
Будапештэд өнгөрүүлсэн сүүлийн өдөр их давчуу байлаа...Цаг агаар 40 орчим хэм хүртэл халуун халж, дээрээс нь үзэх юм барагдахгүй цагтаа тулгамдаад, хажууд нь Парламентын ордон орох гэтэл тасалбар дууссан гэж хүнд суртал гаргаад л...Тэгээд л автобусныхаа буудал ороод самбар дээрээс аяллынхаа дугаарыг хайтал байдаггүй, гайхаад тасалбараа хартал нэг өдрийн өмнө ирчихсэн байдаг...Бантсандаа үзэх газар хайсаар Ф1 уралдааны Унгарын гараа болдог газрыг зорьсон гээд паян ихтэй л аялал маань үргэлжилж байна..Сэтгэгдэл үлдээсэн бүх найзууддаа баярлалаа, хариуг удахгүй бичих болноо...
...Буда Цайз руу гарах ажлыг тань хөнгөвчлөхөд зориулсан өргөгч машин...Анх 1870-аад онд байгуулагдаж байсан ч Дэлхийн 2-р дайны үед бүрэн сүйтгэгдэн, улмаар 1986 онд дахин нээгдсэн...Уул нь үнэ нь гайгүй мэт санагдаад явган явахаас залхуураад гарчихаад буух гэтэл харин буух билет дахиж авна гэдэг юмдаа...Ер нь бол энэ Унгарчууд зарим талаараа манай Монголчуудтай адил санагдсан, 00 нь хүртэл мөнгө авна, яаж л мөнгө салгах боломж байна түүгээр л салгана шүү дээ..
..Буда Цайз нь хамгийн анх 13-р зууны үед байгуулагдсан гэж үздэг..Үүнээс хойш хөрш олон жижигхэн орнуудын довтолгоо, Оттоманууд болон Австриудад эзлэгдсээр арай гэж бие даасан улс болж байсан нь дундад зуунд хамаарагдана...
...Буда Цайзыг Дунай мөрөнтэй холбодог гүүр...Энэхүү гүүр нь манайхаар бол "Арслантай гүүр"..2 талд нь 2 аварга арслан сууж байдаг, хамгийн сонирхолтой нь энэхүү аварга гүүрийг барьсан уран барилгачин барьж дууссаныхаа дараахан амиа хорлосон гэдэг. Шалтгаан нь арслангийнхаа хэлийг хийхээ мартсан байсан аж.../Хариуцлага, хамгийн гол нь нэр төр өө гэж/
...Өргөгч цамхагаар гарч байгаа байдал...95 метрийн өндөртэй бөгөөд секундэд 1,5 метр хурдтайгаар явах чадалтай гэж байгаа...
...Будапештийг Буда Цайзаас харж байгаа байдал...Сонирхуулж хэлэхэд Буда "хот" нь нийт Будапештийн 3-ны нэгийг эзлэн оршдог бөгөөд эртний гоёмсог байшингуудаас гадна орчин үеийн шинэ дизайн бүхий байшингуудаас бүрддэг онцлогтой, ерөнхийөдө баячуудын хороолол, гудамжууд тэнд байдаг гэж тайлбарлаж байсан...
...1800 оны 5-р сарын 7-нд яг таны харж байгаа энэ байшинд цуут хөгжмийн зохиолч Людвиг Беетховен тоглолтоо хийж байсан бөгөөд түүнийг нь хананд нь мөнхлөн үлдээжээ...Одоо ч энэ байшинд жуулчдад зориулсан урлагийн тоглолт явагддаг...
...1265 оноос хойш Унгарын хаадын цайз хэлбэрээр оршин тогтнож ирсэн энэхүү нүсэр байгууламжийг 1987 онд Дэлхийн Соёлын Өв хэмээн бүртгэн авч, өргөмжилсөн ажээ...
...Энэ уулан дээр, өнөөх цайзан дотор гэвэл итгэх үү...Бүр гудамжтай байсан гэдгийг нь хадгалан харуулах үүднээс хэвээр нь үлдээн энд өдгөө жуулчдын олон төвүүдийг барьж байгуулсан байсанг харж болно...
...Энд Унгарын хаадын зооглох вино, дарсыг хадгалдаг газар байрлаж байжээ...Унгарчууд угаас жимсний сархад буюу дарс тэр тусмаа өөрсдийн "ундаа" буурыг хэрэглэж ирсэн, түүгээрээ ч алдартай улс бөгөөд хотоос холгүйхэн бүр музей байрладаг гэж байсан...
...Энэ цайзад Унгарын маш олон хаад амьдарч байсан учраас тэр бүгдийнх нь өнгө төрх, онцлогийг тусгасан барилгууд ихтэй...Дахиад сонирхуулахад Буда гэдэг нэр нь Хүннүчүүдийн хаан Бледагаас үүсэлтэй гэж хэд хэдэн эх сурвалжид бичсэн байсныг энд бас биччихье...
...Берлиний бэлэг тэмдэг нь баавгай гэж бичиж байсан бол Будапештийнх арслан гэчихэд тийм ч их буруудахгүй болов уу...бараг бүх хуучны дурсгалт барилгуудад болон гудамжуудад арслангийн хөшөө байдаг учраас тэр...
...Унгарчууд морьдоороо алдартай...магадгүй Монголын довтлогоонд 3-ч удаа өртөж түүнийхээ "ачаар" морьдын маань удмыг өвлөөд авчихсан ч юм бил үү...Энд төлбөртэй морь унуулах болон сонирхолтой үзүүлбэр үзүүлж байсан...
...Мэдээж маш том цайз болсон хойно өөр хоорондоо холбогдох маш олон төрлийн замтай...тэр бүгдээр нь маш сайхан ногоон байгууламж ургаж, чимэглэж байсныг энд тэмдэглэе....Тэгээд л Уундаа нууц зам олох гэж баахан явж байгаад хэдэн чулуу олсон гээд л...
...Үнэхээр сүрдмээр барилга, аварга том цогцолбор...Барьсан чулуун ханануудыг нь хараад барих гэж хэчнээн боол амиа өгсөн бол гэж бодогдмоор...цаашлаад бодохоор хэр олон нууц дотроо агуулж, нууц хонгил зам нээгдээгүй байгаа бол гээд л хадуурмаар...
...Буда Цайзад Унгарын Үндэсний Галлерэй болон Унгарын Үндэсний Түүхийн Музей тус тус байрладаг юм байна лээ...Даанч дотор оруулаад зураг авахуулахгүй, авах бол маш их мөнгө төлөх байсан болохоор ороогүй, нээрээ түүхийн хичээл дэээрэ Монголын довтлогоог Татарын довтлогоо гэж бичсэн байдаг гэж дуулсан...
...Буда Цайз бол өнөөгийн Будапешт хотын нүүр царай болсон, өдгөө Европд харьяалагдаж байгаа хамгийн хуучны бөгөөд дурсгалыг агуулсан цайз юм..Хэдийгээр Дэлхийн 2-р дайны үед бөмбөгдөлтөнд өртөж ихэнх хэсэг нь сүйдсэн ч одоо хүртэл архелогочид судалгаа явуулж, шинэ шинэ зүйлсийг олсоор л байна...
...Яг уг цайзын дор энэ хонгилон замыг 1872 онд анх барьсан гэж байгаан...Гэтэл Монголд 21-р зуун гарчихаад байхад ийм зам байгаа билүү дээ?
...Дэлхийн хамгийн хуучин метроын буудлын жагсаалтын 2-рт орох метроны зам энд бий...нийт 3 замтай байгаа бөгөөд 4 дэх зам нь олон жил баригдаж 2911 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа ажээ...Энэ доошоо метроны зам руу Унгарын хамгийн урт урсдаг шатаар явж байгаа байдал...
...Энэ бол Унгарын Парламентын ордон...Европын 2 дахь том Парламентын ордон, Унгарын хамгийн том байгууламж...1904 онд бүрэн ашиглалтанд орсон ч 1896 онд улсын 1000 жилийн ойгоороо нээж байсан гэж байгаа...
...Хараад ойлгож байгаа биз дээ хэхэ...Жуулчдын хамгийн их сонирхож үздэг газруудын нэгт орох хувь эхний өдөр ийнхүү дутлаа гэж...




...Хамгийн сүүлд авахуулсан эдгээр зурагнууд бол Будапештийн төв театрт авахуулсан зурагнууд...Орчин үеийн архитерын гайхалтай шийдлийг харуулсан цогц бүтээл...Гаднаа живсэн онгоц болон дүрээ бүтээж байгаа үе үеийн Унгарын нэрт жүжигчдын хөшөөг тавьсан байсан юм...Дараагийн нийтлэлээс Унгарын Ф1 уралдааны гарааны зам, Хөлбөмбөгийн цогцолбор зэргийг үзээрэй...
Нүдээ гээчвээ,,, Авч ирэхээ мартваа!!!
ReplyDeleteТэр 2911 он бас арай л хол байнаа уран барилга байгууламж ихтэй гоё хот юмаа.Тэр Буда цайз их таалагдлаа.
ReplyDeletedaraagiihiin hurdlaarai, uundaagiin blogiig uzeh n don bolov...
ReplyDeleteTer suugeee hushuu ta 2 ih adilhan haragdaj baina shuu, ternii tolgoi n bas havtgai baina uu, hehe
ReplyDelete@Зоогий хаха, хараал - ерөөлийн аль нь мэдэгдэхгүй юм бичих юмаа айн...
ReplyDelete@burentegsh тээл хүний гаргасан алдаа хайгаал айн хэхэ..2011 шүү хө...ер нь анх 2008 онд билүүдээ ашиглалтанд оруулна гээд барьсан юм гэсэн, тээл хойшилсоор байгаал...
@MGi хэхэ, баярлалаа хө, хамаг хурдаараа бичээл байнадаа хэхэ...
@Byambaa өө манай хамаатан ш дээ нтр...алдартай л хүн байхдаа гээл, толгой нь аз болж чинийх шиг том чихгүй байгааздээ...=))
Ер нь л ногоон байгууламж ихтэй харагдаж байна. Эсүүл чи дандаа тийм газруудынх нь зурагийг дараад байна уу нтр.
ReplyDeleteЧи одоо жоохон миа газруудынх нь зурагийг дардаа нтр , Улаанбаатар ийм юмаар илүү гэхээр хэхэ, Бүгд л гоё байна