5/24/11

Hellooo Brasil

Заа салхи оруулаагүй удсан блогтоо энэ оны хамгийн эхнийхээ нийтлэлийг Бразил улсын Сао Паулу хотоос бичиж байна аа. Уундаа нь УБ-ээс Бээжин, Бээжингээс Доха, Дохагаас Сао Паулу гэсэн маршрутаар 26 цагийг онгоцонд өнгөрүүлсний эцэст энд ирчихээд 3 дахь хоног дээрээ явж байна. 2 ч билүү, за мэдэхгүй, цагийн зөрүүнээс болоод бас цаг утасгүй явсан болохоор хэдэн цаг болж байгаа, хэддэх өдөр билээ гэдгээ ч бараг мартах дөхөж байна.
Энд Монголын Хөлбөмбөгийн холбооны шугамаар Олон улсын дасгалжуулагч менежерүүдийн семинар сургалтанд суухаар ирчихээд байгаа нь энэ. Пакистан, Брунэй, Ирак, Ботсван гээд л олон янзын газраас ирсэн нөхдүүдтэй танилцаж байна, их ч зүйлийг мэдэж авч байна гэж.
Тэгэхээр товч бөгөөд тодорхой анхныхаа сэтгэгдлийг энд бичье. Эхний төрсөн сэтгэгдэл ХУУЧИН. Миний байгаа хэсэг тийм ч юм уу, эсвэл угаасаа тийм ч юм уу Сао Паулу их хуучин хот юм. Байшин барилгууд нь цаанаа л нэг хуучин, бас манай зочид буудлын бүх тавилга нь 19-р зууных юм байна лээ, тэгээд тэгж санагдаж байж магадгүй.
Дараагийн сэтгэгдэл нь ЗАВААН. Үнэхээр аймшигтай заваан. Хэтэрхий их ядуу хүмүүс, гуйлгачин, орон гэргүй хүмүүс байгаа болохоор тэр байх. Өглөө эрт явбал дайн болчихсон юм шиг л их хог, цаас хөглөрөөд л. Байшин барилга дээр нь зураг сарааччихсан, ер нь их заваан хот юм.
Сүүлийнх нь сэтгэгдэл ЗАВГҮЙ. Шөнө унтана гэж байхгүй юм аа, өдөр байгаа замын ачаалал, хүмүүс нь шөнө яг адилхан. Шөнө 2 цагт босоод цонхоороо харахад их хотын амьдрал үргэлжилж байна. 4 цагт ч адилхан, 6 цагт ч адилхан. Бүгд адилхан хэхэ.
За нэг иймэрхүү байна, хоол нь зөндөө сонголтоос авч идэж байгаа болохоор их дажгүй юм. Даанч энд англи хэл мэддэг хүн алга аа, тэр их асуудал байна, энэ талаар дараа жич бичимз. Тэгэхээр одооноос өдөрт нэг нийтлэл оруулахыг хичээх болно. Бас csports.mn дээр CSPORTS SPECIAL from Brasil нийтлэлүүдийг цувралаар оруулах санаатай байгаа. Бас CITY NEWS-ээр мэдээ шидэх санаатай байна, хичээнэ дээ.

За тэгээд түр баяртай, дараа нь зөндөө зураг оруулна аа :)

5 comments:

  1. Portuguese surch bku dee :P Tgd Serie A-n shildeg 3-n bagiin stadionoor zochloh yum bgazdee hehe. Amjilt!~

    ReplyDelete
  2. амжилт.. их л хол яваам байна.. их юм сураад мэдээд ирхийн байна..

    ReplyDelete
  3. Ola , zurag niitleluudee saihan oruulaarai ayn zamiin amjilt!

    ReplyDelete
  4. БүрэнтэгшMay 27, 2011 at 11:31 PM

    хуучин зааваан бас завгүй. Сонирхолтой л юм. Улам ихийг нээгээд байж дээ.Урагшаа.

    ReplyDelete
  5. За юуны түрүүнд амжилт хүсье. Тэгээд мэдсэн сурсан бүх зүйлсээ хүмүүстэйгээ хуваалцаад байгаарай.

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.