7/29/09

Берлинээр тэнэсэн эхний өдөр...

Гарчиг нь жаахан муухай болчихвуу даа, гэхдээ тэнэсэн л юм чинь зүгээрээ хэхэ...Эхний өдөр Бранденбургийн хаалгыг чиглээд бараг 10 км алхсан, бараг тэрнээс ч их юм уу, тэгээд л дараа нь метро, бус, трамбэй гээд л таксинаас бусад /такси нь аймар үнэтэй гэж яагаад ч юм санагдсаан хэхэ/ бүх тээврийн хэрэгсэлд суусан хэхэ...Ням гариг бүр цуглаж хөлбөмбөг тоглодог Берлиний Монголчуудын тоглолтыг үзэж, үндэстнийх нь хиамтай талх идэж, Алексаплатцыг тойрсон гээд л эхний өдрийн аяллын товч тэмдэглэлийг үзэж сонирхоно уу...


Энэ Берлиний Тегел гээд нисэх буудал..нэг хязгаар нь харагдахгүй аварга том эд байналээ..Нийт нислэгийн 30 хувь нь эндээс хийгддэг гэсэн ч 2012 онд хаагдах төлөвлөгөөтэй...Энэ намайг тоссон элчингийн машин...зөндөө ачаатай байсан болохоор нтр гээл...Эхний очсон газар- Дэлхийн цаг...Энд дэлхийн бүх цагууд, хотуудын нэртэйгээ байдаг, бас ямар ч алдаагүй гэж байгаа, УБ-ынхээ доор авахуулчихсан байгаа байдал....Энэ нэг усан оргилуур...Александерплатц гээд газар байгаа, тэр талаар доор дэлгэрэнгүй тайлбарланаа хэхэ......Энэ Александрплацын урд хэсэг, Оросын Царь Алескандр I 1805 онд айлчлахад энэ нэрийг өгсөн юм байналээ, маш том цогцолбор... ...Энэ Александрплацын төдийгүй Берлины хамгийн их хүн очдог газруудын нэг Алекса Цамхаг...Энд 365 метр өндөр /жилийн өдрийн тоогоор хийсэн гэсэн/ бөгөөд 204 метрт нь гарч, Берлинийг панорама хэлбэрээр буюу 365 градусын өнцгөөр бүгдийг нь харах боломжтой.../дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй/......Энэ бол Берлиний хамгийн том Их сургуулиудын нэг Гумбольдтийн их сургууль..Александр Гумбольдт гэж би ойлгосон, Жонатан Гуллибелийн аяллыг бичсэн мөн байхаа...Яг энэ сургуулийн урд харагдаж байгаа талбайд Берлины Монголчууд наадмаа хийсэн гэж ярьж байсан, сайхан том талбай байналээ, манайхан ч өргөн нааджээ......Гумбольдтийн их сургуулийн хажууд байх сүм...Хамгийн хуучин сүмүүдийн нэг нь бас хамгийн том нь.....Яг тэнд Берлиний нэг фестиваль болж байсан, амьд хөгжим гоё шүү хэхэ..Энэ гол Берлин хотын яг дундуур нь урсдаг...хэдэн зуун гүүр байгаа юм бүү мэд...үнэхээр цэвэрхэн /манайхан Туул, Сэлбэ, Дунд голоо аятайхан арчилж байсан бол ингээд л мөнгө олох ч газар, жуулчдыг ч татах нэг талбар болгох боломжтой байсан санагдав/, баахан завь, усан онгоц яваад л, буцахдаа суунаа л гэцэн байгаа.....Берлины бэлэг тэмдэг болсон баавгай...Энэ баавгай Баруун Берлинийг улс байхад ч бэлэг тэмдэг нь байсан, тэгээд ч өөрсдөө маш олон хэлбэр оруулан хаа сайгүй тавьчихсан байдаг...Ер нь түүх нь ах дүү Гриммын үлгэрээс сэдэвтэй бололтой юм шиг байналээ.....Энэ бол Еврэйчүүдийн дурсгалд зориулж босгосон хөшөө...Яг нэгэн ижил урттай тэгш өнцөгт хэлбэрийн шавар цутгамалууд..Гэхдээ өндөр нь өөр...үнэхээр гоё нарийн шийдэлтэй өвөрмөц цогцолбор...Бранденбургийн хаалганы өмнөхөн нэгэн танил хүний хөшөө харагдсан нь Напалеоны морьт хөшөө байлаа хэхэ...Яг энэ хөшөөгөөр дуурайлгаж хийсэн бэлэг дурсгалын зүйлс элбэгтэй юм байналээ......Энэ бол алдарт Бранденбургийн хаалга...Уул нь энд зөндөө зураг авахуулсан ч гэсэн чанарын шаардлага хангах нь тун ховор байлаа хэхэ...түүхийг нь дараагийн нийтлэлд бичнээ......Бранденбургийн хаалганы зүүн гар талд байрлах АНУ-ын элчин сайдын яам...Берлинд байгаа хамгийн том элчин сайдын яам..Маш нарийн хамгаалалт, хаалттай, сүртэй газар байналээ.....Энэ Гумбольдтийн Их сургуулийн нөгөө талынх нь зураг...1810 онд байгуулагдсан, тэгээд А.Эйнштэйнээс авахуулаад олон олон алдартай эрдэмтэд сурж, ажиллаж байсан түүхтэй...Сонирхолтой нь энэ сургуулиас 29 Нобелийн шагналтан төрсөн ажээ......Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдэд зориулж босгосон цогцолбор...Танк, их бууны хөшөө, мөн дээрээс нь дайны гол үйл явдлуудыг бичсэн баганаас бүрддэг...Энэ Ялалтын багана..маш өндөр, сонирхолтой эд байналээ, даанч түүхийг нь сайн мэдээгүй хэхэ...
...Ялалтын багананы доороос авсан зураг...Яг урд харагдаж байгаа замын 2 талд 210 гегтар газрыг эзлэх маш том цэцэрлэгт хүрээлэн байгаа, ням гариг таарсан тул маш олон гэр бүлүүд, хүмүүс амарч байсан...

9 comments:

  1. Сайхан тэмдэглэл болжээ. Амжилт! :)

    ReplyDelete
  2. Напeлeон та 2 чинь юу билээ??? чи чинь охиныг нь аваа суучихлуу???

    ReplyDelete
  3. Goe yavj bgan bna da. Manuus yalaltiin, brandenburgiin haalga, bagana evreichuudiin dursgal iig uzsiin bna. ter ni sonin bgaz. German humuus ymarhuu yum bna?

    ReplyDelete
  4. @Өнөржаргал блогоор маань зочилсонд баярлалаа хө, байнга орж байгаарай...
    @Зоогий аах, нэг тийм юм болох гэж байсын, сүүлд залгаал ядаргаатаад байсан :p
    @BEK_number1 мань харин нөгөө орой буцаад засуулах гэж байгаад амжаагүймоо, яадын РООК урт үстэй болчихоод буцаж ирнээ нтр...
    @tmka өө тийн, ер нь л их тайван, намдуу бас их зарчимч хүмүүс санагдсан шүү хэхэ...дараа тэр талаар нийтлэл бичнээ

    ReplyDelete
  5. Alexsanderplatz ymuu Alexsanderplaz ymuu bitii tolgoi erguulsen ym bicheed baildaa ntr hehe lav sn unshsishu bichleg uzmeer sanagdlaa

    ReplyDelete
  6. shaal uur boltsn um shig sanagdachlaa, hehe, sn tenesen bnoo

    ReplyDelete
  7. @Mahaona хаха, үгийн алдаа олж харахдаа бас овоо гар шүү айн..
    @orchlon хэхэ, юу нь вэ, сайнаар уу, муугааруу гээл..

    ReplyDelete
  8. Ehnii odroo ih tenejee hh,hogjiltei bas hurteemjtei temdeglel boljee,ter Delhiin tsagni urd zurg goeiim bn bas ter Berlin's symbol bear ta 2n pic hh,amjilt,

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.