7/27/09

Hello World!

Уундаа нь ОХУ-ын Москва хотын Шеремьетова-2 нисэх онгоцны буудлаас мэндчилэн, шинэ блогийнхоо жаврыг үргээн эхний нийтлэлээ бичиж байна.
Интернет ертөнцөд ямарваа нэгэн шинэ блог, шинэ сайт, шинэ тэмдэглэл нээж байгаа хүн бүхэн эхний нийтлэлээ Hello World гэж гарчигладаг бичигдээгүй хууль бий.
Блогтой болоод, блог хөтөлж, бичдэг, түүгээрээ дамжуулж хорвоотой танилцаж эхлээд 2 жил гаруй болсон ч энэ блог миний анхны хувийн блог гэдгийг энд онцлоход таатай байна. Ангийн блог, хөгжим, хичээл гээд л энэ хугацаанд маш олон блогтой холбогдож, хувь нэмрээ оруулж байсан ч өөрийн гэсэн блог нээхэд өөрийгөө бэлдэж, төсөөлж, бодож, нээх тэр цаг мөчийг маш удаан хүлээжээ.
Блогтоо би үзсэн харсан, сонссон, дуулсан, бодсон санаснаа бүгдийг нь биш гэхэд чухлыг нь тэмдэглэн үлдээх болно. Энэ хуудас Уундаатай харилцах хамгийн дөт бөгөөд найдвартай гарц байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Энгийн юм хамгийн агуу гэдэг шиг блогоо ч, нийтлэлээ ч энгийн байлгахыг би хичээх болно, харин таныг uundaa.blogspot.com-оор зочилж, байнгын уншигч байна гэж найдаж байна. Берлин рүү урагшаа төмөр хүлэг минь...

7 comments:

  1. Hello uundaa
    Хувийнхаа блогийг нээсэнд чинь баяр хүргэе. Тэгээд цаг алдалгүй вм бичнэ гэдэгт итгэлтэй байна. Болгоомжтой бөгөөд адал явдалтай зугаалаарай.

    ReplyDelete
  2. za amjilt mani shig blogoo haychvaa!!!

    ReplyDelete
  3. Заа баяр хүргэe!!! энгийн юм агуу, агуу юм энгийн зүйлээс эхтэй ккк,,, гол нь доторх нийтлэлүүдээ сайхан бичээд байгаарай... нийтлэлийг нь уншихаас биш загварыг нь унших биш, чиний зөв зөв хэхэ,,, тэгээд мэдээж амжилт!!!

    ReplyDelete
  4. ochkoo_b@yahoo.comAugust 5, 2009 at 6:15 PM

    manai uundaa ch surhii yum a naizaaraa baharhaj bn shuu ntr hehehe

    ReplyDelete
  5. @бүгдэд нь: бүх сэтгэгдэл бичсэн хүмүүстээ, баярлалаа, блогоо хаялгүй байнга гоё, чанартай нийтлэл бичих болноо..

    ReplyDelete
  6. engin hernee aguulga ni ontsgoi yumaa,amjilt:)

    ReplyDelete
  7. Wow bayar hurgie! Yamar mundag bichdeg yum be, bur bisherchlee

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.