
...Энэхүү хорих лагерийг үзэхээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдын цуваа тасралтгүй үргэлжилж, энэ жижигхэн тосгоны намуухан байдлыг үргээнэ. Энд халуун амиа алдсан 50 мянга орчим хоригдлуудын сүнсийг сэрээхгүй гэсэндээ, энд хоригдож зүрх сэтгэлээ алдсан 200 орчим хоригдлуудыг хойчийг зовоохгүй гэсэндээ тэнд дуу чимээ гарах нь ч ховор. Хэрхэн, яаж, яагаад гэдэг асуултууд өөрийн эрхгүй урган гарч, зэвүүцэл, уурлал, ухааралтай зэрэгцэн харамсал өөрийн эрхгүй төрнөм...





...Өмнө нь мянга мянган хоригдлуудын оршин суудаг байсан тэр байруудаас 2 нь үлдэн бусдынх нь балгасыг нь хэвээр үлдээн тохижуулжээ. Өглөө эрт босон жагсаад өөрсдийг нь шатаах чандарлах төв, өөрсдийг нь буудах зэвсгийн үйлдвэрт ажиллахаар бэлддэг байсан тэр талбайнх нь эргэн тойронд өндөр модод ургаж...Хааяахан гардаг байсан амралтаараа чадлаараа мөргөж, бүрхэгхэн ирээдүйгээ бурхандаа даатгадаг байсныг нь гэрчлэн 3 ч шашны урсгалын сүмүүд тэнд байрлана...





...Миний үзэх дуртай, үзээд уярдаг, уяраад уйлдаг, уйлаад ухаардаг кинонуудын нэгийг La vita è bella буюу "Амьдрал Сайхан" гэдэг. Энэхүү Итали киноны нэрийг сонсоод танд юу ч бодогдож болох ч ДАХАУ-д чухам тийм л зүйлийн үлдэгдлийг би харсан юм. Яг л тэнд гардаг шиг давхар орнууд, яг л тэнд гардаг шиг бохир угаалгын өрөө гээд л...Хэчнээн хүний нулимс тэнд асгарч, хэчнээн хүний амь тэнд тасарсан гэдгээс жихүүдэс хүрмээр...Өдгөө энэ бүхэн түүх болон нэгэнт хоцорч, чимээгүй аврал эрэн дүнхийн үлджээ...










...Хорих газрын түүх, элдэв тайлбарыг бичсэн замыг дагасаар бид цэцэрлэгт хүрээлэнд орж ирэх болно. Чухам тэндээс бид хоригдлуудыг буудаж, хоригдлуудыг тарчлааж, хоригдлууд дээр туршилт хийдэг байсан өрөөнүүдийг харж болно. Тэдэн дээр элдэв эм, бэлдмэлүүд туршин биологийн зэвсэг хийж, тэдэн дээр элдэв утаа, хийг хэрэглэн химийн зэвсэг бэлдэж байсныг гэрчилсэн өрөөнүүд энд бий. "Нэр нь үл мэдэгдэх хүмүүс"-т зориулсан оршуулгын цогцолбор энд бас бий. Учир нь энэ хорих лагерьт 20000 орчим хүн ор сураггүй алга болсон буюу цогцос нь олдоогүй тул тэднийг хүндэтгэн ийнхүү байрлуулсан аж. Салхины аясаар чимээгүй налайх эдгээр модод ярьдаг байсан бол ямар их "эмгэнэлт" түүхийг хүүрнэх байсан бол???











"Пусть пример тех борцов против нацизма кто был замучен здесь с 1933 по 1945 год объединит живых в борьбе за мир за свобод за уважение в человеческой личности"
"Нацизмаас татгалзан эсэргүүцэж, элэг нэгт хүн төрөлхтний энх тайван болон эрх чөлөөний төлөө тэмцснийхээ төлөө 1933-1945 онуудад халуун амиа алдсан хүмүүсээс жишээ авцгаа"

"Arbeit Macht Frei" - "Хөдөлмөр эрх чөлөөг авчирна"...Энэхүү уриа Нацистийн бүх хорих лагеруудын үүдэнд байдаг байсан аж. 1872 онд Германы зохиолч Лоренц Диефенбах өөрийн зохиолыг үүгээр нэрлэсэн байдаг бөгөөд Дэлхийн 1-р дайны үед Германыг нөмөрсөн хямралын үеэр бүх нийтээр эрх тэгш хөдөлмөрлөн, хөдөлмөрөө улс орондоо зориулж чадвал үйлдвэрлэл нэмэгдэн, ажилгүйдэл буурна гэсэн утгатайгаар Германы удирдагчид хэрэглэж ирсэн бөгөөд Нацист нам ч үүнийг нь авч хэрэглэсэн аж. Энэ үг хоригдлуудад бага ч гэсэн сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар өгдөг байсан нь гарцаагүй биз...
Дахау одоог хүртэл хүн төрөлхтөнд өөрсдийнх нь өөрсдийхөө гараар бий болгосон аймшигт явдлыг сануулан эмгэнэлтэй хэрнээ гашуун түүхийг агуулан чимээгүй оршсоор...
Үнэхээр "Үндсэрхэг үзэл" гэгчийг хэтрүүлснээр хүн төрөлхтний түүхэнд ямар эмгэнэл учруулсныг бид хэзээ ч мартах ёсгүй. Мартахгүй учраас давтахгүй гэдэгт итгэдэг ээ. Баярлалаа Уундаа сайхан бичлэг мундаг шүү.
ReplyDelete@Chimedee баярлалаа хө, сэтгэгдэл бичсэнд болон блогоор зочилсонд...тиймээ, тантай санал нэг байна, бидэнд одоо үүнийг давтах "хүч" байхгүй болсон гэдэгт найдаж байна...
ReplyDeleteДайн үнхээрийн хүн бүрт аймшгийг мэдрүүлж чадсан, нүдээр харж мэдрээгүй ч нотлох баримт дэлхийн хэсэг газруудад байдаггийг "харуулсанд" талархалаа...
ReplyDeleteнээрээ аймаар газар байсан шүү. тэнд ургасан модод, цэцэрлэг нь аягүй бол шатаагдсан хоригдлуудын үнсээр бордогдсон байх гэсэн аймаар бодол орж ирээд л ...
ReplyDeleteУншаад өөрийн эрхгүй сэтгэл өвдлөө, энэ бүгдийг дахин сануулсанд баярлалаа
ReplyDeleteEvgui gazar baina, Ter humuus tegeed sullagdaad zogsoj baihad ih l yum bododgdson baih daa...
ReplyDeleteAmidrah saihn geed france kino bdag ter sanaand orjiine
ReplyDelete@Ononjargal дайн нтр гэж дахиж хэдхэн хүмүүсийн хэдэн сая хүний амиар тоглодог тоглоомыг бүү давтаасай гэсэндээ энийг байлгадаг биз хэхэ..
ReplyDelete@Jagi өөөх, арай чдээ, надад тийм уран сэтгэмж арай алгаа хаха...
@Hawk сэтгэгдэл бичсэнд баярлалаа хө, зорилго маань ч тэр байлаа хэхэ.
@Byambaa аах, өөрийгөө оронд нь тавиад үздээ хэхэ, амьдрах ямар ч итгэлгүй, тэмүүлэлгүй болчихсон ч байх юм билүү...
@Yaruu хүүе, чи нийтлэл уншаачээ, баригдчихлаа нтр хэх
bi martmaar bna :(( ntr :P
ReplyDeleteyooh aimar gazar yumaa...ter 2 davhar or neere yag gardag shuu huudee tanknii baitai temtseend orjaga gej huuraal ter kino mun bidde...humuusig shataagad tosoor ni savan hideg bsn geluu yooh arail muuhai hertsgii humus bsan bganshuu...usand oruulna geel shuud hort hii tstsaad alchdag yooh bodohoor l gomdood bhiin....schindler's list; black book ntr shud nudend haragdjin...ewwww nuruugar huit daaj nud argachlaa...
ReplyDeletegoy dursgaltai zurguud avsan bn...:)
ReplyDelete@Мөнх-Очир хэхэ, нээрээ санадаг санаа шүү нтр. мартчихвал тэнэгтээд давтчих байхдаа тэ..
ReplyDelete@Zolushka хэхэ, мөн мөн тэр кино...нээрээ хальт тэгж сонссон юм байна, одоо лав үйлдвэрийг нь цаасны үйлдвэрээр ашиглаж байгаа юм байналээ, хэхэ, тэр дээр зурган дээр хорт утаагаар алдаг өрөө нь байгаа шүү хэхэ..
Үнэхээр аймаар юмаа. Энэ бүхнийг сануулсанд баярлалаа. Мундаг бичлэг болжээ Уундаа, сайн яваад ирээрэй.
ReplyDeleteНэгийг бодуулж 2г сануулсан гоё нийтлэл байнаа Уундаа
ReplyDeleteдахин дахин ийм гоё нийтлэл тавиасай гэж.............ккк
Ээ чи битий тэгэл дэ бүгдийг нь биш чухлыг нь ш дээ
ReplyDeleteЦаг бол алт
цаанаа л аймар бснуу?...
ReplyDelete"Амьдрал Сайхан" др гардаг бол "Шиндлерийн бүртгэл"ийн хажууд бол гайгүй бздээ...
нээрээ яаж эрүүл ухаантай хүний толгойд холокостийг бгаагүй худлаа нтр гдг бодол орж ирдэг бнаа...европ даяар хорих лагер бхад....аушвиц гл аймар шүү
yu ghee sn medkul bn, evgui yuma zuragnudin uzeed etr bsn chin bur setgel sanaa so bolchloo, hetsuu bn shu energy n nuluulud bh shig bnoo...hyamraad bga bolohoor yag yu bichihe ch sn mdku bn
ReplyDeleteend uzed suj bga manid nuluulud bgam chin tend ochij uzsen chamd ymar bsn boldoo bur uhel unertsen bhda...ter koridor ch yumuu neg urt hongiliin zurag ih evguima, thde ih sonirholtoi bnaa ydaj bi heregt durtai bolohoor asuuh yum ih bnshu
ReplyDeletechi td muzein humuusesn sn asuuj suraglasnuu GHOST etr bdg u gej, bdg bha harvaas evguim ble, td bs ter baishingud dotorn evgui unertei bsnuu ter shataadag zuuh, turshilt hdg bsn oroo etrn???
ReplyDeleteГанцхан амьдрал сайхан гэдэг кино хорих лагерын талаар гаргаагүй шиг санах юм. Өөр зөндөө л гоё кино байдаг ш дээ. Яаагаав хорих лагерыг хариуцдаг нацистын хүү нь санамсаргүй явж байгаад тэр шатаах зуух уруу нь ороод төгсдөг..Тэр ч бас амьдрал сайхан кинотой дүйцэхүйц хосгүй бүтээл шүү. Үзээгүй бол үзээрэй
ReplyDelete@Өнөржаргал сэтгэгдэл бичиж үнэлсэнд баярлалаа хө..
ReplyDelete@Enkh өө зөндөө тавинашдээ, угаасаа эхлэл нтр...
@Evans харин тиймээ, яаж алахаараа тэгж алдаг байнаа гэж..хоригдлууд нь тамлагдаж хэж байснаас гээд шууд оргох гэж яваад цамхаг дээрээс буудуулж, эсвэл цахилгаан торонд хүрж, усанд живж үхдэг байсан гэсэн шд...
@MGi гүү гүү, тийм юм асуугаагүй эвгүйм байнлээ хэхэ..дараа тухтай уулзаж байгаад асууж болышд нтр.. хэхэ, ярих юм их л бна гээд л..
@Бүрэнтэгш хэхэ, би ганц тэрэн дээр гардаг гэж бичээгүй л дээ нтр...