
5. The Reindeer Section - Budapest

Магадгүй та энэ хамтлагийн талаар хэзээ ч сонсоогүй байх, ер нь ч сонсохгүй ч байх магадлал тун өндөртэй. Учир нь Шотландын энэ хамтлаг хамгийн сүүлд 2002 оны 12 сард хамтдаа тоглосон юм. Гэвч та ямар үнэтэй эрдэнэсийг анзааралгүй өнгөрүүлэх гэж байснаа энэ дууг нь сонссоны дараа мэдэх болно. Ахархан хугацаанд нийлэн, цөөхөн хэрнээ чанартай уран бүтээл хийсэн энэ хамтлагийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй.
2001 онд бидний сайн мэдэх "Run", "Chasing Cars" зэрэг дуунуудын эзэн Snow Patrol хамтлагийн гоцлол дуучин Gary Lightbody архи уун, бага зэрэг халамцсан байх үедээ тэнд байсан хөгжимчид, дуучдад хандан "Алив бүгдээрээ нийлээд цомог гаргацгаая л даа" гэж хэлэхэд "Тиймээ, тэгье" гэж тэнд байсан хүмүүс нь дэмжснээр энэ "аварга" хамтлаг байгуулагдсан түүхтэй. Маргааш нь хуучин гитараа аваад Lightbody шинэ цомгондоо дуунууд зохиож эхэлсэн юм. 20 хамтлагийн 47 хөгжимчин, дуучин оролцосн Y'All Get Scared Now, Ya Hear! цомог тэр оныхоо 10 сард гарч шүүмжлэгчдээс багагүй үнэлгээ авчээ. Дараагийн цомгоо 2002 онд гаргасан тус хамтлагийн ихэнх дууг Gary Lightbody зохиож, найруулж, үгийг нь бичиж, дуулсан байдаг.

ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Coldplay - Cemeteries of London

Гоцлол дуучин Chris Martin-ий өөрийнх нь хэлснээр "Өнөөдрийн дэлхийн хамгийн шилдэг рок хамтлаг, гэхдээ U2-г амарч байх хооронд" гэж энэ жилийн Грэмми авч байхдаа тодорхойлж байсан Coldplay хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл тэдний дэлхий даяар шуугиан тарьж 2008 онд л 8 сая хувь зарагдсан Viva la Vida and Death and All His Friends цомогт багтсан Cemeteries of London дууг уг жагсаалтандаа оруулж байна.
Басс гитарчин Guy Barryman нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би энэ дууг сонсон төсөөлөхөд 19-р зууны үеийн Лондон санаанд буудаг. Асгартал цутгарах бороо, хар малгатай хүмүүс..." гэж хэлсэн байдаг.

...19-р зууны Лондон. Хүйтэн чулуун байшингууд, өтгөн тарсан битүү манан...Жихүүдэс үлээм салхи хуучин муу замаар дагуулан оршуулгын газарт аваачих болно...Эл хуль чимээгүй, эргэн тойронд юу ч байхгүй, үхдэлүүд...Үхдэлүүд дуулна, бурхдыг харсан гэж дуулна, сүнс нар эргэлдэнэ, амилахыг хүсэн уйлалдана...Лондоны шөнө, Лондоны оршуулгын газар...
ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Muse - Stockholm Syndrome

Энэ бол анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл зүйн шинжлэх ухаанд харьяалагдах өвчний нэр юм. Шведийн Стокхольм хотын Норрмалсторг хотын Кредит банкийг дээрэмдсэн хэрэг 1973 оны 8-р сарын 23-нд гарч, бараг бүх ажилчид болон үйлчлүүлэгчдийг барьцаалсан бөгөөд 1978 оны 8-р сарын 28-нд суллажээ. Гэтэл суллах үед хохирогчид өөрсдийг нь олзолсон хүмүүсийг хамгаалж, сэтгэл санааны хувьд тэдний талд орсон байсан бөгөөд үүнийг тус хэргийн үеэр цагдаагийнханд тусалж байсан сэтгэл зүйч Нильс Бьернот "Стокхольмийн Синдром" гэж анх нэрлэжээ. Хэдийгээр олзны хүмүүс бүгд эсэн мэнд гарсан ч нэг нь амиа хорлож, нэг нь өөрийг нь барьцаалаад, алга болсон хүний нэрээр өөрийнхөө нэрийг сольсон байсан юм. Энэхүү өвчин нь сексийн хүчирхийлэлд их гардаг бөгөөд өөртэй зүй бусаар харьцсан хүмүүсийг хаацайлах, нуух, тэдний талд орох зэргээр илэрдэг аж. Товчоор хэлбэл өөрийг чинь хорьж, дээрэлхэж байгаа хүнийг хайрлах үзэгдэл гэж хэлж болно.

ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Coldplay - Amsterdam

A Rush of Blood To The Head цомог дэндүү сайн цомог байсан болохоор энэ дуу хит болж чадаагүй гэж би боддог. Арга ч үгүй юм Clocks нь Грэмми хүртэж, The Scientist, Speed of Sounds зэрэг дуунууд нь бүх талаараа төгс байж, Warning Sign, Green Eyes дуунууд нь олон ангит алдартай цувралуудын OST болсон юм. Гэсэн ч Амстердам фенүүдийн дунд хамгийн шилдгүүдийн нэг нь хэвээрээ үлджээ.

Ямар ч амьдрах итгэлгүй, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл-урам зориггүй хүний дуу гэж тодорхойлж болох юм. Ямар ч итгэл найдваргүй түүнд дахиж амьдрах чадвар төдийгүй хүсэл үнэхээр алга. Тэр нэгэнт сэтгэл зүрхээрээ үхсэн ч бие нь амьд хэвээрээ л.
Нөгөө талаар хар тамхичны тухай дуу ч гэж ярьдаг. Хар тамины нийслэл Амстердамын нэрээр нэрлэсэн нь ч ийм учиртай байж болох юм. Хар тамхи хэрэглэх хязгааргүй их хүслээ барьж чадахгүй байж ядан суугаа донтогч эсвэл хар тамхи хэрэглэхээсээ ч залхууран залхаж яваа залуугийн тухай, эсвэл хэтэрхий их хэрэглэн, дэндүү их таашаал мэдэрчихээд одоо тэнгэр нурах гэж байгаа юм шиг мэдэрч байгаа хүний ч тухай байж болох юм.
Дууны зохиогч Крис Мартинаас энэ талаас асуухад тодорхой хариулт өгсөн удаа байхгүй бөгөөд харин хамгийн хурдан зохиогдсон дуу л гэж хариулж байжээ. Амстердам магадгүй Амстердамын тухай өгүүлээгүй байж болох ч Амстердамыг танд мэдрүүлэх болно.
ТАТАХ
ТАТАХ /LIVE/
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
1. Keane - Hamburg Song

Just shine a light on my life

Энэхүү дуу нь төгөлдөр хуурын классик болон орган дуугаралтыг бөмбөрийн зөөлөн хэмнэлтэй хослуулсан тун энгийн дуугаралттай дуу юм. Under The Iron Sea цомгоос жинхэнэ сонгодог KEANE-ийг мэдрүүлдэг ер бусын дуу.
Энэ дуу бол насан туршдаа үнэнчээр нөхөрлөснө анд нөхдөөсөө салахвий эсвэл өнгөрсөн сайхан дурсамжаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд хаашаа ч юм нисэн одохвий гэсэн айдсыг илэрхийлсэн дуу юм. Яг л Everybody's Chaning шиг дээр гардаг шиг хүн бүхэн өөрчлөгдөж, Атлантик дээр гардаг шиг хүн хөгшрөх болно. Гэхдээ насан туршдаа нандигнах нөхөрлөл хэзээ ч мөхөхгүй бадамлах галтай байдаг учраас чиний сэтгэлийн орон зайд гүн бат байр сууриа эзлэн оршсоор байдаг юм.
ТАТАХ
budapest-g l sonsdog duu bna...busdiig ni sonsoj uzeh heregtei bololtoi hehe ter stockholm syndrome-n tuuh der ni humuusig 5 jil baritsaalsan yumuu?? zaza yamarch bsan mash gogo niitlel bolson bna and Luv Gary Lightbody :-*
ReplyDeleteRHCP, Travis 2 oroh l baisiimdaa, yur ni ali ch untsguus harsan chinii Top5 boloh ni medegdjiishd, keane 1t oroo l ntr hehe.
ReplyDeleteOdoonoos l joohon gunig duu sonsdog bolood suuliin 2 ni ih taalagdaad bgaa hehe, goy niitlel boljee :D
@zoloo хээх, 5 жил бишээ, 5 өдөр л байхгүй юу хэхэ, тээл жаахан алдаа гаргахаар нтр...Гари Лайтбоди од биш байхдаа дуулсан дуунууд гэхэд үнэхээр гоё шүү, Your Sweet Voice нь надад нэг дурсамж үлдээсийн нтр гэл
ReplyDelete@Eedee аах, RHCP-г чинь Калифорникэйшн гээд хотын нэр биш болчихлоо гээд жийчихсэн шд хаха, нээрээ оруулдаг байжээ, чи тэр Будапештийг сонсож үзээ, лайташдээ...Трэвис ч уул нь лаг л даа, гэхдээ тэр нь арай энэ листэд оркүээ хэхэ..
hey naadah chini harin dajgui sanaa bna gehde l sonin sonin duunuud bna arai l baraan yum
ReplyDeleteУлаанбаатарын Үдэш намуухан шдээ хөөө
ReplyDeleteBi ug ni New Amsterdam-d aygu durtai daanch, nadad baidag huvilbar deer ni urgeljleed neg duu yavchdiimaa, tiim bolohoor ipod-deeree sonsohod joohon tiim baidiin :D
ReplyDeleteZoogii helsnees bish ch unen ug ter door yavj baih chini :P
@Eedee Sailing Away гээд нэг дуу араас нь явдаг..тэр нь ч гэсэн дажгүй дуушд,яг миний Closer Now сонсож чаддаггүй шиг юм болдын бна нтр...гоё дуу гоё дуу...
ReplyDelete@Зоогий хэхэ, гоё дуу шүү, бас Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар гээд л...эрхүүгийн хавар байна, подмосковные вечера нтр...ер нь 10 дуу бичдэг байж гээд л..
aliin ch sn medkum bn, halit nernuudinl sonsoj bsin ther bichih yum bkue kk
ReplyDelete@MGi хаха, тэгүүл тээл сонсож үзчихээд бичээч хэхэ..
ReplyDeleteBruce Springsteen -ii Philadelphia gedeg laitai duug martaj bolohgui ee.
ReplyDelete