8/5/09

Эртний түүхт Будапешт хотод - Эхний хэсэг

...Аяллын маань дараагийн зогсоол эртний түүхт Будапешт хот, Унгар улс байлаа...Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том 15 төвийн нэг, Нато, Европын Холбоо, Шенгений орнуудын холбоонд харьяалагдах, Төв Европд 7 улстай хиллэн орших Унгар улсын нийслэл нь түүх, дурсгалын томоохон цогцолборууд ихтэй, шинэ соёл-хуучны уламжлалыг хослуулан хөгжүүлж яваа сонирхолтой хот байв...3 хоног аялах хугацаандаа үзэж сонирхсон, мэдэж авсан зүйлсээ түүхийн талаас нь, мэдээллийн талаас нь хамгийн сонирхолтойг нь түүж бичих болноо...


...Мюнхенээс, бүр тодруулбал Аллианз Аренагийн гаднаас автобусанд суун Австрийн нийслэл Виеннээр дайран 10 цаг явсны эцэст өглөөний 9 цагт Будапештийн Неплигет автобусны буудалд амжилттай буулаа...Нээрээ Виенн дээр 30 минут зогсож, хөлөө Австрийн газар нутаг дээр амжилттай тавьж, "Энэ бол энгийн хүний хувьд жирийн нэгэн алхам ч, Уундаагийн хувьд аварга том алхам юм" гэж дотроо бодож нтр хэхэ......Хамгийн эхний сонирхол татсан зүйл нь хотын төвдөө, төв талбайнхаа хажууханд байх хиймэл нууранд хүмүүс нь загас бариад зогсож байх нь байлаа...Жаахан хүүхдүүд нь жараахай бариад л, томчууд нь майхнаа зоочихсон уургаа шидээд л..манайхныг бодвол их мөнгө хэмнэж байна шүү тэ?...Энэ 2 барилга бол Дэлхийн соёлын их өвд бүртгэгдсэн Андрашшийн өргөн чөлөөний гол бүрдэл хэсгүүдийн нэг нь болдог Урлагийн музей болон Урлагийн цогцолбор гэсэн барилгууд......Будапешт хотын нүүр царайнуудын нэг БААТРУУДЫН ТАЛБАЙ...Энд ялалтын бурханг дүрсэлсэн "Зууны Хөшөө" нэрэтй зүйл байхаас гадна 14 хааных нь хөшөө байдаг юм байналээ......Будапештэд наран жаргаж, Баатруудын талбай аниргүй мэлтэлзэнэ......Будапештэд хуучин барилга ихтэй, хааны ордон ч ихтэй...Энэ нэг хааных нь л ордонгийн гол байшин...Цайз гэж нэрлэдэг, одоогоор Газар тариалангийн музейгээр ашиглагдаж байгаа......Берлинтэй мөн адил уран хөшөө цогцолбор ихтэй...Хамгийн гол нь энд ногоон байгууламж харуулахыг зорилоо...Манай нэг хороололтой тэнцүү хэмжээний талбайд цэцэрлэгт хүрээлэнтэй, тэнд нь хүмүүс нь амарч, зугаалах боломжтой болжээ....Энэ бол Усан бассейны цогцолбор барилга гэж байгаан.../жаахан хатуу орчуулж байгаад уучлана биз дээ хэхэ/...Энд хэдэн зуун янзын усан бассейнууд, тухайлбал уралдааны, спортын, амралтын ,эмчилгээний гээд л...Эмчилгээнийхэд нь хөгшчүүд нь орж алжаалаа тайлдаг гэх мэтээр бас л нэг цагаа зөв зарцуулах боломжтой газар......Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Европдоо нэлээн алдартай Будапештийн циркийн барилга......Амьтны хүрээлэн...1866 онд байгуулагдсан бөгөөд 733 зүйлийн амьтантай гэж байгаа, мөн Ботаникийн хүрээлэн нь давхар байрладаг ажээ......Энд ирсэн залуусын хамгийн их сонирхон үздэг газар бол ШӨНИЙН ПАРК...Хэдийгээр зуны 3 сар л ажилладаг, дээрээс нь 10 орчим тоглоомтой ч гэсэн энд маш их хүн цугларч, жуулчдыг ихээр татдаг байна...Нэг орчихсон байхад 20:00-02:00 хүртэл хэдэн ч тоглоомон дээр хэдэн ч удаа тоглож болох учраас их зүгээр санагдсан, би лав гэхдээ бүгд дээр нь нэг тоглоод л ханасан хэхэ...Сэгсрээд л, зайлаад л, эргүүлээд л, шидээд л...Манайд ийм нэг газар байвал гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа...Одоо паркийн байгаа газар жинхэнэ Шангрила барих гэж байна гэж сонссон, тэгвэл жинхэнэ босох хэрэгтэй дээ......Унгар улс хэдийгээр Европын Холбоонд элссэн ч гэсэн, удаагүй байгаа болохоор хараахан мөнгөн тэмдэгтээ шилжүүлж амжаагүй байгаа, форинт гэсэн мөнгөн тэмдэгттэй юм байналээ......Аах, кино үзэх гээд IMAX-ин Будапешт дэх салбарт орсон байгаа байдал...Тэгээд тун удахгүй самбар дээрээс өөрийхөө хамгийн дуртай цувралуудын нэг FINAL DESTINATON-ий 4-р ангийн постерыг авчихсан зургийг нь авсан, энийг 3D-ээр үзвэл ч урамтай байхдаа.....Харри Поттероо шилтэйгээр, 3 хэмжээстэйгээр үзлээ гэтэл эхний 15 минут нь л тийм байдын..уул нь яг WB, HARRY POTTER нтр гээд бичиг нь үнэн галзуу, яг л бариад авчихаж болмоор юм шиг хаха...соёл жинхэнэ гайхлаа даа......Энэ хотын дундуур ДУНАЙ мөрөн урсдаг бөгөөд түүн дээгүүр 12 томоохон гүүр байдаг юм байна...Тэгээд календар нтр хийцэн байдаг гэж байгаа...Сонирхуулахад Будапешт гэдэг нь БУДА+ПЕШТ гэсэн 2 хотын нэрний нийлмэл бөгөөд яг гүүрээрээ 2 таслагдан, тусгаарлагддаг...Метро нь Дунай мөрний доогуур явдаг гэж байгаа......Тэнд харагдаж байгаа цайз бол хамгийн том, одоогоор үлдсэн хааны ордон нь...Гэхдээ Дэлхийн 2-р дайны үед бөмбөгдөлтөнд бараг бүрэн өртсөн учраас сэргээн засварлан, жуулчдыг татах цэгээ болгосон гэж байгаа, харин тэр гүүр нь л бүтнээрээ үлдсэн учраас их нэр хүндтэй гүүр хэмээн хүлээн авдаг юм байналээ......Намайг бүр жаахан байхад Хатан Хаан Сиси кино гардаг байсан, тэгвэл тэр киноны жинхэнэ баатар Сисигийн хөшөө...Австри Унгарын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байсан гэж байгаа... Манайхаар "Гүнжийн Сүмтэй" адил Сисигийн ордон хотоос ойрхон байдаг гэсэн......Манайхаар бол Зайсан...Гейлэртийн цамхаг гэж нэртэй...Энэ уулыг Гейлерт гэдэг нэртэй ариун гэгээнтнийг төрийн дайсан хэмээн адлаж, улмаар саванд хийн өнхрүүлэн алсан болохоор нь тэгж нэрлэсэн гэж байгаа...



...Энэ хөшөө нь Унгар улсын тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж, зүрх сэтгэл, амь нас, биеэ зориулсан бүх хүмүүст зориулсан утгатай...Зайсан шиг өндөрт хэрнээ, хэд хэдэн нугачаа, даваа ихтэй замтай /дугуйн зам, машины зам, явган хүний хэд хэдэн замтай/ болохоор тойруулсаар байгаад гаргадаг, тэгээд тэндээ нум сум харвуулж, худалдаа гаргах зэргээр жуулчдыг татдаг юм байналээ..Мөн Унгарыг чөлөөлсөн ЗХУ-ын цэргийн хүчний хэрэглэж байсан зэвсгүүдийг тавьжээ..Эндээс бид хэрхэн жуулчдыг татаж, тэдний мөнгөөр ашиг олж болох талаар маш том хичээлийг харж болох юм, хэдийгээр манай Зайсан, Жуковын хөшөө нтр шиг мөртлөө тэндэхийг бодвол байнга их хүн цугладаг, яагаад вэ? Энгийн юм агуу байдаг... ...Шөнийн Будапештийг тольдон харахад...Дараагийн нийтлэлд Ф1-ын авто тойруулга, Ф.Пушкашийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн, Унгарын Парламентийн ордон, Буда уулын цайз зэргийг...

15 comments:

  1. Hey andaa goy niitlel goy aylal b.aa
    Wish the Best

    ReplyDelete
  2. go ^131dg^ iinhen go........kkk

    ReplyDelete
  3. Будапешт ч гоё хот юм байна даа, Улаанбаатар ийм болчуул ч...

    ReplyDelete
  4. схан хот бна ... зурагнуудаа аягүү гоё даржийнаа ..

    Гэхдээ видео бичлэг хийх талаар бодож үзсэнүү ?? видео бичлэг хийвэл бас гоё шд ..

    ReplyDelete
  5. ochkoo_b@yahoo.comAugust 5, 2009 at 6:00 PM

    whoa ymar goy hotoor yawj bga yum be ain ...

    ReplyDelete
  6. goe blog boljee. zurgudig n ih goe avsn bn:D

    ReplyDelete
  7. wow yostoi nice yum bnaaa....kkk bur ochij uzsen yum shig sanagdhaar zurag avaad tailbar bichtsen bhiin...goy bna hehehe :)

    ReplyDelete
  8. budapest aww u gotta be kiddin wit me , me so envy you lol

    ReplyDelete
  9. ter baatrudiin talbain ondor nariihan barimaln romiin vatikanii sumiin oiroltsoo bdg barimaltai yag adilhan yum shig bhin, goy bolson bn shu, bid nariigaa daguulj yvaad bayarlalaa

    ReplyDelete
  10. Budapesht goe yum bna oo. Dajgui hot bna shuu

    ReplyDelete
  11. @Byambaa харин УБ-г ийм болгочихмоор л байна, гэхдээ санаа авчихаар юм зөндөө байналээ, мань дараа нийтлэл болгоноо...
    @MGi нөгөө Angels and Demons дээр гардаг мөн үү, энийг бас Берлиний ялалтын баганатай адилхан гээд байдын байналээ, гэхдээ сайн харуул бас өөр байх л даа хэхэ...
    @Итгэл харин тиймээ, даанч камерагүй, хажууд нь дижитал аппараттай болохоор меморигийн асуудал нтр гээд л..жаахан бичлэг хийснээс олон зураг авахаа илүүд үзэж байналдаа, гэхдээ хэдэн бичлэг хийнээ, баярлалаа хө...
    @Tmka, Enkh, Ochkoo, Lum1, Zolushka санал сэтгэгдлээ үлдээж, урам хайрласанд баярлалаа...

    ReplyDelete
  12. Хамгийн сүүлийн зураг их таалагдлаа , Тэр гүүр ялангуяа их гоё юм.Манайд нэг байдаг бол ч хэхэ

    ReplyDelete
  13. Hooo ter balloon-uud dr n spongebob, patrick ntr whahahaah :p:p:p

    ReplyDelete
  14. @Yunaa хөөөөөх, тийн байнашд...яасан лаг олвоо нтр /уул нь хэн ч олкү байх гэсэн чинь чи олчихлоо нтр гээл/..аргагүй дуртай юмаа хурдан олж байх шиг байнаа тээ хаха...

    ReplyDelete
  15. Whahaha durtai durtai medoo :p
    Chi ooroo ch oloogu beesiim beej zuer :))

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.