8/10/09

MusicReview: Хотын нэрээр нэрлэгдсэн топ 5 дуу

Өөрийн гэсэн блогтой болчихоод хүссэн зүйлсээ, сонсдог хөгжмөө, сонирхдог спортоо аль эсвэл шинэ мэдээг, гайхалтай бүтээлүүдийн талаар өөрийн үзэл бодлоо, шүүмжлэлээ хуваалцах юмсан гэж бодож явсан хүсэл маань биелэх боломжтой болжээ. Хөгжмийн талаар шинэ мэдээг хүргэх олон сайт байгаа болохоор би "шавар хаагаад" яахав, харин долоо хоног болгон MusicReview булан хөтөлж, өөрийн дотоод ертөнцөөсөө хөгжимтэй холбоотой бүгдийг хуу хаман гарган ирж бичих болно. Ингээд эхнийх нь "Хотын нэрээр нэрлэгдсэн шилдэг 5 дуу"...Бараг хамтлаг болгонд шалтгаан нь янз бүр хотуудын нэрээр нэрлэгдсэн дуунууд байдаг. Э.Преслид Вива Вегас, Фредди Меркурид Барселона гээд л сүүлд Эдиторсийн Мюнхен, Weezer-ийн Беверли Хиллз гэх мэтээр энэ цуврал тасралтгүй үргэлжилнэ. Яагаад ч юм аялж байгаа болохоор, тэгээд ч илүү сонирхолтой байх болов уу гээд эдгээр дуунуудыг нэрлэж байна...


5. The Reindeer Section - Budapest
Магадгүй та энэ хамтлагийн талаар хэзээ ч сонсоогүй байх, ер нь ч сонсохгүй ч байх магадлал тун өндөртэй. Учир нь Шотландын энэ хамтлаг хамгийн сүүлд 2002 оны 12 сард хамтдаа тоглосон юм. Гэвч та ямар үнэтэй эрдэнэсийг анзааралгүй өнгөрүүлэх гэж байснаа энэ дууг нь сонссоны дараа мэдэх болно. Ахархан хугацаанд нийлэн, цөөхөн хэрнээ чанартай уран бүтээл хийсэн энэ хамтлагийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй.
2001 онд бидний сайн мэдэх "Run", "Chasing Cars" зэрэг дуунуудын эзэн Snow Patrol хамтлагийн гоцлол дуучин Gary Lightbody архи уун, бага зэрэг халамцсан байх үедээ тэнд байсан хөгжимчид, дуучдад хандан "Алив бүгдээрээ нийлээд цомог гаргацгаая л даа" гэж хэлэхэд "Тиймээ, тэгье" гэж тэнд байсан хүмүүс нь дэмжснээр энэ "аварга" хамтлаг байгуулагдсан түүхтэй. Маргааш нь хуучин гитараа аваад Lightbody шинэ цомгондоо дуунууд зохиож эхэлсэн юм. 20 хамтлагийн 47 хөгжимчин, дуучин оролцосн Y'All Get Scared Now, Ya Hear! цомог тэр оныхоо 10 сард гарч шүүмжлэгчдээс багагүй үнэлгээ авчээ. Дараагийн цомгоо 2002 онд гаргасан тус хамтлагийн ихэнх дууг Gary Lightbody зохиож, найруулж, үгийг нь бичиж, дуулсан байдаг. Тухайн үед Snow Patrol хамтлаг төдийлөн нэрд гараагүй, Polar Bears нэртэйгээр амжилтанд хүрч чадаагүй 2 ч цомог гаргаад байсан бөгөөд магадгүй энэ төсөл тэдэнд их туршлага өгч, хожмын амжилтын үүдийг ч нээсэн байж болох юм. The Son Of Evil Reindeer хэмээх 2002 онд гаргасан сүүлчийн цомогт нь багтсан Будапешт дууны хувьд намуухан эхлэл бүхий гунигтай үгсийг танд эмэгтэй арын хоолой болон дахилтанд гарч ирэх хоор хамтлагийн хамтаар танд Gary Lightbody хүргэх болно. Утгын хувьд Унгарын нийслэлтэй ямар ч холбоогүй, харин хайрын тухай, хайртайгаа учирсан хэдий ч түүнийгээ илэрхийлэх гэж хэрхэн зовж байгаа хүний тухай дуу гэж ойлгогдмоор...Бүрээ, хонхыг ашиглан гитарын аялгууг чимэглэсэн энэ дуу миний хувьд тус хамтлагийн хамгийн сайн уран бүтээлүүдийн нэг...Бүр ихийг сонсохыг хүсвэл цомгийг нь ч тавьж болох юм, Your Sweet Voice, Grand Parade-ийг заавал сонсоод үзээрэй...Будапешт-Хотуудын нэрээр нэрлэгдсэн хамгийн шилдэг дуунуудын жагсаалтын 5-рт орлоо...
ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Coldplay - Cemeteries of London
Гоцлол дуучин Chris Martin-ий өөрийнх нь хэлснээр "Өнөөдрийн дэлхийн хамгийн шилдэг рок хамтлаг, гэхдээ U2-г амарч байх хооронд" гэж энэ жилийн Грэмми авч байхдаа тодорхойлж байсан Coldplay хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл тэдний дэлхий даяар шуугиан тарьж 2008 онд л 8 сая хувь зарагдсан Viva la Vida and Death and All His Friends цомогт багтсан Cemeteries of London дууг уг жагсаалтандаа оруулж байна.
Басс гитарчин Guy Barryman нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би энэ дууг сонсон төсөөлөхөд 19-р зууны үеийн Лондон санаанд буудаг. Асгартал цутгарах бороо, хар малгатай хүмүүс..." гэж хэлсэн байдаг. 1800-аад оны үед чөтгөр шуламд итгэх, үл итгэх явдал их байсан тухай сонирхсон Крис Мартин түүнийгээ уг дуугаар илэрхийлсэн гэж өөрөө хэлсэн байдаг. Өөрийн албан ёсны сайтаараа дамжуулан 2007 оны 7-р сард шинэ цомгонд Испани, Латин Америк стилийн өвөрмөц дуугаралтыг оруулахаар бэлдэж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд Фламенго алга ташилтыг ашигласан энэ дууныхаа бичлэгийг Испанид бүр тодруулбал Барселонагийн сүмд хийсэн аж.
...19-р зууны Лондон. Хүйтэн чулуун байшингууд, өтгөн тарсан битүү манан...Жихүүдэс үлээм салхи хуучин муу замаар дагуулан оршуулгын газарт аваачих болно...Эл хуль чимээгүй, эргэн тойронд юу ч байхгүй, үхдэлүүд...Үхдэлүүд дуулна, бурхдыг харсан гэж дуулна, сүнс нар эргэлдэнэ, амилахыг хүсэн уйлалдана...Лондоны шөнө, Лондоны оршуулгын газар...
ТАТАХ

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Muse - Stockholm Syndrome
Энэ бол анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл зүйн шинжлэх ухаанд харьяалагдах өвчний нэр юм. Шведийн Стокхольм хотын Норрмалсторг хотын Кредит банкийг дээрэмдсэн хэрэг 1973 оны 8-р сарын 23-нд гарч, бараг бүх ажилчид болон үйлчлүүлэгчдийг барьцаалсан бөгөөд 1978 оны 8-р сарын 28-нд суллажээ. Гэтэл суллах үед хохирогчид өөрсдийг нь олзолсон хүмүүсийг хамгаалж, сэтгэл санааны хувьд тэдний талд орсон байсан бөгөөд үүнийг тус хэргийн үеэр цагдаагийнханд тусалж байсан сэтгэл зүйч Нильс Бьернот "Стокхольмийн Синдром" гэж анх нэрлэжээ. Хэдийгээр олзны хүмүүс бүгд эсэн мэнд гарсан ч нэг нь амиа хорлож, нэг нь өөрийг нь барьцаалаад, алга болсон хүний нэрээр өөрийнхөө нэрийг сольсон байсан юм. Энэхүү өвчин нь сексийн хүчирхийлэлд их гардаг бөгөөд өөртэй зүй бусаар харьцсан хүмүүсийг хаацайлах, нуух, тэдний талд орох зэргээр илэрдэг аж. Товчоор хэлбэл өөрийг чинь хорьж, дээрэлхэж байгаа хүнийг хайрлах үзэгдэл гэж хэлж болно.Амьдаараа хамгийн сайн дуулдаг хамтлагуудын нэг болох Muse-ийн 3 дахь студийн цомог Absolution цомогт орсон энэ дуунд чухам дээрх үзэгдлийг дуулах болно. Өөртэйгөө тэмцэлдэж, нэг уурлан-тэмцэж-эсэргүүцэх ч нэг хайрлан-мөрөөдөж-дурлаж буй эмгэнэлт эмгэгт хүний тухай тэд дуулна. Гитарын жинхэнэ-мюзе дуугаралтыг М.Белламигийн өвөрмөц-аргаа барсан, гашуудсан хоолойтоор хослуулан та сонсоно."This is the last time I'll forget you/I wish I could." гэх дахилтын хэсэг дээр энэ бүхэн хурдхан дуусахыг хүсэж байгаа ч яаж ч чадахгүйгээ мэдэж байгаа тэгсэн хэрнээ итгэлээ нэгэнт өгсөн аргаа барсан байдлыг харуулсан болохыг харж болно. Дашрамд Q Magazine бүх цаг үеийн хамгийн шилдэг гитарын дуугаралттай 100 дууны жагсаалтын 46-д оруулж байжээ.
ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Coldplay - Amsterdam
Ахиад л Coldplay. Хэрвээ та гунигийн дуунд дургүй дэндүү өөдрөг эсвэл хэт гүн бодолд автуулах дуунд сонирхолгүй хийсвэр сэтгэлгээтэй хүн бол сонсохгүй байж болно. Энэ дуу танд юуг ч санагдуулж, мэдрүүлж болно, нэг л зүйл бол тодорхой - Амстердам бол Колдплэй хамтлагийн гаргаж байсан хамгийн шилдэг дуунуудын нэг.
A Rush of Blood To The Head цомог дэндүү сайн цомог байсан болохоор энэ дуу хит болж чадаагүй гэж би боддог. Арга ч үгүй юм Clocks нь Грэмми хүртэж, The Scientist, Speed of Sounds зэрэг дуунууд нь бүх талаараа төгс байж, Warning Sign, Green Eyes дуунууд нь олон ангит алдартай цувралуудын OST болсон юм. Гэсэн ч Амстердам фенүүдийн дунд хамгийн шилдгүүдийн нэг нь хэвээрээ үлджээ.
Дууны утга нь гарчигтайгаа ямар ч холбоогүй, зүгээр л Амстердамд зохиосон юм гэж Крис Мартин хэлсэн байдаг. Гэхдээ ямар ч байсан Амстердам хот түүнд энэ дууг бичихэд нөлөөлсөн гэдэг нь үгнээс нь харагддаг.

Ямар ч амьдрах итгэлгүй, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл-урам зориггүй хүний дуу гэж тодорхойлж болох юм. Ямар ч итгэл найдваргүй түүнд дахиж амьдрах чадвар төдийгүй хүсэл үнэхээр алга. Тэр нэгэнт сэтгэл зүрхээрээ үхсэн ч бие нь амьд хэвээрээ л.
Нөгөө талаар хар тамхичны тухай дуу ч гэж ярьдаг. Хар тамины нийслэл Амстердамын нэрээр нэрлэсэн нь ч ийм учиртай байж болох юм. Хар тамхи хэрэглэх хязгааргүй их хүслээ барьж чадахгүй байж ядан суугаа донтогч эсвэл хар тамхи хэрэглэхээсээ ч залхууран залхаж яваа залуугийн тухай, эсвэл хэтэрхий их хэрэглэн, дэндүү их таашаал мэдэрчихээд одоо тэнгэр нурах гэж байгаа юм шиг мэдэрч байгаа хүний ч тухай байж болох юм.
Дууны зохиогч Крис Мартинаас энэ талаас асуухад тодорхой хариулт өгсөн удаа байхгүй бөгөөд харин хамгийн хурдан зохиогдсон дуу л гэж хариулж байжээ. Амстердам магадгүй Амстердамын тухай өгүүлээгүй байж болох ч Амстердамыг танд мэдрүүлэх болно.
ТАТАХ
ТАТАХ /LIVE/
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

1. Keane - Hamburg Song

Тиймээ, энэ бол мэдээж KEANE...Энэ дууг, энэ хамтлагийг 1-р байрт оруулахгүй бол алдас болох биз. Магадгүй би R&B-г үзэн яддаг болохоороо Уилл Смитийн Миами, М.Жэйксоны Stranger in Moscow, Kate Perry-ийн Waking Up in Vegas зэргийг оруулаагүй, жазз хөгжим тийм ч сайн мэдэхгүй болохоор Франк Синатрагийн Нью Иорк, Нью Иорк болон АББА, Э.Пресли зэргийн сонгодгуудыг багтаагаагүй, сонголтын зай дэндүү бага болохоор Трэвисийн Нью Амстердам, RHCP, REM, U2-г "жийсэн" байж болох ч миний хувьд ямагт KEANE №1 байх болно.
Just shine a light on my life

Хэдийгээр АНУ-д анх зохиогдсон хэдий ч Хамбург хотод аялан тоглолт хийж байх үеэрээ анх демо хувилбараа тоглосон учраас энэ нэрээр нэрлэсэн гэдэг. Хамгийн анх энэ дууг Тим Райс-Оксли өөрийн эхнэртээ зориулж бичихээр төлөвлөж байсан ч тухайн үед хамтлагт үүсээд байсан хүндрэлтэй асуудлууд болон гоцлол дуучин Том Чаплинтай хамаатай харилцааныхаа талаар бичихээр болсон гэдэг.
Энэхүү дуу нь төгөлдөр хуурын классик болон орган дуугаралтыг бөмбөрийн зөөлөн хэмнэлтэй хослуулсан тун энгийн дуугаралттай дуу юм. Under The Iron Sea цомгоос жинхэнэ сонгодог KEANE-ийг мэдрүүлдэг ер бусын дуу.
Энэ дуу бол насан туршдаа үнэнчээр нөхөрлөснө анд нөхдөөсөө салахвий эсвэл өнгөрсөн сайхан дурсамжаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд хаашаа ч юм нисэн одохвий гэсэн айдсыг илэрхийлсэн дуу юм. Яг л Everybody's Chaning шиг дээр гардаг шиг хүн бүхэн өөрчлөгдөж, Атлантик дээр гардаг шиг хүн хөгшрөх болно. Гэхдээ насан туршдаа нандигнах нөхөрлөл хэзээ ч мөхөхгүй бадамлах галтай байдаг учраас чиний сэтгэлийн орон зайд гүн бат байр сууриа эзлэн оршсоор байдаг юм.
ТАТАХ

10 comments:

  1. budapest-g l sonsdog duu bna...busdiig ni sonsoj uzeh heregtei bololtoi hehe ter stockholm syndrome-n tuuh der ni humuusig 5 jil baritsaalsan yumuu?? zaza yamarch bsan mash gogo niitlel bolson bna and Luv Gary Lightbody :-*

    ReplyDelete
  2. RHCP, Travis 2 oroh l baisiimdaa, yur ni ali ch untsguus harsan chinii Top5 boloh ni medegdjiishd, keane 1t oroo l ntr hehe.
    Odoonoos l joohon gunig duu sonsdog bolood suuliin 2 ni ih taalagdaad bgaa hehe, goy niitlel boljee :D

    ReplyDelete
  3. @zoloo хээх, 5 жил бишээ, 5 өдөр л байхгүй юу хэхэ, тээл жаахан алдаа гаргахаар нтр...Гари Лайтбоди од биш байхдаа дуулсан дуунууд гэхэд үнэхээр гоё шүү, Your Sweet Voice нь надад нэг дурсамж үлдээсийн нтр гэл
    @Eedee аах, RHCP-г чинь Калифорникэйшн гээд хотын нэр биш болчихлоо гээд жийчихсэн шд хаха, нээрээ оруулдаг байжээ, чи тэр Будапештийг сонсож үзээ, лайташдээ...Трэвис ч уул нь лаг л даа, гэхдээ тэр нь арай энэ листэд оркүээ хэхэ..

    ReplyDelete
  4. hey naadah chini harin dajgui sanaa bna gehde l sonin sonin duunuud bna arai l baraan yum

    ReplyDelete
  5. Улаанбаатарын Үдэш намуухан шдээ хөөө

    ReplyDelete
  6. Bi ug ni New Amsterdam-d aygu durtai daanch, nadad baidag huvilbar deer ni urgeljleed neg duu yavchdiimaa, tiim bolohoor ipod-deeree sonsohod joohon tiim baidiin :D
    Zoogii helsnees bish ch unen ug ter door yavj baih chini :P

    ReplyDelete
  7. @Eedee Sailing Away гээд нэг дуу араас нь явдаг..тэр нь ч гэсэн дажгүй дуушд,яг миний Closer Now сонсож чаддаггүй шиг юм болдын бна нтр...гоё дуу гоё дуу...
    @Зоогий хэхэ, гоё дуу шүү, бас Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар гээд л...эрхүүгийн хавар байна, подмосковные вечера нтр...ер нь 10 дуу бичдэг байж гээд л..

    ReplyDelete
  8. aliin ch sn medkum bn, halit nernuudinl sonsoj bsin ther bichih yum bkue kk

    ReplyDelete
  9. @MGi хаха, тэгүүл тээл сонсож үзчихээд бичээч хэхэ..

    ReplyDelete
  10. Bruce Springsteen -ii Philadelphia gedeg laitai duug martaj bolohgui ee.

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.