12/16/09

Би[д] хэн болчихоо вэ????

Өөртэйгөө, бас өрөөлтэй хэсэг ярилцлаа. Хэсэг ч гэж дээ, нэлээн удаан, үгүй ээ, бүр дэндүү хурдан ярилцсан юм байна. Юуны талаар вэ гээч, зүгээр л өнөөдрийн талаар, бодит байдлын талаар хэсэг бодлоо, ярилцлаа. Ихэнх чинь яасан худлаа, ядчихсан юм бичдэг юм бээ, сүржин нөхөр вэ гэж бодох л байх, бодож ч байгаа биз. Уншихгүй байж болноо, угаасаа ойлгож байна.
Аав минь нэг үгийг байнга хэлдэг юм. "Хэн байснаа хэзээ ч битгий мартаарай" гэж. Хожим Энхтүвшин багшаас авахуулаад олон хүн хэлсэнсэн. Гэтэл сануулаад, сануулаад байхад нь би өөрийгөө хэн байснаа мартах шахжээ. Өөрчлөгдөөд байна шүү гээд хэлээд байхад нь, анхааруулаад байхад нь тоохгүй дэндүү удаан явжээ. Би гэмшиж байна!!!
---
Чиний нөгөө үхэх гээд байдаг KEANE чинь EVERYBODY'S CHANGING гээд дуулаад байдаггүй бил үү. Үзэл бодол, үйл хөдлөл чинь амьдралын нугачаанд, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөх нь гарцаагүй үзэгдэл биш гэж үү. Юундаа гэмшээд, матрын нулимс унагах гээд байгааг чинь ойлгохгүй байна!!!
---
Хүмүүс намайг янз бүрийн замаар зөндөө магтдаг. Жаахан бардаад хэлэхэд магтаал лав надад дутагдаагүй. Магтаалын араас гэхдээ улайран дайрдаг зангүйг минь бурхан гэрчлэх болохоор түүнийгээ тэгтлээ гайхуулаад явдаггүй. Гэтэл түүнийгээ огоороод, дэндүү ихэрхээд, тэр худлаа, эцсийн эцэст хоосон зүйлд живэх дөхжээ. Би харамсаж байна!!!
---
Сүртэй хийсэн юмгүй юм байж, гайхуулаад байх чадваргүйн байж юунд ингэж дүвчигнэнэ вэ? Магтдаг гэчихжээ, зүгээр л чамайг хошгоруулаад, сайн явахад чинь инээж, дагаж хөөргөөд байгаа юм биш үү? Толгой чинь эргээд байгаа бол эм уу, өвдөөд байгаа бол эмчид оч. Харамсаад байгаа бол зүүчихсэн байгаа багаа тайлаад бүхнийг хэлээч, өөрөөрөө байгаач...Даанч чи чадахгүй л дээ!!!
---
Найзууд минь намайг хааяа шүүмжилдэг, загнадаг, зэмлэдэг. Гэхдээ тэр нь арай л багадсан бололтой. Үнэн үг үргэлж хатуу байдаг, тийм болохоор сонсохыг хүсдэггүй байсан юм болов уу. Тийм ээ, тэгээд л айгаад, зугтаагаад байсан биз. Дэндүү дураараа, дэндүү эрх чөлөөтэй, дэндүү амиа бодож явжээ. Би ухаарч байна!!!
---
Хэн нэгний хэлснээр зугтаана гэдэг тийм зөв шийдвэр мөн үү? Зугтаагаад ч хэр хол явж чадах юм бэ? Худлаа дүр эсгээд, чадаж байгаа юм шиг царайлах тийм сайхан байна уу? Чадал чинь хүрэхгүй, бүх юм чинь, бүр бүх юм чинь жулдаж, багадаж байгаа чинь үнэн биз дээ? Хэдий болтол үнэнийг нуух гээ вэ?
---
Намайг Ундрал гэдэг. Найзууд маань, дотны хүмүүс маань Уундаа гэж дууддаг. 18 настай, МУИС-ийн ЭЗС-д ЭЗО-ын ангид сурдаг. 131dg-ийн гишүүн. Keane, Coldplay, Radiohead, Muse гээд бритпопоор өвчилсөн, Байерн, Германы шигшээ, Mavs, Avs гээд спортод татагдчихсан, Tвиттер, Msgr, Blog гээд зарим зүйлд донтчихсон нөхөр байсан!!!
- Уундаа байсан уу?
- Байсан...
- Уундаа байгаа юу?
- Мэдэхгүй...
- Уундаа байх уу?
- Байхгүй...

---
Хаягдчихлаа, жийгдчихлээ, эсвэл тоохгүй байна гэж гомдоллоод явахынхаа оронд яагаад тэгэх болов гэдгийг бодсон нь дээр биш гэж үү. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг өөрөөсөө эхлээд алдаагаа хайсан нь дээр, үгүй гэж үү. Хүн харахыг хүссэн өнцгөөсөө бүгдийг харж чаддаг. Гэхдээ жинхэнэ харагдац нь арай өөр л байдаг мэт.
---
Уундаа нэг өдөр ингэж боджээ. Уундаа бодсноо зүгээр л биччихэж, өөрийнхөө тухай тэгээд л биччихэж. Уундаагийн бодсныг бусад нь уншаад шоолжээ, шоолон инээжээ, инээн доогложээ. Яагаад тэд инээсэн юм бол? Учир нь тэд өөрт нь ч нуугдаж буй тэр үнэнтэй нэгдэхийг, бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм.
---
Худлаа дүр эсгэхээс залхахгүй байна уу? Өөрийгөө өрөвдүүлж ханахгүй байна уу? Залхуурч зүгээр сууж дуусаагүй л байна уу? Буруугаа өөрөөсөө зайлуулж өрөөлд чихэх тийм сайхан байна уу?.....
/...үргэлжлэлийг өөрөөсөө...эсвэл үргэлжлэл нь та өөрөө.../

14 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. ...Хүн харахыг хүссэн өнцгөөсөө бүгдийг харж чаддаг... eniig chi ooroo helee bzde.life is not about finding yourself, it's all about creating yourself.if you're not sure who u are, u can work on who u want to be.if u want to be uundaa, you can BE uundaa right?

    ReplyDelete
  3. haayaa uuriiguu eregtsuulen bodoh n zuv boluu tegjiij jinhene uuriiguu avch uldej chadna gj bodjiino.. tehdee hun uurchlugduh n bas buruu gj bodohgui bna.. Yaj uurchlugduj bgaagaas chin shaltgaalaad chi alga boloh n uu gui yu gdg l bhdaa.. Zia ted uuriinhuu hussen Uundaag gargaj ireerei kk...

    ReplyDelete
  4. ay yostoi aimar niitlel bichsen bn shdee.. :p

    zarimdaa xumuus uuruu uurtuu bish xarin busdad saixan xaragdax gej, esvel busdiin xusseneer amidardag shdee.
    Gexdee xun sanaataigaar iim boldoggui xarin uuruu ch medelgui (sanaandguigeer) iim boldog. Ene bugdiig yu uusgedeg ve gexeer niigem bolon xureelen biu orchin. Xun xichneen uuriixuuruu baiya gesen ch yamar negen baidlaar xizgaarlagdsan baidag shuu dee (we dont have freedom to the full scale).. tiim boloxoor uuruu uurtuu bitgii buruu shaa..

    ReplyDelete
  5. "Хэн байснаа хэзээ ч битгий мартаарай" --- санал нэг байна. Хэн байсанаа мартах нь өнгөрсөнөө үл ойшоож өмнө нь амьдарч байгаагүй юм шиг! Өнгөрсөн дээр суурилж одоогийн би[д] оршин байгаа. Мөн "битгий март" гэдэг нь өөрчлөгдөхгүй бай гэсэн үг биш. Зүгээр л бүү март. Хэн байснаа мартахгүй байх нь Хэн болох гэж байгаа замыг илүү гэрэлтүүлж, засаж өгөх болвуу.... Болохгүй байгаа зүйлийг өөрчлөх л хэрэгтэй байх.

    and, Above all, Just take it easy, dude... :)

    ReplyDelete
  6. хааяа ихэрхүү, хааяа бас жаахан биеэ тоосон, хааяа бас жоохоон хувиа хичээсэн, хааяа хэт өөрийнхөөрөө, гэхдээ бас хааяа магтуулмаар, бахархмаар ... Уундаа миний мэдэхээр бараг 20 жил байсан, байгаа, лав л надаас хойш бас олон жил байх болно. Одоогийн шигээ л байгаарай.

    ReplyDelete
  7. "Хэн байснаа хэзээ ч битгий мартаарай"...

    энгийн атлаа агуу үг шүү.

    Үнэндээ би ч гэсэн өөрийгөө өөрчлөгдөөд байгааг анзаарсан хуучны "Гансүх"-ийг хайсан, хуучны дурсамжуудаа эргэн санаж хэн байсныгаа мартахгүйг хичээн, өдөр бүр, өдөр биш юм аа гэхэд хэдэн өдөрт нэг удаа сануулж, эргэцүүлэх цагийг өөртөө олгох болсон, энэ нь ч үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна. Бас чиний энэ нийтлэлийг бичиж байгаа үйлдэл ч гэсэн хэн байснаа мартахгүй байх том алхам шүү. За амжилт!

    ReplyDelete
  8. Яг одоо би яг чам шиг байдалд байна. 100 хувь биш л дээ. Залхаж байна. Дургүй хүрмээр байна. Яах ёстойгоо бодоод бодоод олохгүй байна. Би өөрийгөө хэн гэдгээ мэдэж эхэлж байсан гэж бодсон. Харин одоо би өөрийгөө алдчихлаа. Хэн байсан, хэн байх ёстой, хэн байхаа ч мэдэх юм алга. Зүгээр л анхнаасаа оршиж байгаагүй юм шиг санагдаж байна. Орших ёсгүй ч байсан юм шиг. Эргээд жинхэнэ freak болохыг хүсчихлээ.

    ReplyDelete
  9. хммм .. зарим хэсгүүд надтай тун адилхан бна шүү ,,,

    Ер нь өөрчлөгдөж байх нь буруу зүйл биш байхаа .. Хэн байхаа мэдэхгүй байна , хэн байгаагаа мэдэхгүй байна гэдэг чинь зорилго тэмүүлэлгүй байна гэсэн үг бишүү ? Мөрөөдөл тэмүүлэл гэж зүйл байхгүй байгаа юм бишү ? Би тэгжил бодож байна .. Миний хувьд хэн болох ёстойгоо сайн мэдэж байна ...

    Магтаал сонсох , магтуулах чинь хүнд маш том урам шдээ . Урамын үг сонссон хэн ч гэсэн дахиад илүү сайн зүйлийг хийхийг бодох биз ..

    заза миний мэддэг юм ч гэж юу байхав .. ЗҮгээр л бодсоноо биччихэв :P

    ReplyDelete
  10. маш зөв мэдэрсэн байна."Хаягдчихлаа, жийгдчихлээ, эсвэл тоохгүй байна гэж гомдоллоод явахынхаа оронд яагаад тэгэх болов гэдгийг бодсон нь дээр биш гэж үү." энэ их таалагдлаа, гэхдээ "Хэн байснаа хэзээ ч битгий мартаарай"...
    гэдэг үг бүх хүнд харъяалалгүй мэт санагдаж байна.

    ReplyDelete
  11. humuus hudlaa dur esgej bga zalhuurch bga gdegtee sanal niilj bn hun harahiig hussen untsguusuu buhniig harj chaddag ternii orond bsan bol uuruu yah bsan ter bodlooroo l busdiig bddog gehdee bodit amidral deer uur baidgiig mdehig ch husdeggui bdag chamtai sanal niilh bn

    ReplyDelete
  12. Cэтгэгдэл үлдээсэн бүх найзууддаа баярлалаа...
    @Yunaa @Үлмэдэх @khulan @Azaa @Specter @Jagi @Гансүх @Alex @Итгэл @hatnaa @byamba_swiss бүгдэд нь санал бодлоо хуваалцаж, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлсэнд талархлаа...миний хамгийн үнэтэй сэтгэгдлүүдийг чухам энэ нийтлэл дээр та бүгд бичсэн юм шүү..маш их баярлалаа!!!

    ReplyDelete
  13. niitleliig unshhad bas negiig bodoj 2iig tungaahaar olon asuudal bnaa..yg unendee hun buhend l yag iim asuudluud bdag shude..harin zarim neg n tooh ch gui zugeer l hudlaa dur esgej amidarsaar l bhad zarim n yag cham shig uur deere dugnelt hiideg...ene bol amidral ene bol bodit bdal..zia amjilt andaa..saihan niitlel bolson bn.."Hen baisnaa hezee ch bitgii martaarai"gej saihan ug...hehe

    ReplyDelete
  14. Wow, this is awesome. I just had an argument with my best friends, a really serious one that I really don't know how to get out of.
    And this was exactly what they were telling me,, wish I had read this earlier. :P

    Write More Stuffs! Gdluck!

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.