12/5/09

Review: "2012 оноос ирсэн захидал" /уралдаанд/

Блогтоо "Өргөө" кино театрын өөрийн твиттерээрээ дамжуулан зарласан зохиомжийн уралдаанд оролцсон захидлаа тавьж байна. Ойрд зөндөө шалтаг, шалтгааны улмаас юу ч хийж чадсангүй, ахиад ингэж удаан завсарлахгүйг хичээнэ ээ гэж....Магадгүй хэтэрхий сонин болчихсон байх л даа, гэхдээ л эзэндээ нэлээн "том" шагнал авчирсан нийтлэл байгаамдаа.../гэхдээ би одоог хүртэл тэмцээнд 1 л захидал очсон гэдэгт итгэсээр л байгаа хохо/. Уншаад сэтгэгдлээ үлдээгээрэй, анхааруулахад кинотой ямар ч холбоогүй шүү хэхэ...


....2012 оноос ирсэн захидал....
/эргэцүүлэмж/


ҮХЭЛ
...Тэндээс зөвхөн үхэл л үнэртэж байсан....
...Үхэл нь ханхалж буй хүмүүсийн аврал эрэн хашгирах чарлаан л сонсдож байсан....
...Чарлаж байсан хүмүүсийн тарчилж буй нь, амьдралын төлөө хэрхэн тэмцэж, амь гарах гэж чангааж, үхлээс зугтаах гэж оролдож буй нь мэдрэгдэж байсан. ...
Үлгэр бүхэн сайхнаар төгсөх ёстой гэж үү?

***

АМЬДРАЛ
...Инээмсэглэл тодруулсан харц тэнд дүүрэн байсан...
...Харцнаас нь ирээдүй гэрэлтсэн залуусын баясгалант амьдралыг харж байсан...
... Амьдрал үргэлжлэдгээрээ үргэлжилнэ гэдэгтэй санал нийлсэн нь, санаа нь амарсан нь, санаашрал нь арилсан нь, сэтгэл нь тайтгарсан нь анзаарагдаж байсан...
Амьдарч үзнэ гэдэг өөрөө агуу их аз завшаан биш гэж үү

***

ТАМ
...Үлгэрт гардаг там гэгч нь энэ үү гэмээр байсан...
...Энэ гэж үү гээд дуу алдмаар, дуу алдаад сэтгэлээр унамаар, сэтгэлээр унаад амиа хорломоор байсан...
... Амиа хорлож ч амжихгүй үхэлтэй нүүр тулгарч, зайлж зугтаж чадалгүй үхэлд баригдаж, залбирч мөргөсөн ч нэмэргүй үхэлд автаж байсан....
Хэн боловч хөгшрөлөөс болж үхдэггүй, хүн бүхэн амьдралаас болж үхдэг.

***

ДИВААЖИН
....Эцсийн эцэст хүн төрөлхтөн ялах нь тодорхой байсан....
....Дахиж айхгүйн тулд, дагжин чичирхгүйн тулд, хар дарсан зүүднээс сэрэхийн тулд диваажинг бүтээн байгуулж байсан...
...Бүтээн байгуулсан тэр диваажинд хүн бүхэн жаргалтай байж, мишээл тодруулан, баярлан хөөрч байхаар бүхнийг төлөвлөж байсан....
Хүн өөрөө өөрийнхөө бүтээсэн ертөнцдөө хамгийн аз жаргалтай байдаг.

***
***


2012 – Өөртэйгөө хүүрнэсэн бичил яриа
...Тэнд би үхэлтэй таарах ёстой гэж үү. Тэнд л би хүлээгээд байсан, хүсээгүй ч учрах, хэзээ нэгэн цагт гарцаагүй тааралдах “Үхэл” гэдэг андтайгаа уулзах ёстой байсан гэж үү....
--- Яагаад үгүй гэж? Боломжгүй зүйл гэж үгүй байнга хэлдэг биш гэж үү? Тэгтээ тэргүй үхэхээс хойш яагаад санаа зовох гэж, тэгээд ч “зовлонгийн түргэн нь дээр” гэдэггүй бил үү, та нар???
...Яагаад тэнд гэж? Яагаад бүр яг тэнд гэж? Өөр хэзээ нэгэн цагт, маргааш эсвэл нөгөөдөр, эсвэл минутын дараа биш 2012 онд гэж? Хэн нэгэн миний хувь тавиланг биччихсэн гэсэн үг үү?...
--- Яагаад гэдэг асуулт өөрөө эргэлзээтэй асуулт биш гэж үү? Яагаад чи үхэхийг тийм их хүснэ вэ, юунд чи гутран, шаналж энэ асуултыг асууна вэ? Цаг нь болохоор чи хариултыг нь мэдчих биш гэж үү? Цаг хугацаа бүхнийг харуулахгүй гэж үү?
...Тэр хэн нэгэн нь тэгэээд хэн юм бол? Бурхан уу, эсвэл бүр хүчирхэг зүйл юм уу? Цаг хугацаа өөрөө биднийг үхэл рүү минь аваачиж байгаа гэсэн үг үү? 2012 он үнэхээр сүүлчийн он юм бол түүнээс цааш цаг хугацаа гэж байх болов уу?
--- Бурхан байхгүй, явчихсан, өөрийнх нь хэрэг болох хаа нэг газар руу явчихсан гэдэг биш бил үү? Бурханг хэрэггүй ээ гээд, бурхны хэлснийг үл тоомсорлосон нь та нар биш гэж үү? Магадгүй бурхны одоо байгаа газарт л цаг хугацаа хэрэг болж мэдэх юм, үгүй гэж үү?
...Ганцхан асуулт. 2012 оноос хэрвээ жинхэнэ захидал ирвэл хэн нэгэн хариу бичих болов уу?
--- Бурхан чинь л мэдэг, магадгүй цаг хугацааг эзэмшиж байгаа хэн нэгэнд тийм аз тохиох байлгүй дээ гэж найдъя...

***


- ЭЦСИЙН ЗАХИДАЛ

...Та нар, бид, чи яагаад ярьсаар байгаад болгочихсон юм бол? Бүгд мэдэж байсан хэрнээ, бүгд анхаарч байсан хэрнээ, бүгд сонирхож байсан атлаа, бүгд сонжиж байсан мөртлөө яагаад юу ч хийгээгүй юм бэ? Сонин л юм, үнэхээр тэнд ямар нэг юм болохыг хэн нэгэн барин тавин мэдээд байсан юм бол бодитой анхааруулгыг яагаад үл хийсэн юм бол?
***
...Хүн, хүмүүс, хүн төрөлхтөн үргэлж цаг нь тулахаар эсвэл өнгөрсөн хойно нь амаа барих дуртай юм. Хэзээ ч засагдахааргүй, хэзээ ч буцаагдахааргүй, хэн ч янзалчихааргүй болчихсон байх үед нь эсвэл зассан ч, буцаасан ч, янзалсан ч нэмэргүй болчихсон хойно нь уулга алдахыг нь яана???
***

- ЭЭЛЖИТ ЗАХИДАЛ
...Аз болж юу ч болсонгүй гэж бүгд ярьж, хэлэлцэж, маргалдаж, мэтгэлцэж байна. Бурханы аврал гэж зарим нэг нь тэнгэртээ талархаж, миний л ач гэж зарим нь бардамнаж, худлаа цуу гэж зарим нь хэнхэглэж, би мэдэж байсан гэж зарим нь томорно. Хүн гэдэг ийм өчүүхэн амьтан бил үү?
***
...Аюул учраагүй ч, зөгнөл биелээгүй ч, хуанли дуусаагүй ч дахиад л нэг шалтаг, шалтгааныг хаа нэгтээгээс хэн нэгэн үнэмшилтэй нь аргагүй олоод, гаргаад, баримтжуулаад л ирнэ. Бүгд гайхна, гайхширна, сонирхоно, сониучирхана, шоглоно, дооглоно, итгэнэ, үнэмшинэ, хүснэ, мөрөөднө. Хүн гэдэг ийм л амьтан....



Төгсгөлийн оронд

Хэрхэх нь таны сонголт гэж би дуусгахыг хүссэнгүй. Харин хэрхэн төсөөлөх нь таны дур. Магадгүй биднээс үл хамаарах гай гамшиг гараад ирчих ч юм шиг, эсвэл биднээс болоод л энэ бүхэн болох гээд байгаа юм шиг надад санагдана. Бид мэдэхгүйгээ л мэдэж байгаа ч эргэлзээ, тээнгэлзээ зүгээр ч нэг ургаад гараад ирчихгүй мэт. Эсвэл олуулаа хийж байгаа буруу үйлдэл яг л зөв юм шиг харагддаг гэдэг шиг, эсвэл худал зүйлийг 1000 ярихаар үнэн болдог гэдэг шиг ч юм уу, SECRET дээр бичсэн шиг муу сэтгэлээс муу зүйл үүсдэг гэдэг шиг ярьсаар байгаад, бий болгож байгаагаа гадарлахгүй байсаар сүйрэлд хүрчихэж болох л юм. Үнэндээ үхлийг, төгсгөлийг хэн хүсэх билээ, тийм хувьгүй, тийм азгүй хүмүүс юм гэж үү. Би лав үгүй гэж хэлэхийг хүсч байна. Би лав төгсгөлийг биш, мөхлийг биш, хөгжлийг, сэргэлтийг, мандалтыг хүсч байна. Зөвхөн өөртөө ч биш, Монголдоо ч биш, хүн төрөлхтөнд, Дэлхийд өөрчлөлтийг хүсч байна. 2012 он дэлхийн сүйрэл биш сэтгэлийн сүйрлийн дохио байгаасай, тэр нь биелэх биш, ядаж биелэхэд тун дөхөөд буцаад сэргэчихээсэй гэж би хүснэ.
А.У : @uundaa

21 comments:

  1. WHOA Аймар ! хамгийн түрүүнд сэтгэгдэл бичих гээд талд нь ортол уншаад гялс сэтгэгдэл бичжийшд .. хэхэх

    ReplyDelete
  2. Гоё болжээ. Өргөөгийн VIP ч гоё байх даа. Киногоо үзчээд надад ямар байснаа ярьж өгөөрэй. 2р байр гэж байсийм болу? Байсан бол би ордог байж л дээ. xэxэ

    ReplyDelete
  3. ye nadaa taalagdsangui! uneneesee heterhii neg tiim bolchje!

    ReplyDelete
  4. @Итгэл хэхэ, сэтгэгдэл бичсэнд баярлалаа...@ulzii харин найдаж л байна, орж үзэх нь дээ...@Mөнх-Очир хэхэ, тэххх, нээх сонин болцон, угаасаа ганцхан л захиа орсон байлгүйдээ, тээл бантаал бантаал өгчөө биз...

    ReplyDelete
  5. ehled unshihad tursun setgegdel hamgin sulin murig unshihad tursun setgegdel hoyr ih zuruutei blaa minii huvid ih saihan ergecuulelch gemer yumuu itm zuil bna uneher bas secret shig bol hecuul yum tee jim kerrygin yes manigg uzsnuu ternder yg neg uhcir shaltganin medhgui bj ehled huguldugduu terenshig bid nar secret der ch ter ene 2012 on derch ter buruu oil,golttoi bhig uguisgehgui erni bol ali alinil hudlaa bish ortoi zuiludshdee harin unen munnin herhen yaj uharahnil chuhal zza sunjirlaa :D

    ReplyDelete
  6. Сайн муу бүх талаас нь харсан гоё захидал болжээ цааш нь бичээд байгаарай хэха

    ReplyDelete
  7. Гайхалтай бичлэг болсон байна. өөрийгөө дутуу үнэлээд яахав. Бусдаас өөрөөр сэтгэж илүү өвөрмөц хийсэн нь чамд шагналыг өгсөн байх. Яг үнэндээ бидний хүсээд байдаг диваажин гэж юу юм бэ? бас бидний төсөөлдөг там гэж юу билээ? Бид түүхийг харахад өмнө нь амьдарч байсан хүмүүс заримдаа ч тамд амьдарч байсан юм шиг л санагдана. Заримдаа бид өнгөрсөн үеээ харахад бидний хүсэж байсан диваажин өнгөрсөнд маань ч гэсэн оршин байсан юм шиг санагддаг. 2012он гээд л дэлхий сөнөхгүй шүүдэ. харин тэр үед бид өнгөрсөнөө харахад ямар нэгэн зүийг ойлгож авнаа гэдэгт итгэлтэй байна.

    ReplyDelete
  8. Гоё бичлэг болсон байна. ганц захиа очсон байсан ч ийм захиа ирсэнд хүлээн авсан хүмүүс баярласан байх аа.
    Даруу байх сайхан ч өөрийн үнэлэмж хэрэгтэй шүү. Хүн эхлээд өөрөө өөрийгөө тоож байж дараа бусдаар тоолгоно.
    Тэгээд чи киногоо үзчихсэн юм уу, ганцаараа юу...

    ReplyDelete
  9. Би бичсэн юм шүү ккк

    ReplyDelete
  10. Энэ би бичсэн шүү

    ReplyDelete
  11. Бичилт нь яалтгүй өөр болжээ..
    Таалагдаж байнаа хэхэ...
    Зарим эх сурвалжаар бол 2012 гэж жаахан цуурхал нтр...
    эсвэл тэрийг ашиглаж ч байж болох талтай
    юутай ч 2012 он лав арай л өөр байх болов уу

    ReplyDelete
  12. @Mike хэхэ, харин тиймээ, эргэлзээтэй л байгаамдаа нтр..сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа хө... @Бусдад биш ганцхан чамд л яасан сүрхий нэртэй аккоунт нээгээ вэ хө, баярлалаа... @Үлмэдэх би ч гэсэн найдаж байна, хэн үхэхийг хүсэхэв... @Jagi хэхэ, ойлголоо...үзээгүй байгоо, үзсэн ч юу гэж ганцаараа үзэхэвдээ тиймээ хэхэ... @choco баярлалаа... @Enkh юутай ч нэг л юм үнэн..2012 он болох нь үнэн нтр...

    ReplyDelete
  13. Дажгүй болжээ. Өөртөө хүүрнэсэн бичил яриа хэсгийн заримыг нь сайн ойсонгүй..дахиад умшхаас

    ReplyDelete
  14. Hun bur l uhlees aidag bhda.gehde yagad?hun ooriinhoo ogthon ch medehgu zuilees yagad aidag yum be?hen ch uheher yu bldgig medku, hen ch uhliin daraa yu bolhig bidend helj chadagu bhad bid yag yunaas n aidiin bol?magadgu uhel gdgiin tsaana bidnii henii ch medku, meded hend ch helj chadku hamgiin jargaltai, tsoo shine amidral ch baidag yum biluu...who knows...

    ReplyDelete
  15. dahiad bayr hurgidaa ehleedn [gsn chn umnuni hurgeegu bol yana, hehe]
    ydjihad sonin tsarailtsn bsn bhoor, 1 unshaad lav oilgosongui [anhaarch tuvlurch unshkui],,
    zaaval shnaar tugsuh albaguich hun buhen [hun buhen bgasai] tegeesei gej husdeg bhoor shnar tugsuh heregtei um boluu
    tuhh amidrah chin tom zavshaan,, hetsu ue tohioldohod ydaj amidarch bgaa tsagt uur um bodoj,, horvoogos holdoj boldog,,, esuul uiladch umu taivshirch voldog [esuul humusiin heldgeer setgelee ongoitol hen negend yriad], hehe
    amia horloj amjkui uhne geheer, uuriguu bodjigad uhjiga gsn ugu,,
    gehdee hen negentei tsugtaa bvuul buurch az jargaltai bh
    uurteige yriltsah aimar goyo, bi anh tegj yrijisna sanajin, td yd zaaval gej ireel [hunii msngreer uuriho mailtei, hehe] tm zahia irvel bi lav hariu bichnee ntr,, nuurin ergiin baishintai kino shigl,, [tdch chini zahia chn uuru 2012 onoos irsen zahia bizde,, zunduu humuus hariu bichtsn bshd]
    uururu bdgui hun gej bdgui bhaa gej bi boddog, uururu bdguini ter hunii bga bdalni, neg hesegnich um biluu
    uhel, tugsguliig husdeg hun bdgani uneheer haramsaltai muuhai,, buur denduu shu
    tuhh humuust,, amitand,, delhiid,, horvoo ertuntsud, buheldn [ygl orchlon l umdaa gdg shig]

    ReplyDelete
  16. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  17. Сайхан нийтлэл бичжээ.

    Үхэл амьдралын тал дээр бол хүн энэ дэлхийд сайн сайхан бүтээсэн зүйлгүйгээр өндөр насалж насыг барах, бас амьдралын амт, аз жаргал, сайн сайхныг мэдэрч, сайн сайхныг бүтээж амжилгүй залуугаараа хорвоог орхино гэдэг л харамсалтай зүйл гэж бодож

    Кинон дээрх шиг сүйрэлж болвол тэр үед хайртай хүнтэйгээ хамт байхыг л хичээнэ дээ :D

    Ямар нэг сүйрэл болж гэмээнэ тэр нь энэ дэлхийд бугшсан муу муухай зүйлсийн төгсгөл байх болтугай.

    Элдэв сүйрлийн талаар санаа зоволгүй цаг хугацаатай өрсөлдсөж амьдарцгаая :) Амьдрал хэзээ ч зогсохгүй...

    ReplyDelete
  18. xexe dajgui shu uneheer bodmoor ch yumshig ter suulch bol buur goy bolj uneher tiim bgasai gemer xexe VIP gej ene bsim bi vi xexe odoo l oiloo

    ReplyDelete
  19. saihan niitlel boljee bi chinii ulaan fan ushuu goy goy niitleluud hiigeerei tesen yadan huleey hehe....

    ReplyDelete
  20. hehe yagad bid buugdiig oilgohiig husdeg yum bol yagad zaawal ireduig harah ged bgan be
    mun tsag hugatsa esuul burhan eniig zuwhun bid l huwaaj huwiarlaad yalgaj angilad tawitsan zuil bizde ugui gej uu....

    aytaihn yuma ...uundaa

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.