8/29/09

SurpRise: LRLRL-тэй болсон миний түүх...

Дэлхийн хамгийн шилдэг хамтлагуудын нэг, бритпоп урсгалын томоохон төлөөлөгч Coldplay хамтлаг өнгөрсөн жил худалдаанд гаргасан 4 дэх цомог Viva La Vida and Death and All His Friends цомгоороо төсөөлөмгүй амжилт олсноо /гарсан эхний долоо хоногтоо л 36 улсын борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн!!!/ тохиолдуулан Viva La Vida дэлхийн аялан тоглолтынхоо үеэр дуулсан дуунуудаасаа бүрдсэн LeftRightLeftRightLeft цомгийн 5-р сарын 15-аас эхлэн /миний төрсөн өдөр шүү дээ гэж, бас л сонин тохиолдол!!!/ тоглолтонд ирсэн хүн болгонд үнэгүй тарааж эхэлсэн юм. Гэсэн ч энэхүү цомгийг, тоглолт амьдаар нь үзэж авах боломжгүй өөрийн гишүүддээ хүргэх зорилгоор www.coldplaying.com хаягаас илүү цомогтой гишүүд нь тэдэнд шуудангаар явуулах аяныг зохион байгуулж эхэлсэн билээ.
Заа тэгээд тодорхой шалгуурт нь багтаад өөрийнхөө нэрийг хүлээлгийн жагсаалтанд оруулчихсан байтал нэг өдөр надад нэг Чикагод байдаг нөхрөөс мэйл ирдэг юм байна.
...Hey, uundaa..Би чамайг жагсаалтанд байхыг харлаа. Надад илүү байгаа. Би бол монголд хайртай, Монголоор бахархдаг, Чингис хаан бол миний баатар. Чи л энэ СД-г авах эрхтэй, гялс хаягаа явуул..."
гэсэн утгатай хэхэ...Би ч шууд л амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхчихгүйн тулд удалгүй шуудангийн салбар дээрээ очоод л хаягаа аваад явуулчихлаа гэж. Гэтэл түүнээс хойш сар болтол сураг ирсэнгүй. Ямар ч чимээгүй байсаар би амралтаараа Европ тийш хүлгийн жолоо заллаа...Хариу бас л байдаггүй...Сүүлдээ хөөрхий хошгорсондоо, юу ч болоогүй байхад баахан хүнд зарласандаа бантан дэмий хаягаа өгч, элдэв юманд ашиглаглачихвий дээ гэж бодлоо...Харин 2 сарын дараа дөнгөж гэртээ ирээд хоолоо идэж байтал аав минь надад нэгэн шуудангаар ирсэн боодолтой зүйл өгсөн юм... ...Гайхалтай!!!...Миний СД иржээ. Ирэхдээ захиатай ирж...Захиандаа мань нөхөр хэзээ нэгэн цагт Монголд очноо гэж мөрөөддөг тухайгаа дурсаад надад СД таалагдана гэж найдаж байна хэмээгээд баахан зүйлийг хавсаргасан байлаа. Өөрийн гараар хийсэн эрвээхийнүүд, өөрийн гараар авсан Крис Мартины зурагтай...Үнэхээр сэтгэд хөдөлмөөр гээч...Ямар их сэтгэл, зүтгэл, хөдөлмөр гаргаа вэ?..Зүгээр ч нэг явуулаагүй FIRST CLASS зэрэглэлээр зөөлөвчтэй дугтуйнд хийсэн байх юм...Үнэхээр үлгэр жишээ авмаар, баярламаар, үүрд нандигнан хадгалмаар төсөөлөмгүй бэлэг боллоо...Гайхалтай...Надад яг одоо миний урд СД маань байна...

20 comments:

  1. hehehe yasan huurhiin kk ahhah bi bas neg tgj duuchnaas cd avjeesiiin bur irku durgu hurgeed hudlaan bn gsn irchdiimdaa lol gariin usegtegeee heheheh za bayar hurgii aztaiiiin kkkkk

    ReplyDelete
  2. kk angliar ni yg copydood tavichaach hehe unshmaar l bhiii lol

    ReplyDelete
  3. Хэхэ тэр сд бол гоё шүү...
    ааяаяа тэр захиа бол жинхэнэ ноотой шүү хаха.... тиймээ Уундаа.....ккккк

    ReplyDelete
  4. Хаха чи ч тэгвэл аймар баяртай байгаа юм байна даа нтр. Заза баяр хүргэе гоё л юм

    ReplyDelete
  5. Uneheer aguu beleg shuu, Chi ch gesen aguu fan ni shu :D
    Ter erveehii l uneheer setgel hudulgum... Teed tsaashdaa holbootoi baigaad baiwal ahiad CD yavuulah ch yum bilu :P

    ReplyDelete
  6. yamar negen yumiig setgeeleese demjeed tgd zurh setgelee zoriulj moriulaal yanz buriin fansite zeregt idevhtei orool hehe...tgl iimerhuu yumand hurjaamdaa t?... yag tsever jishee ch ghimuda...umnu n nugu keane iin gig uzeh yum bluu? hehe, yostoi baharhmaar shuu!
    / uurihu bodliig tailbarlaj bichehdee muu, tgd oilgono gj naidjiin, helkeed bgaa yumiig ;) /

    ReplyDelete
  7. @Tsenge хэхэ, харин тиймээ, их баяртай байгаа нтр..гэхдээ чинийх бол бүр кайфтайн байнашдээ, хэн гэдэг дуучин юм хэхэ...
    @Enkh хаха, чи шалгамаар байгаа бол ирээд уншаад үз л дээ нтр..
    @GG баярлалаа хө...баярлахаар барах уу...
    @Eedee хаха, харин тиймээ, тэрийгээ ч мэдээд байгаамаа нтр...одоо манай дүү бас аймар сонсдог гэчих гээдл байгаашд хаха
    @evans хэхэ, гоё ойлгомжтой л бичсэн байнашд, keane үзэж чадаагүй, үнэн азгүй байсан нтр хэхэх..одоо бол тээл гоё гоё...

    ReplyDelete
  8. Hahaha bi gantsaara ter zahiag n nootoi gj bodoogu l yum bn ntr :p Nere zahiaga copy hiigd tawichaach. olon hun unshmaar bgaa shd :p

    ReplyDelete
  9. Би ч бас зунжингаа ирэх болвуу гэж бодлоошд. Бас ирдэг л юм байна

    ReplyDelete
  10. @Yunaa хаха, юун хэрэгтэй дуртайн, эсүүл өөр юм байна уу нтр...сайн гуйвуул яахав нтр
    @Olzii харин тиймээ, мань ч хулхидуулчихлаа гэж бодсон шүү, үнэндээ...

    ReplyDelete
  11. Yasan xoorxon iin, bur chinii omnoos bayarlachixlaa

    ReplyDelete
  12. @xvv @saixan хэхэ харин тийн, баярлалаа хө...

    ReplyDelete
  13. Bi ch gsn bvvr DOGdolchloo...
    YNZTAi :D...

    ReplyDelete
  14. Haraaad shuud l ataarhav , aztai huuhed shu ,
    Helsendee hursen ter amerik zaluud bayrlav
    Coldplay -iiin duunuud ch goy shu

    ReplyDelete
  15. @Telka бүхэл зуны турш хүлээж догдолсон юм, тэгсэн чинь одоо илэрхийлэх үг олддоггүй нтр...
    @Yaruu хаха, атаархал чинь цайлган бсн гэж найдий нтр гээл...бас залуу биш ээ, эмэгтэй хүн нтр...

    ReplyDelete
  16. Тэр сайхан сэтгэлтэй эмэгтэйг царайлаг л гэж найдаж байна , Монгол болохоороо л атаархаж байгаа байх даа хэхэ

    ReplyDelete
  17. ahhhh, goyo yumaaa!!! turuu jil nadad uul n neg tom xemjeenii toglolton deer staff-eer ajillah bolomj garsiin. ter ved daan ch bolomj baigaagvi.. ywj chadaagvieee.. Sharandaa 1 jil xvleesen chin ene jil ter gazraas n Mongol artist uriaagvi baigaamdaa.. gomdmooriiin. daraa jiliig xvleenee yaadiiin! uriaagvi ch ooroo ochnooo

    ReplyDelete
  18. @Yaruu би ч гэсэн тэгж найдаж байна нтр...
    @Ena ааха, өөрөө очоорой, очоод үзээрэй, хүлээлт гэдэг хамгийн туулахад хэцүү зүйлсийн нэг ч цаг нь тулахаар хамгийн сайхан зүйлсийг танд өгөх болно нтр..тээд ч хүссэн юмаа авч чадахгүй байна гэдэг заримдаа илүү их боломжийг танд өгнөө гэж сайхан үг байдагдаа, тэр үнэн шүү, амжилт хө!!!

    ReplyDelete
  19. Гайхалтай явдал болжээ.

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.