8/10/09

Мюнхен - Дюсселдорф - Копенгаген - Мальмо - Ландскрон

Шинэ долоо хоногийн мэндийг хүргэе... Уундаа нь Шведэд ирчихсэн нийтлэлээ бичиж байнаа...Уул нь 3 хоногийн өмнө ирсэн л дээ, гэхдээ блогоо шинэчлэх гэж бөөн юм болсоор байгаад одоо л бичиж байна. Мюнхенээс 2 дамжиж онгоцоор Данийн нийслэл Копенгагенд ирээд түүнээсээ гүүрээр /!!??!!/ Шведийн өмнөд эрэг Сканегийн нийслэл Мальмогоор дамжин улмаар Ландсроне хотод ирж байрлалаа. Ингээд аяллын үеэр авсан хэдэн зургийг тавьж байна, тун удахгүй Европын хамгийн анхны одон орон судлалын ажиглалтын төв дээрээс хийсэн нийтлэлээ сонирхуулах болноо...

...Германдаа хамгийн хямд бөгөөд найдвартай агаарын тээвэрт тооцогддог ЭйрБерлины онгоцоор Германы хойд хэсгийн Дюсселдорф хотыг зорилоо, бас л далавчтай ойрхон, гэхдээ хойд талд нь суулаа......Дюсселдорфын Олон улсын онгоцны буудал...1927 онд анх байгуулагдсан, Германы 3 дахь том онгоцны буудал...орчин үеийн маш сонирхолтой дизайнтай барилгатай...өдөрт 750 орчим нислэг буулт хийгддэг, өнгөрсөн жил л гэхэд 18 сая зорчигч энэ буудлаар дайрсан гэж байгаа......Хэхэ, энэ Дани-Шведийн тэнгэр.....Энэ бол Дани-Шведийг холбодог Оресундын гүүр...Европын хамгийн урт гүүрт тооцогдоно, 2 давхар замтай, дээгүүрээ машины зам, доогуур нь галт тэрэгний зам явдаг...дараа нь яг дээрээс нь зураг авах төлөвлөгөөтэй байгаа..Үүний ачаар өртөг хямдтай Шведэд амьдардаг хүмүүс цалин өндөртэй ч өртөг өндөр Данид ажиллах боломжтой болсон гэж байгаа...

...Заа ингээд Дэлхийн хамгийн "цэвэр-ногоон" хот Копенгагенд буулаа...Яг л Англид ирчихсэн юм шиг бүх юм нь англиар байсан нь таатай санагдсан, онгоцны буудал нь 25 онд байгуулагдсан, Скандинавын орнуудынхаа дунд хамгийн ачаалалтайд тооцогддог...өнгөрснө жил л гэхэд 21 сая хүн үйлчлүүлсэн тоо баримттай...

...Онгоцны буудлаасаа шууд галт тэрэгний замаар өнөөх Оресундын гүүрээр дамжаад Мальмо ордог...Онгоцны буудлаас Мальмо хүртэл 24 км гэж байгаан...галт тэрэг нь ч гэсэн миний одоогоор суугаад байгаа хамгийн тохитой, тохилог нь гэж дүгнэсэн хэхэ...Яг одоо Уундаа нь Ландскрон хотод байрлаж байна, энд манай эгчийнх амьдардаг юм. Энэхүү хот нь маш түүхтэй, аль дундад зууны үеэс Швед болон Данийн хооронд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн дайны гол цэг, талбар болж байснаараа онцлогтой. Тиймдээ ч энд Данийн хаан Криастан IV-ий барьж байгуулсан цамхаг, хэрэм бий. Мөн энэ хот нь жуулчдыг өөрийн онцлог хэв маягаа хадгалж үлдсэн хуучны барилгуудаараа татдаг бөгөөд яг одоо Серфингийн спортын ДАШТ болж байсныг доор зурган дээр хальт орууллаа. Ландскроны зурагнуудын эхний хэсэгт тэнгисийн эрэг дээрээс наран мандахыг авсан болон Жонатан Ливингстон цахлайтай /хэн гэдгийг нь мэдэх нэгэн нь мэдэх биз дээ хэхэ.../уулзсан зурагнууд байгаа болноо...

9 comments:

  1. Атаархмаар бна шүү. Сүүлээсээ 2 дахь зурган дээр юу мөрөөдөөд сууж байгаам. гэрээ юу эсвэл ...ккк гэдэг билүү.

    ReplyDelete
  2. Livingston-toi baahan philosphy yarivuu hehe...tsad chini tgd sain suujinu yamarhu bna daa ehner huhed sain eheh...ter guur yasan goyimbde yavhimsan ntr eheh...:)

    ReplyDelete
  3. nzaa yagaad yariagui ve? gexdee Malmö sonirxoltoi baisan uu? yamar xot bn? ^^

    ReplyDelete
  4. @jagi хэхэ, эхнэр нтрээ санаад л нтр...наадах чинь худлаа худлаа, зохиомол зураг хэхэ...
    @zolushka өө тээл жаахан бурчихаар бүр хошгироод нтр..хэхэ, тэр гүүр нээрээ лайтайм байналээ, удахгүй гоё зурагнууд оруулнаа хө
    @azaa өө мальмо яг ороогүй байгаашдээ, тэр өдөр чинь баахан дэмийрч, гиюүрч байсаар байгаал таарсан хэхэ...маргааш л орох байх, холбогдоноо хө..

    ReplyDelete
  5. europoor saihan aylj yvaam bnaa buudluufiin talaarh medeelel taalagdsanshuu bas picnuud za uragsha andaa

    ReplyDelete
  6. Ливингстон чинь үхцийшдээ нтр,,, эхний зураг бас их жанцантай зураг байна тээ??? Зоогий л ажиглав бололтой хэхэ

    ReplyDelete
  7. @Зоогий хаха, цаадах чинь дэндүү авьяастайм болохоороо өөрийгөө хэд хэд хувилдаг болцон бналээ нтр...аах, харин уул нь анзааруулах гээд тавьсан чинь, Зоогий л анзаарлаадаа
    @Mike хэхэ, вики гэж сайхан ачтай юм байнааа

    ReplyDelete
  8. zoogigiin zaasan zamar yvad harsan chin nere ih huurhun zurag beeshde,,,ysn ch undserheg uzeltein zugeer haa yvaa gazartaal bidniige gehiima kk....td bs ter tsagaan tsahlai m ih taalagdlaa

    ReplyDelete
  9. @MGi хэхэ, бид л өөрсдийгөө гэхгүй юм бол хэн биднийг гэх билээдээ нтр...ааах, цахлай бол лайтай, жонатан ливингстон бүр лайтай нтр...

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.