
Унгарын нийслэл БудаПешт хотоос хийсэн 3 дахь зурган нийтлэлээ хүргэж байна...Үзэж харах юм ихтэй, яваад яваад, үзээд үзээд байхад дахиад зөндөө юм байгаа гээд байдаг нь Будапештийг аргагүй дэлхийн аялал жуулчлалын бас нэгэн томоохон төв мөн юм гэдгийг батлаад өгөх шиг...Дунай мөрний хөвөөнөө усан онгоцоор явах, Балатон нууранд эмчилгээний рашаанд нь орох гээд л миний үзэж амжаагүй жуулчдыг соронзон мэт татах зүйлс тэнд их юм...Дараагийн нийтлэлийг бас нэгэн гайхалтай газар Альпийн нуруунаас хүргэх болноо...
...Энэ бол дэлхийн автомашин уралдааны хамгийн том тэмцээн болох Формула 1-ийн Унгарын гараа болдог "Хунгароринг" авто тойруулга...Зүүн Европын орнуудад баригдаж, уралдаан явагдаж эхэлсэн анхны тойруулга гэдгээрээ онцлогтой...
...1985 онд Ф1-ын эзэн Б.Экклстоун ЗХУ-д уралдаан зохиохыг хүссэн ч, Унгар найзуудынхаа ятгалганд өртөн улмаар Унгарт гараа хийх болсон гэдэг..8хан сарын дараа шинэ замтай болсон нь хамгийн богино хугацаанд баригдсан тойруулга гэдэг нэр авахад хүргэжээ...
...Унгарын хамгийн их жуулчдыг татдаг төвүүдийн нэг...Австри, Польш, Германы фенүүд ихэнх зайг нь эзэлдэг..Саяхан намайг очихын өмнөх 7 хоногт Унгарын гараа болж, Ф.Масса аминд аюултай осолд орсныг мэдэж байгаа байх, үүний "ачаар" М.Шумахер Ф1-дээ эргэн ирж уралдахаар болсон...
...Унгарын автомашин, мотоциклийн уралдааны төв нь...М.Шумахер бараг бүх рекордыг нь эзэмшдэг гэж байгаа, хамгийн олон түрүүлсэн, хамгийн хурдан тойрсон, хамгийн олон поул-позишионд түрүүлсэн, хамгийн их оноо авсан гээд л хэхэ...тэгээд ч нүүрэн дээр Шумахерын зураг байналээ...
...Агуу М.Шумахер...7 удаа Унгарт түрүүлсэн гэж байгаа...Эргэн ирж байгаа түүнийг 1 гараанд уралдахад Феррари 3 саяыг төлж байгаа гэсэн, гэхдээ Ф1 түүнээс ихийг үзэгчдээрээ нөхнө гэж тооцоо гаргасан гэсэн мэдээ байсан...
...Уг тойруулгад ороод хамгийн эхэнд нь бүх аваргуудынх нь хүрэл хөшөө байдаг....1986 оноос өмнөх Ф1-ын аваргууд, түүнээс хойш Унгарын гараанд түрүүлсэн нисгэгчдийн хөшөө байдаг..
...Алдарт Берни Экклстоун...Ф1-ийг зохиож, бидэнд хурд хүчний гайхамшгийг мэдрүүлдэг ачтан нтр...UK-ын баячуудын жагсаалтын эхний 20-д ордог гэж байгаа...

...Зиаак ингээд Унгарын Парламентын ордныг үзэхээр 2 дахь оролдлогоо хийх гэж байна...Энэ бол 1956 оны 10-р сарын 25-ны бослогонд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж босгосон, дундаа сумны ортой Унгарын туг..Тэр өдөр Сталины дэглэмийн анхлан эсэргүүцсэн Унгарын ард түмэн бослогоо хийж, 2500 Унгар, 700 Зөвлөлтийн цэргүүд үхсэн гэсэн баримттай байдаг...
...Заавал орж үзэх ёстой гээд Англи хөтөчтэй багт орж чадаагүй, билет нь дууссан болохоор Испаничуудын дунд орж үзсэн хэхэ...тийм болохоор зармм нэг зүйлсийг нь сайн ойлгоогүй ээ, үнэнийг нь л хэлье...
...Энэ яг Парламентын ордноо дуурайлган, шүдэнзний модоор хийсэн байгаа байдал...Хэдэн зуун мянган шүдэнз ашиглаж, доторх тохижилтыг нь хүртэл хийсэн гэж байгаан...
...Энэ яг үүдний хэсэг...Хамгийн сонирхолтой нь Парламентын ордноо 2 хуваагаад, яг адилхан бүтэцтэй, яг адил тохижилт, тавилгатай...нэгэнд нь жинхэнэ хурал, уулзалт нь болдог, нөгөөг нь жуулчдад үзүүлдэг...Ийм л байна, аргагүй л жуулчдын орон байгааз???
...Парламентийн ордны цонхоор түүний урд байрлах музейн харагдаж байгаа байдал...
...Энэ бол Унгарын Парламентын хурлаа хийдэг танхим...Унгарын улс төрийн систем нь ерөнхийдөө манайхтай төстэй...Ерөнхийлөгч нь бүх ард түмний саналаар сонгогддог ч 5 жилд нэг удаа сонгууль болдог. Ерөнхийдөө эв нэгдлийн бэлэг тэмдэг хэлбэртэй ч гэсэн бүх цэргийн коммандлагч болдог байна..Парламент буюу Үндэсний Ассемблэй нь 386 гишүүнтэй бөгөөд мажоритар, пропорционал зэрэг бүх системийн холимог хэлбэртэйгээр сонгуулиа явуулдаг...
...Өргөөний төв танхимд Унгарын хаадын өв залгамжлан хэрэглэж ирсэн титэм, таяг болон бусад хүндэтгэлийн зүйлс байсан...Жинхэнэ алтан гэж байгаан, ер нь энэ барилгыг барихад л 40 кг цул алт хэрэглэж байжээ...Энэ төв танхимд Унгарын 16 хааны хөшөөг байрлуулсан 16 булантай бөгөөд 1896 онд 20-р зууныг угтан барьж байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг...
...Энэ бол өргөөний төв шат...Ер нь энэхүү барилга бол Унгарын нэрт уран барилгач И.Штэйндлийн бүтээл бөгөөд үүнийг Австрид сурч байхдаа сургуулийнхаа барилгаас санаа аван, гоёл чимэглэлийн үнэтэй зүйлсийг оруулан барьсан гэж үздэг...Урд харагдаж байгаа төв баганан дээрээс 1867 онд баталсан Австри-Унгарын хуулийг /зарим нь одоо ч хэрэглэгдэж байгаа/ унших боломжтой...Бас л арслангаар мануулсан, түүгээрээ төрийн бат бэх байдал бла бла гээд л их зүйлсийг бэлэгдэж байгаа гэж тайлбарлаж байсан.../удаан сонссоор байгаад Испаниар ойлгож эхэлж байгаам чинь яахын нтр хэхэ/

...Энэ бол Парламентын ордныг гаднаас нь авсан байдал...
...1956 оны Хувьсгалын дурсгалд зориулан түүний 40 Жилийн ойгоор барьсан мөнхийн галан хөшөө...Дээр нь байх гал хэзээ ч унтардаггүй нь түүнд амь алдагсдын дурсгалыг хүндэтгэхээс гадна хэзээ ч мартахгүй байхыг сануулсан бэлэг тэмдэг болж өнөөдөр үлджээ...
...ЭНэ бол цэнгэлдэхийн тасалбар борлуулах цэг...Энд сагсан бөмбөг, бөх зэрэг дотор спортын төрлийн уралдаан тэмцээнүүд болдог аж...Дашрамд 1998 онд яг энэ цэнгэлдэхээс манай боксийн алдарт тамирчин Үйтүмэн маань ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан гэнэ...
...Будапешт хотын хамгийн төв спорт цогцолборуудын нэг...Хэдэн жилийн өмнө яг шинэ жилийн шөнө энэ барилга шатсан бөгөөд тухайн үед ихэнх гал коммандын ажилчид амралтаа авчихсан, мөн баяр таарсан зэргээс болж 2 өдөр болж байж унтрааж байжээ..Азаар хүн байгаагүй тэр явдлын дараа шинэ орчин үеийн цэнгэлдэх барих гэж байсан ч хотын захиргаа хуучин түүх, энд болж байсан ялалт зэрэг нь ард түмэнд дэндүү үнэ цэнэтэй, дурсамжийг агуулж байсан тул энэ цогцолборын суурин дээр яг хуучин загвараар нь барилгыг дахин барихаар шийдэхэд хүргэсэн гэдэг...
...Алдарт хөлбөмбөгчин Ф.Пушкашийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн...Түүнийг Реал Мадрид клуб болон Унгарын шигшээг ид үедээ ялагдашгүй хэмээх нэр зүүхэд хүртэл авч явж байсан агуу хөлбөмбөгчин гэдгээр нь мэдэх байх...Унгарын хөлбөмбөгийн шигшээ баг энд тоглолтоо хийх бөгөөд 8-р сарын 20-нд Камеруны багтай, дараа 7 хоногт нь Португалтай ДАШТ-ын сонгон шалгаруулалтын тоглолтоо хийнэ гэсэн зар, рекламууд гарсан байсан...Сонирхуулахад Унгар улс ДАШТ-д оролцох боломжтой байгаа бөгөөд одоогоор хэсэгтээ 2-р байранд яваа, ард нь Португал, Шведын багууд бичигдэж байгаа юм...Хөлбөмбөгийн талаар дараа тухтай бичнээ хэхэ...
...Энэ бол Унгарын Олимпийн хорооны барилга...Яг Ф.Пушкашийн нэрэмжит цэнгэлдэхийн хажууд байрладаг, ер нь түүн дээр тулгуурлан олимпийн цэцэрлэгт хүрээлэн болон янз бүрийн цогцолборууд барьсан...2022 оны Олимпийн төлөө дангаар өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа гэж бичигдэж байгаа юм...Хэдэн жилийн өмнө 2012 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар өрсөлдсөн ч Украйн-Польшид ялагдаж байсан билээ...
...За тэгээд төөрч будилан, цагаа мэдэлгүй бантсан гээд сонирхолтой олон явдал, гайхалтай урлагийн бүтээлүүд, түүхийн дурсгалыг үзээд 3 хоносны эцэст Будапештийг орхих боллоо..Энэ миний сууж явсан автобус, 10 цаг яваад Мюнхенд очсон юм...
F1-iin zam deer n hun tsuuhun baidag yum shig baina sh d.
ReplyDeleteTener un buen viaje!
@Byambaa манай хүн ямар хэлээр бичээд байнаа нтр...угаасаа Ф1ийн талбай руу нь хүн оруулдаггүйн байналээ, тэгээд манаач өвгөнөөс нь гуйж байгаад Монгол бла бла гэж шалсаар орсын хэхэ...
ReplyDeleteМонголд музей болгож ашиглачихаар ганц хааны ордон байсан ч болоосой , эсүүл эртний сүмүүд . Дутагдаж байна шүү нтр.
ReplyDelete@Yaruu хэхэ харин тиймээ, өөрсдөө тийм юмнуудаа байхгүй болгоцон дээрэс нь өвөг дээдэс маань нүүдэлчин байсан болохоор яая гэхэв...нэг бунхан булш олдчихвол ч тээ хэхэ
ReplyDeleteВоооо тэр парламентын ордон лайтай тээ. яг 2 хуваагдана гэхээр л... Монголчууд бол хашаандаа ч оруулдаггүй ариун нандин газартай бэддээ??? хэхэ
ReplyDeleteene bus pushkagiin tsetserlegt hureelen 2iin zuragniihn bairlal soligdtson yum shig bhin??? td ter formula,iin yumnuud ih taalagdlaa....tnx uundaa
ReplyDeletezurgaa zasaj bairluulaachee, hevere bjiihiin
ReplyDelete@Зоогий аа бас энд оруулдаггүй тийм газар нэг байнаа, тээд яагаад гэсэн чинь 14-р зууны эд юм гэнэ хаха...манайх гэтэл юу билээдээ, хэзээ барьсан билээ, яаж барьсан билээ гээд л бодохоор ммм...
ReplyDelete@MGi өө заскүэйй, яадын байгааа юм байгаагаараа сайхоон нтр хэхэ