхолтой зураг болно хэхэ.../...
ХАРИБО, Амттайхан ХАРИБО, Резинен чихрээ гэж нтр...



...Данийн Парламентын ордон..Нийт 179 суудал байдаг бөгөөд Фарерын арал, Гренландаас тус бүр 2 гишүүн сонгогддог, олон намын системтэй орон...Парламентын ордон нь Кристиансбургийн цайзад байрладаг, энд мөн сүм, төв шүүх зэрэг засаг захиргааны хэд хэдэн том төвүүд үйл ажиллагаагаа явуулна. Долоо хоногийн тэгш тоотой өдрүүдэд буюу Мягмар, Пүрэв гарагт гадаад, дотоодын жуулчид ордонд үнэгүй зочлон, зураг авах, танилцах боломжтой байдаг ч би хуваариа буруу тааруулан даваа гарагт очсон учраас харамсалтай нь очиж чадсангүй. Кристиансборгийн энэхүү цайз нь 1167 онд анх түүхэнд тэмдэглэгдэж эхэлсэн бөгөөд Копенгагены цайз, Абсалоны цайз зэргээр нэрээ өөрчилсөөр 1733 онд 6-р Кристиан хаан нэрийг нь солин Кристиансборгийн цайзыг тухайн үеийн уран барилгын хамгийн шинэлэг шийдлээр барин засчээ. Галд 2 удаа, тодруулбал 1794, 1884 онуудад шатаж, сэргээн барьж байсан түүхтэй.
...Данийн Үндэсний Музей. Даваа гарагт харамсалтай нь ажилдаггүй учраас үзэж чадсангүй, дахиад нэг очих шалтагтай л болсон...

Дани улсын Копенгаген хот шинэ үеийн архитектурын өвөрмөц шийдлийг сэргэн мандалтын үе болон дундад зууны үеийн хуучны барилгуудтай хослуулан, тун сонирхолтой шийдлээр баригдсан, төлөвлөгдсөн, зохион байгуулагдсан хот байлаа. Дани улсын тухай төрсөн сэтгэгдэл болон авч болох санаа зэргийг блог дээрээ тусдаа нийтлэл болгон бичих болно...

15 comments:

  1. Ter goliin ergiin baishinguud n yamar ataarhmaar yumbe, iim tsetserlegt hureelen barigdval hesegtee l zavtai ch, zavgui ch bsan ochood baigaal bh bhdaa, ene europiin hotuudiin manai Ulaanbaataraas yalgagdah hamgiin gol davuu tal n tsetserlegt hureelen l yum shig sanagdlaa, manai park tegsen haachiv?
    Manaihaas hamaagui baga baigaliin baylag, gazar nutagtai baij ingej amidardag ovoo muu garuud yum daa

    ReplyDelete
  2. iim zuragnuud vzexeer lag inspired boldiimaa.. bi odoonoos mongoo tsugluuljiigaa ntr.. lolz

    ReplyDelete
  3. Anonymous бичсэн нь...

    iim zuragnuud vzexeer lag inspired boldiimaa.. bi odoonoos mongoo tsugluuljiigaa ntr.. lolz
    ene bi shooo

    ReplyDelete
  4. mmm goyiinmaa, copenhagen uzehiig ih husjiisan..

    ReplyDelete
  5. @Гансүх Блогоор зочилсонд баярлалаа хө..
    @Byambaa харин тиймээ, ер хаана ч очсон их зэвүүн байгаад байгаан нтр...тэхээр яасан байхнуу, тийм юм барих хэрэгтэй тийм үү, гэтэл байдал ямар байгаа билээ, зүлэг ч ургахгүй байгаа тийм үү?? яах хэрэгтэй вэ нтр..
    @Ena хаха, нэрийг чинь харалгүй бараг таалаадоо Эна байна гэж нтр...
    @Itgel санаж явбал бүтнээ гэж...

    ReplyDelete
  6. Fashion is for idiots их таалагдлаа , их хөдөлмөр гаргажээ

    ReplyDelete
  7. Хөөх гоё нийтлэл бна шүү

    жич : тэр дээрх итгэл би биш болно

    ReplyDelete
  8. owliin amraltaar singa, hong-kong ywnaaa! ... xedxen sar bolchood ergeed gertee xarix n yamar ch utgagvi met.. lolzzz

    ReplyDelete
  9. @Yaruu баярлалаа, надад ч гэсэн таалагадаад байгаан, зарим талаараа нтр..
    @Итгэл өө тиймүү, мань чамайг л гэж бодоод байсан шд хэхэ...баярлалаа хө...
    @Ena аанха тэг хө, газар үзэж нүд тайлах тусам л шинийг, улам илүүг мэдэж аваад л хэхэ..

    ReplyDelete
  10. 1 odriin dotor ene bugdiig uzsen gju :-0 ochigdor bichsen ymaa sanadgue ter thde tehnikiin saatlaas bolson

    ReplyDelete
  11. ehnii ter guurnii zurag dr tsag agaar tenger ni neeh ontsgu zevruun ymaa genet neg ym bolood guur nurah gjagam shig ntr. ter haribo nadaa hamgiin ih taalagdjiina ntr

    ReplyDelete
  12. Гоё нийтлэл байна, очсон юм шиг л боллоо.

    ReplyDelete
  13. saihan darj kkk goy zuragnuud bnoo saihan ch tailbarlaj ghdee neg odor yasan olon zurag dardiin hehe togolsiin kkk ;)

    ReplyDelete
  14. Yoooo, yamar goy niitlel ve? Bi ene gazruudaar yawj bhdaa ystoi nuden balai chihen dulii erguutej yawsaaar bgaad taarsan shd, medsen bol erthen unshdag bj l de! goy niitlel bolson bn )

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.