8/1/09

Берлин - Мюнхен - Аллианз Арена...

Сайн уу? Өнөөдөр 7-р сарын 31...Энэ хорвоо дээр дүүгийн маань мэндэлсэн тэмдэглэлт өдөр...Хөөрхөн эгдүүтэй Намуунаадаа төрсөн өдрийн мэнд хүргээд чангаас чанга үнсээд тэврээд хэхэ гээд л мөрөөдөөд сууж байя даа...Бас өнөөдөр ЛМО-ын маань төрсөн өдөр...Манайхан цуглачихсан байгаа сурагтай, сайхан баярлаж байгаа бололтой, зөндөө их аз жаргал, амжилт хүсч байна...Энэ Мюнхенд очсон өдрийн зурагнууд, одоо би Будапешт руу гарах гээд бэлдэж байна...заа, сэтгэгдлээ үлдээж, саналаа солилцоорой...


...ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам...3 том байшинтай, тохижилт их сайтай, найрсаг газар байналээ......Нөгөө алдарт Бамбаруушийг энд Монгол төрхтэй болгоод тавьчихсан байсан...Цаанаа Монгол гэртэй, мөн сагсны шийдтэй, манай 131dg-ийнхэн бас энд өмнө нь айлчилж байсан гэж байгаа......Энэ бол Берлиний галт тэрэгний буудал...2006 онд ДАШТ-ыг тохиолдуулан баригдсан бөгөөд Европын хамгийн том буудал...Давхар давхар баахан замтай, агуу том бүтээл......Берлинд ирсэн хүмүүсийн хамгийн их очдог газруудын нэг - ОРОЙГҮЙ СҮМ...гэсэн чинь шууд Цэрэнлхам багш гуай санаанд ордог байнашд нтр...Дэлхийн 2-р дайны үед бөмбөгдүүлсний улмаас оройгүй болсон хэдий ч одоо хүртэл байгаад байдаг сонин эд байналээ хэхэ......Энэ САТУРН гээд электрон барааны дэлгүүр...одоогоор миний хамгийн удаан саатаад байгаа дэлгүүр, 3 ч салбараар нь орсон гэж байгаа, эндээс л баахан СД авах санаа байнадаа......Энэ 2 Германыг нийлсний бэлэг тэмдэг болгож барьсан хөшөө...Зөндөө Монголчууд зураг авахуулдаг, ер нь энэ гудамжинд маш олон том дэлгүүрүүд төвлөрсөн байдаг, тийм ч болохоор Монголчууд үүгээр их явдаг гэж ярьж байсан......Үүний дараа МИАТ-ын Берлин дэх салбараар орж, ажил хэргийн уулзалт хийсэн гэж байгаа..Шинэ сонин гарчиглаж, Өршөөлийн хуульд хамрагдсан нөхдүүдийн нэрсийг хараад уур хүрэнгээ шахан, коффее ууж тайвширсан гээл......Дээр байгаа 3 баримал бол Берлиний Уран Зургийн Галлерейн үүдэнд байдаг 3 хөшөө...Ер нь иймэрхүү хөшөөнүүд хаа сайгүй, хөшөө хаана байна тэнд ногоон байгууламж байдаг учраас хүмүүс амарч, ундлахад ядах юмгүй...Уран зургийн галлерей үзэх гэсэн боловч Еврэй зураачдын үзэсгэлэн гээд маш үнэтэй үзэсгэлэн болж байлаа......Харин энэ бол Берлин хотын Филармони...ПотшдамПлатцын эргэн тойронд Соёлын байгууламжуудын маш ихтэй...Энэ Филармоний оркестра нь 8 Грэмми, 2 Бритавардсын шагналтай гэж байгаа......Дайны үеэр хэлмэгдэж, хоригдож байсан хүмүүсийн дурсгалд зориулсан музэй болон хөшөө...Музей нь хүний хөлөөр лав тасардаггүй юм байналээ..Ер нь ажиглаад байхад Германчууд дайн өдөөсөндөө ч юм уу, дайн хийсэндээ их харамсдаг санагдсан, маш олон амь үрэгдэгсэд, хоригдогсдын дурсгалд зориулсан цогцолбор, хөшөө, музэй байдаг юм байналээ......Зиаак, ингээд АйрБерлиний онгоцонд суугаад Мюнхен рүү явлаадаа...Орой 20:00 цагт ниссэн...Үйлчлэгч нар нь онгоц хөөрөөд л нэг вафли өгч дуусаал, онгоцны ахмад буухад 20 минут үлдлээ гэж хэлээл, буучихсан хэхэ...
...Нөгөө гайтай ГАХАЙН ХАНИАД гараад анхааруулга бичсэн байгаа байдал..Германд өдөрт 500 хүн халдвар авч, одоогоор 5000 орчим хүн тусаад байна гэж мэдээлэл гарч байсан...Манайд л битгий гараасай даа.......Дахиад л яг далавчны хажууд суусан гэж...Нээрээ ороход баахан сонин, сэтгүүлүүд Герман хэл дээр байхаар нь үйлчлэгчээс нь "Англи хэл дээр ямар нэг юм байна уу?" гэтэл өөдөөс "Байхгүй, гэхдээ энийг үзэхэд хэл шаардлагагүй" гээд ПлэйБой өгдийн хаха...
...Ингээд Мюнхэнд ирээд авсан зурагнууд эхэлж байна...Энэ бол Мюнхены хотын захиргаа буюу Бавари мужийн засгийн газрын ордны гаднаас авсан зураг...
...Энэ Мюнхены хамгийн том сүм...Энэ дотор харин хүн оруулж үзүүлдэг учраас орж хэдэн зураг дарсан, бас л сүрдмээр байсан шүү, аймар аянууд дээр нь тоглоод л......Бараг сүм болгоны доод хонгилд оршуулах газар байдаг...Энэ оршуулгын хэсэг нь...Яг үнэндээ надад шууд л Да Винчи код санаан ороод л, ямар нууц байгаа бол, нууц хонгил, хаалга хайгаад л, шууд Лангдон болох шахлаа гэж......Сүмийн хамба ламуудын зургийг ханан дээрээ мөнхөлсөн байдал...Ер нь цонх болгон дээр Есүсийн түүх, янз бүрийн түүхүүдийг үзүүлсэн хөшөө, зурагнууд байдаг...Яваандаа судлах сонирхол төрүүлсэн шүү, ер нь ч илүүдэхгүй биз......Анх удаа ийм төрлийн сүмд орж үзсэн, аргагүй агуу санагдсан шүү...Тэгээд ч ер нь нэг их шүтлэгтэй биш, ер нь л хүндлэл үзүүлж, амьдралын тухай, ертөнцийг үзэх үзлийн тухай сургаалийнх нь талаар зөв ойлголттой болох нь дээр санагдсан......Ингээд л шууд цаашаа Аллианз Арена орохоор явлаа даа...Эндэхийхэн аргагүй хөлбөмбөгт хайртай хүмүүс, гудамжнаас эхлээд л дуугаа дуулаад л, орилолдсон фенүүд байсан...Өмсгөлөөр нь шууд л Байерныхан гэж танигдаж байснаас гадна, Милан, МАНЮ-ын фенүүд ч их ирсэн, хоттой танилцаж байсантай тааралдсан... ...Уундаагийн нэг зорилго-мөрөөдөл биелэх улам ойртсоор...Аллианз Аренагийн буудал дээр ирлээ...МИЛАН vs БАЙЕРН...Гайхалтай----ТУН УДАХГҮЙ...

11 comments:

  1. oo yostoi nice yavj bgaan bnoo...laitai hehe

    ReplyDelete
  2. wow,,, goyo niitlel bn!! ix goyo ayalj baigaa yum bn!!
    Azaa

    ReplyDelete
  3. ЧИ наанаасаа бухимдаад яах вэ гэж , \өршөөлийн хууль нтрийг мартаа март \ Хотын захиргаа нтр нь их л дээр үеийнх гэмээр харагдаж байна. Эртний барилга ууд ч гоё харагдаж байна шүү.

    ReplyDelete
  4. дараагийн нийтлэл бүүү бүүү бүү~x(!!!!

    ReplyDelete
  5. manuus tegehd t.udur temdeglej bsan bna shd. Ene delguuruud bdag gudamj berlind bdag bizde?

    ReplyDelete
  6. haha ter lmo birthday eer mani shine yum mdj avlaa
    ireher chine jich helne........haha

    ReplyDelete
  7. ochkoo_b@yahoo.comAugust 5, 2009 at 6:12 PM

    nzinhaa blogoor anh udaa l orj bn chi ch surhii zolig yama ntr hehehe bi bainga oroh bolnoo andaa ja yu

    ReplyDelete
  8. ih taalagdla ystoi goy zuragnud bnaa, ter playboy ogdog nargia bs ih taalagdla...URAGSHAA undral mini!!!

    ReplyDelete
  9. hulbumbug uzh gej yvsiimuu.. [davartsiin ntr gd, hehe]
    ymar sonin ongotsnii uilchlegch ve,, aain
    nere tani hul door ... heni sharil, tsogtsos bna geheer aimar sanagdjigaz [gui u]

    ReplyDelete
  10. uu nere ungursunch gsn duudni t.udriin mend,, mini umnuus neg unseerei

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.