8/28/09

Вен - Одон орон судлалын өлгий нутгаас...

Удаан хугацаанд блогтоо нэг нийтлэл байтугай нэг зураг оруулсангүй. Монголдоо ирээд хэд хонохдоо амжуулах, зохицуулах ажил байсантай зэрэгцээд лаптоп гажигтсны улмаас аль эрт энэ блогт бичигдэх ёстой байсан нийтлэлүүд тавигдах боломжгүй болоод байсан юм. За тэгээд энэ асуудлыг шийдсэн болохоор одоо Швед, Дани улсуудаас хийсэн тэмдэглэлээ хүргэж эхлэх гэж байна. Шведэд ирээд байрлаж байсан Ландскрон хотоос холгүйхэн орших "Оресундын сувд" хэмээх нэрээрээ жуулчдын дунд алдаршиж, онгон байгаль, хуучны түүх дурсгалын зүйлсээрээ тэднийг татдаг Вен арал дээр очсон зургууд эхнийх байх болно. Энэхүү арлын тухай товч танилцуулахад 400 орчим байнгын оршин суугчтай, 7,5 km² талбайтай, Данийн Зеланд арал болон Сканиагийн хооронд оршдог жижигхэн арал юм. Ландскрон хотын боомтоос цаг болгон явдаг усан онгоцонд суун 30 минутын турш Оресундын тэнгисээр аялсны эцэст та энэхүү арал дээр очих болно. Энэхүү арал дээр Данийн одон орон судлаач Тайро Брах Данийн хаан 4-р Кристианы тушаалаар /түүний одон орончийн хувиар/ 1571 онд анх ирж, улмаар уг арал дээр Ураниборгийн цайзыг бий болгон, одон орон судлалын ажиглалтын төвүүдийг барьж байгуулж, өөрийн судалгаа шинжилгээг хийж, тэр нь Европын эрдэмтдийн ирж, шинжилгээ хийж, түүнийгээ шүүн хэлэлцдэг гол талбар нь болон хувирсан юм. Уг арлын газар шороо нь үржил шимтэйгээрээ алдартай учраас одоог хүртэл усан үзэм болон бусад төрлийн цэцэг, жимсээрээ алдартай хэвээр байдаг.. ...Норреборг хэмээх усан онгоцонд суун энэхүү аралд 30 минутын жижигхэн аяллын дараа ирлээ гэж...За тэгээд Скандинавын хойгийн улсуудын тугтай боомтон дээрээсээ автобусаар үйлчилдэг, сонирхолтой газруудын ойролцоо зогсдог гэж байгаа......Энэ арал дээр дугуйт аялал хийдгээрээ алдартай. Сургуулиуд амралтаараа юмуу хичээлийнхээ хүрээнд энэ арал дээр их тиймэрхүү аялал хийдэг гэж байсан. Дугуй бол жинхэнэ төрөл төрлөөрөө энд байхаас гадна, дугуйчдад зориулсан тусгай замтай, тэр нь далайнхаа эргээр явж, байгалийн сайхныг, тэнгисийн бишрэм үзэсгэлэнтэй хослуулан харах боломж олгодог хэхэ......Дээр байсан байшин бол сонгодог Швед стилийн байшин, дээвэр нь сүрлэн гэх юм уу даа. Мөн хаалга нь аймар жижигхэн, учир нь анх энэ байшин гарах үед дундаж швед хүн 1 м 50 см өндөртэй байсан гэсэн, тэгээд одоо хүртэл тийм жижигхэн хаалгатай хэвээр үлдсэн аж......Угаас одон орон сонирхогчдын очдог газруудын нэг болохоороо нарны аймгуудын нэр, товч танилцуулга бүхий чулуунуудтай, түүн дээрээ яг энэ цэгээс хэдэн сая гэрлийн жилийн зайд байгаа болон бусад сонирхолтой мэдээллийг бичсэн байдаг. Харин дээрх зураг бол Т.Брахегийн албатуудын барьсан одон орон судлалын цогцолбор байгаа. Хашаанаас бусад нь яг анхныхаа загвараар гэж бичсэн байсан, гэхдээ би итгээгүй нтр..Ураниборгийн цайзыг барьж, түүнийхээ тагт болон гадаа нь од эрхсийг судалдаг байсан ч тэр нь ямар нэг айлчлал юмуу зочин гийчинтэй үед тун хэцүү, тохиромжгүй нөхөл байдалд хүргэдэг учраас шинээр өөр газар барих хэрэгтэй болсон юм байна. Тэгээд цайзнаас холгүйхэн нэгэн газрыг сонгон тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэт технологи бүхий дуран болон зай хэмжигч, өнцөг хэмжигч зэрэг багажуудтай Европын анхны одон орон судлалын цогцолборыг барьсан байна. Аль 16-р зууны үед шүү дээ...
...Энэ бол алдарт одон оронч Т.Брахе. Одод руу харан буй байдлаар баригдсан хөшөө..Хэдийгээр дэлхийг нар болон бусад гарагууд тойрон эргэдэг гэх дэлхий төвт үзлийг баримталдаг байсан ч дэлхий болон сарны олон хамаарлыг, хөдөлгөөний эллипс байдал зэргийг судалж үзсэнээрээ мөн энэхүү төвийг байгуулж, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулснаараа түүхэнд бичигдсэн юм....Ростокийн их сургуульд суралцаж байсан залуу Тайко 1566 онд үдэшлэгээс таран халамцуу үедээ нутаг нэгт өөр нэгэн оюутантай муудалцан, дуэльд дуудан улмаар тулааны дараа хамарныхаа урд хэсэгт шарх авсан гэдэг. Түүнээсээ болон амьдралынхаа үлдсэн он жилүүдэд алт, мөнгө, зэсээр хийсэн хиймэл хамартай явдаг байсан бол 1901 онд түүний булшийг нээхэд хамарных нь оронд хиймэл зэсэн хамар олдсон нь үүнийг баталсан аж. Энэ явдлаас хойш тэрээр альхими болон анагаах ухааныг судлан, өнөөдөр ч дэлхийд хосгүйд тооцогдох цэцэрлэгээ байгуулсан түүхтэй. ...Т.Брахеийн музейд дотор тухайн үеийн нийгэм болон улс төрийн байдлаас авахуулаад ертөнцийг үзэх үзэл болон дайн байлдааны байдлаас авахуулаад мэдээж Т.Брахийн амьдрал, удам, үзэл, ном зэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан гайхалтай музей байлаа...
...Энэ зураг их учиртай. Т.Брахе яагаад одон орон сонирхох болсон бэ гэвэл залуу байхдаа буюу 1572 онд нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан нь өдгөө "супернова" буюу шинэ од бий болох явц байлаа. Үүний талаар тэрээр шинжлэх ухааны үндэслэлтэй нийтлэл бичин, ном хэвлүүлэн нэрд гарсан юм. Улмаар Данийн хааны ивээлд багтан Ураниборгийн цайзыг өмчилсөн аж. Гэсэн ч тухайн үед шашныхан Христийн эргэн ирэлт буюу Армагеддон гэж Библи дээр бичсэн байдаг зүйл болох гэж байна гэж их шуугиснаас үндэслэн энэхүү зургийг бий болгосон юм.
...Т.Брахе Альхимич байлаа. Түүний дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан ургамал бүхий цэцэрлэг нь гагцхүү алт гаргаж авахад зориулагдан туршилтанд оролцож байлаа. Т.Брахе нэрт эмч байлаа. Түүний цэцэрлэгээс өнөөдөр олон улсын улаан номонд орсон үнэтэй ховор ургамлуудыг төвөггүй олж чадна, ямар өвчинд яаж хэрэглэх тухай өөрийнх нь бичсэн номууд ч тэнд хадгалагдан, өнөөгийн анагаах ухаанд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Т.Брахе цаг уурч байлаа. Тухайн үедээ тэрээр дэлхий ертөнц, хүн төрөлхтөн ямар нэг механизмын дагуу, тодорхой зүй тогтолтой оршин байдаг гэж үзэн цаг уурыг урьдчилан хэлж, зурхайн ухаанд суралцаж байсан юм. Данийн хаан Кристиан IV-ий үхлийн дараа дараагийн хаан нь өөрийг нь хөөхийг ч мэдээд юмаа бэлдэж байсан гэдэг. Хэн мэдлээ....
Т.Брахе 1601 онд нутгаасаа хөөгдөн, Чехийн Прага хотноо нас баржээ. Түүний үхлийг түүний хамтрагч Т.Брахеийн хамтаар дэлхий болон зарим гарагийн хөдөлгөөний хурдыг математикийн аргаар тооцоолсон Кеплертэй хамаатай ч гэж үзэх нэг нь бий. Хамаг нэр хүнд, алдар гавьяаг өөрөө ганцаар авах гэж шүү дээ. Бас л хэн мэдлээ...

3 comments:

  1. уул нь зөндөө л юм бичмээр байвч хэтэрхий нуршуу болох гээд хэхэ...яг энэ талаар сонирхож, ярилцах хүн байвал холбогдож болноо гэж...

    ReplyDelete
  2. ene bas sonirholtoi yumaa,tiim namhan bsimu humuus ni,bas ter hristiin ergen irelttei holbootoi gdg ni sonin l um te,http://us.i1.yimg.com/us.yimg.com/i/mesg/emoticons7/7.gif

    ReplyDelete
  3. ene asultin temdgtei smile ni tgd orchjee hh,:-0 iim tsarai hh

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.