Хичээл
2-р курсээ төгсөөд 3-р курсийн "том" оюутан болжээ. Зарим хүүхдүүд шиг үхтлээ хичээлээ хийгээгүй ээ, өдөр шөнөгүй сууж, ядаргаанд ортлоо давтаагүй ээ. Гэхдээ хэмжээндээ бас хэрэгтэй мэдлэгээ хуримтлуулж, эдийн засаг гэдэг зүйлийн амтанд орж л явна. Эрдэм шинжилгээний хурлуудад найзуудтайгаа хамт сайхан амжилтууд үзүүллээ. 2-р курсдээ Хаврын ЭШХ-д Б.Батпүрэвийнхээ хамтаар Маркетинг-ОУХ-ны тэнхимээс 3-р байр, Сургуулийнхаас бас л 3-р байрын шагналыг хүртлээ. 3-р курст ороод Намрын ЭШХ-д Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг нарынхаа хамтаар ЭЗО-ын тэнхимд 1-3-р байрт орж, сургуулийнхаа хуралд тусгай байр эзэллээ. Алтан-Өлзий, Батпүрэв нарынхаа хамтаар Маркетинг-ОУХ-ны тэнхимд түрүүлж, анхны түрүүгээ хүртэж үзлээ. Сургуулийнхаа хуралд тусгай байр л эзэлсэн ч энэ илтгэл маань илүү явах илтгэл байсан гэж хэнд ч бардамнаж бид чадна. Цаашид зөндөө зүйл судлах, зөндөө зүйл мэдэх, хийж үзэх хүслийг бадраасан жил болж өнгөрч байна.
Аа бас, 2010 оны МУИС-ЭЗС-ийн Шилдгийн шилдэг оюутан болчихлоо. Өнгөрсөн жил Бямбасүрэн анд маань болж байсан, NEST-ийнхний цувралыг тасалсангүй :P. Хичээл номоо орхигдуулсан тал байгаа ч 2011 ондоо энэ дутагдлаа засаж, сурсан шиг сурах болно оо гэж бодож л байна. Гэхдээ байнга боддог хойно доо...
----
UBS TV

2010 онд ажилтай боллоо, Уундаа нь :P. Ванкуверийн Өвлийн олимпийн наадмыг UBS TV-ээр сайхан багтай хамт тайлбарлан, үүний дараагаас CITY NEWS мэдээллийн хөтөлбөрт Спортын мэдээ хөтөлдөг боллоо. Сагсан бөмбөгийн ДАШТ, Хөлбөмбөгийн ДАШТ, Сингапурын Азийн Наадам, Клубын ДАШТ гээд олон олон наадмыг шууд биш ч гэсэн тоймыг нь ядаж тайлбарлаж хүргэлээ. Энэ онд надад тохиолдсон хамгийн гайхалтай үйл явдал бол яах аргагүй анхны томилолтоо авсан хэрэг байсан. Гуаньжугийн Азийн наадмыг UBS TV-ийн гайхалтай багийн хамтаар газар дээрээс нь сурвалжласан минь маш том туршлагыг надад өгч, олон зүйлийг мэдүүлж, харуулж, мэдрүүллээ. Том тэмцээн том л байдаг юм байна, олон улсын чанартай зүйлс ийм л байдаг юм байна. Гайхалтай завшаан-боломжийг 2010 он чи надад өгчээ, баярлалаа :)
BE
Be брэндийг хөгжүүлэх багт данстай боллоо. Мобикомоос зарласан төслийн уралдаанд Алтан-Өлзий, Батпүрэв, Золбаяр, Өлзийбаяр нартайгаа баг болон NEST-ийнхээ нэрийн өмнөөс оролцон шилдэг санаа шагналыг хүртэл эцсийн шат хүртэл нь амжилттай явлаа. Маш их зүйлийг амжуулсан, бас маш их зүйлийг сэтгэсэн, маш их хичээсэн гэхдээ бас цалгардуулсан гоё дурсамжтай тэмцээн болсон. Үр дүнд нь шилдэг оролцогчийн урилга хүлээн авч, өдгөө бас л шижигнэсэн залуустай хамт нэг баг болон ажиллаж байна. Магадгүй тийм ч сайн ажиллаагүй байж болох ч надад бас нэг том туршлага болж үлдэх биз ээ. Тэгээд ч зөндөө цаг байна :)
CSPORTS.mn
Алтан-Өлзий, Батцэнгэл, Зол-Эрдэнэ, Мөнхбаяр, Өлзийхутаг, Энх-Оргил нартайгаа хамтран Монголын анхны фантази тааварт спортын вебсайт CSPORTS.mn-ийг санаачлан, үүсгэн байгуулалцаж, нийтлэл бичиж эхэллээ. Хөлбөмбөгөөр дагнан бичдэг анхны гэж хэлж болох энэ сайт маань өдгөө хэдэн мянган уншигчтай, Монголын №1 хөлбөмбөгийн сайт болсон гэж хэлж болно. Нийтлэлээрээ, мэдээгээрээ, чанараараа, чадвараараа ямар ч сайтаас дутахгүй гэж бардам хэлж чадна. Мэдээж алдаа дутагдал, засаж залруулах зүйлс зөндөө байгаа ч олон шинэ зүйлийг санаачилсан, user-friendly сайт болж чадсан болов уу гэж бодож байна. Бидэнд зөндөө олон санаа, зөндөө их хүсэл-тэмүүлэл байгаа болохоор их амжилтанд хүрнэ гэж найдаж байна. Бид чадна аа.
NEST
Өмнөх нийтлэл дээр клубт харьяалагдах боллоо гээд бичиж байсансан. NEST маань өдгөө хүрээгээ тэлж, олон шинэ-шилдэг гишүүдтэй болж, өргөжин тэлж, хөгжин дэвшиж л байна. Шинэ санаагаараа сургуульдаа байтугай Монголд байхгүй клубын өрөөтэй болж :P, зөндөө зүйл төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна. Магадгүй бага зэргийн удаашралтай байж болох ч NEST маань чамгүй олон зүйлийг амжуулсныг ЭЗС-ийн оюутнууд "сохор л биш бол" бүгд мэдэрч байгаа байх аа. Болгоомжил, NEST-ийнхэн ирж явна :D
Болор минь :)
2010 онд хайртайгаа учирсан. Яг өнөөдрөөс 1 жилийн өмнө хамгийн анх би түүнтэйгээ уулзаж байсан. Гайхалтай биш гэж үү, сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, сэтгэл татам, сэтгэл булаам, сэтгэл алдрам, сэтгэл баясгам түүнтэйгээ би учирсан. Чи минь намайг үргэлж гэрэлтүүлэн, гийгүүлж, дүүргэн догдлуулж, жаргалд умбуулан хайранд бялхуулсан. Чи бол миний эрдэнэ, хэзээ ч төсөөлж байгаагүй, хэзээ ч ахиж олдохгүй, хэзээ ч алдаж болохгүй тийм эрдэнэ. 2010 он минь чамд хязгааргүй их баярлалаа, ийм азтай байлгасанд, ийм одтой байлгасанд минь. Болор оо, би чамдаа хайртай :)
Энд дурьдагдаагүй олон зүйлс болоод өнгөрсөн. Уундаа нь рс-н дээр сууж, сошиал ертөнцөд донтсон хэвээрээ. Хөлбөмбөгөө тоглож, ухаанаа алддаг хэвээрээ. Кeane-дээ донтож, хөгжимд хорхойсдог хэвээрээ. Кинонд татагдан, хөвөн дүүлдэг нь ч хэвээрээ. 131dg-ийнхэнтэйгээ уулзаад баярладаг, дурсамж-ирээдүйг хардаг. North Ducks-ийнхантайгаа уулзаад догдолдог, их эрч хүчийг мэдэрдэг. Сургуулийнхантайгаа, клубынхэнтэйгээ, найзуудтайгаа, хамтлагийнхантайгаа, хамт олонотойгоо зөндөө олон зүйлийг бүтээнэ ээ, зөндөө олон зүйлийг хийнэ гэдгээ мэдэж байна. Түүнд минь 2011 он чи туслахыг ч би мэдэж байна. Надад аз-амжилтаааа харамгүй хайрласан 2010 он мтнь баярлалаа, ахиад бүр ихийг 2011 он минь чи надад өгөөрэй!!!
УУНДАА
Бүгдэд нь шинэ оны мэнд!!! Ирэх онд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай :)
ReplyDeleteСайхан нийтлэл.. Шинэ оны мэнд.
ReplyDeleteБүтээнэ ээ бүтээнэ!!! Илүү их зүйл биднийг, бас чамайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна
ReplyDeleteand min chamd bayriin mend hurgey gaihaltai jil baijee
ReplyDeleteShan jil bsan, shan jil ch irj bna :D buteene ee buteene :D Amjil husii and mini ! :D
ReplyDeleteGoy bichleg bainaa, amjilt husii ahdaa :)
ReplyDeleteGood job! 2011 онд бүр ч илүү одтой, адтай байгаарай..
ReplyDeleteshine onii mend!
ReplyDeletebas amjilt
huurhun hosuudad az jargal :)
aaay aay
ReplyDeleteСайхан он байлаа, амжилт Уундаа
ReplyDeleteвуаааа ,, яасан гоё өнгөрөө вэ ,, дараа жил бүр илүү сайхан жил болж өнгөрөнө гэж найдъя ..
ReplyDeletebest regards , Itgel.A
Ёстой мундаг! Чамаар бахархаж байна! 2011 онд үүнээс олон амжилтуудыг жагсаах болтугай!
ReplyDeleteих зүйлийг энэ оноос аваарай. сарвайсан болгоноо авж санасан бүхнээ хийгээрэй
ReplyDeleteЧи шүү!
ReplyDeleteyamar mundag zaluuchuud we? edgeer zaluus ireediud neg yum buteenee. bi mederch bn. bid hamtdaa buteene gedeg itgeltei bga shuu. Uundaa. amjilt husey ene ercheeree uragshaa zaluu min
ReplyDeleteэнгийх хирнээ сэтгэл татам хүн юм аа
ReplyDeleteөшөө их зүйл хгээрэй
дараачийн гоё бичлэгийг чинь хүлээнэм =]