12/31/11

Баяртай, 2011 он минь!

Уул нь би блог бичих дуртай, блогийн ачаар нэлээн хөгжсөн гэж өөрийгөө боддог, блогтоо байнга мэдээ оруулах юмсан гэж их хүсдэг хүн л дээ. Яагаад ч юм завдал гарж чадахгүй байсаар байгаад ахиад л нэг шинэ он гарах нь. Баяртай, 2009 он минь, Баяртай 2010 он минь гээд нийтлэл бичиж байсан шигээ энэ удаад Баяртай, 2011 он минь гэж гарчиглаад өнгөрсөн онд юу хийж бүтээсэн, юу хийж чадснаа эргэн дүгнэхээр сууж байна. Сүүлд уншихад дурсамж сэдрээгээд сайхан байх биз дээ.  

ХИЧЭЭЛ
Саяхан л их сургуульд орчихоод, төөрч будилаад, өглөө босохгүй гэсэндээ өөр ангийнхантай хичээлд суугаад л явж байсан санагдана. Өнөөдөр гэтэл төгсөх болчихоод, сургууль дээр "хөгшин" хүн нь болчихсон явах юм. Өмнө нь энэ ах шиг болчих юмсан, ингээд явах цаг удахгүй дээ гэж боддог байсан цаг өнгөрчээ. Энэ жил хэд хэдэн судалгааны ажлыг гайхайлтай чадвартай, найзуудтайгаа хамт хийж, эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Хамтдаа нэг баг болж, бие биенээ нөхөн, хэдэн шөнө нойргүй хонож, амжилттай-амжилтгүй олон хуралд хамт орсон Алтан-Өлзий, Батзориг, Энх-Орчлон нартаа баярлалаа. "Гадаад худалдааны гравитацын шинжилгээ" "Сошиал Медиа ROI буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох нь" "Гравитацын шинжилгээ ба валютын ханш" "Сайн дурын ажилтны менежмент" /Зоогийтойгоо хамт/ "Хүний хөгжлийн мөнгөний нийгэмд үзүүлэх зарим сөрөг үр дагавар" "Монгол улсын Зүүн Хойд Азийн чөлөөт хэлэлцээрт нэгдэх боломж" "Сонгуулийн дүрэм ба нөөцийн хараал: Дата юу өгүүлнэ вэ?" Ийм ажлуудыг энэ хугацаанд гаргажээ. Өөр зөндөөг хийх боломж, өөр олон санаа байсан ч арай л амжсангүй. Үүнийг ингэж бичсний учир нь дараа нь блогтоо оруулдаг юм уу гэсэн санаатай юм. Үлгэр жишээ авах хүмүүсээсээ, найзуудаасаа, багшаасаа бага ч гэсэн юм сурч, хөгжиж л байна. Сурах, мэдэх юм их байна шүү, их байна!  

UBS, SMAM & MANY MORE! - UBS ТВ-ийнхээ буянаар олон газар үзлээ, олон хүнтэй танилцлаа. Маш үнэтэй туршлага хуримтлуулан, маш олон зүйл мэдэж авлаа. Хөлбөмбөгийн холбооны шугамаар, тэдний дэмжлэгтэй хөлбөмбөгийн эх орон БРАЗИЛ улсад очиж үзлээ. Бас л телевизийнхээ ачаар Олимпийн наадмыг 3 дахиа зохиох анхны хот Лондонд очиж үзлээ. Уэмбли, Олимпийн цэнгэлдэх, Биг Бен, Букингем, Abbey Road гээд олон сонирхолтой газруудыг үзэж, зочилж үзлээ.
- Баяка багшийн маань өмнөх төгсөлтийн "ах", Монголын онлайн спортын ертөнцийн загалмайлсан эцэг Хосбаяртай хамтран "Спортын Маркетингийн Агентлаг" гэж компани байгууллаа. Өлзий, Зоогий, Ганби, Бибби, Галдан, Онон, Хангай, Итгэл, Лхагваа гээд гайхалтай залуустай хамт Монголын спортыг мэргэжлийн түвшинд аваачихад, илүү өрсөлдөөнтэй бөгөөд чанартай болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Бөртэ Чоно, Д.Ховардын айлчлал, Италийн Супер цом гээд богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулжээ. - Италийн зууны шилдэг хөлбөмбөгчин Ф.Барезигаас ярилцлага авч, NBA-ийн супер од Д.Ховардтай зураг авахуулж үзлээ. Лорд С.Коеийг хажуунаас нь харж, Капеллотой хоолны ширээнд зэрэгцэн сууж, Беллетитэй хамт сургалтанд сууж, Сколаритай гар бариж, Лондны олимпийн алтан медалиас адис авч ч үзлээ. Ж.Блантийн гайхалтай тоглолтыг амьдаар нь үзэж, Битлзийн гарцаар алхаж, Ф1-ийн зам дээр очиж, Бекхэмийн сүмд мөргөж үзлээ.
- CSPORTS.mn. Энэ жил би өөрөө тийм ч их анхаарал тавьж чадаагүй ч хэдийн хөлөө олсон, хөлбөмбөгийн том сайт болж чадсан шүү. Олон нийтлэгчдтэй, хэрэглэгчид нь өөрсдөө мэдээгээ ч оруулдаг, хэрэлддэг-хэлэлцдэг-мэтгэлцдэг-маргалддаг талбар болж чадсан. Улам урагшаа тэмүүлж, улам урагшаа хөгжихын төлөө хичээх болно оо.
- Хөлбөмбөгөө хаяагүй тоглож л байгаа шүү :D МУИС-ийн аваргад багтайгаа ахиад түрүүлсэн. Спортын Цонхын цомын тэмцээнд ч гэсэн багтайгаа түрүүлсэн. Дуулианд оролцож байгаа гэж, амжилт үзүүлэх байх гэж найдаж байна.

 
NEST & P.I.E - Сургууль дээрх клуб маань өргөжин тэлсээр л байна. Магадгүй зөндөө удаашралтай, урагшгүй байсан мэт санагдавч бид хөгжсөөр л байсан. Нөхөрлөл дээр тогтсон клуб маань чамгүй ч гэсэн амжилттай оныг өнгөрөөсөн. Биднээс хойш зөндөө удаан оршино гэдэгт ч итгэлтэй байна. Шинэ гишүүд ч гэсэн нэмж авах санаатай байгаа, сонирхож байгаа найз нөхөддөө дуулгаарай :)
- P.I.E: Promote, Inspire & Entertain! Сонирхол дээр тогтсон оюутнуудын бүлгэм. Би олон хүүхдээс уйдаж байна, нэгэн хэвийн байдлаас залхаж байна, сургууль-гэр-сургууль маршруттай болчихлоо гэдэг үгийг сонсож байсан. Яагаад түүнээс татгалзаж болохгүй гэж? Хамгийн ойроос хамгийн хялбараар хамгийн дуртай зүйлээ ижил сонирхолтой найзуудтайгаа хийж болохгүй гэж? Тэднээс суралцаж, тэдэнтэй туршлагаа хуваалцаж, тэдэнд сургаж өөрсдөө хөгжицгөөе. Энэ л P.I.E хөдөлгөөний хамгийн гол санаа юм.
- P.I.E League анх удаагаа ЭЗС дээр зохиогдох гэж байна. P.I.E Miss & Mister 8хан хоногт 11000 лайк цуглуулсан гайхалтай шалгаруулалт болсон. Тун удахгүй P.I.E Library, P.I.E Photo, P.I.E Online Journal гээд олон зүйлс гарах гэж байна. Сургуульдаа бид сайн судалгаа, сайн бүтээл амжилтыг үлдээж чадахгүй байж болох ч өөр зүйлийг үлдээж яагаад болохгүй гэж? Legacy?  


БОЛОР МИНЬ :) - Хайрт Болор минь, чамайг ямар их санаж байна гээч. Үргэлж чамтайгаа хамт байхыг хүсч, чинийхээ гарыг атгаад хаашаа ч хамаагүй алхаж, чинийхээ хоолойг яг дэргэдээс нь сонсож, чамайг мэдэрч, үнсэхийг үнэхээр их хүснэ. Чамтай хамт байсан мөч бүхэн миний хамгийн дурсамжтай мөчүүд минь байсан юм шүү. - Чамтайгаа хамт өнгөрүүлсэн зун, аялал гайхалтай байлаа. Замын Үүд-Бээжин-Манила-Бангкок-Паттаяа-Бангкок-Хат Яай-Куала Лумпур-Сингапур-КЛ- Пенанг-Бангкок-Манила-Бээжин-Улаанбаатар...Чиний гараас атгаад дэлхийг тойроод, сар луу, нар луу түүнээс цаадах руу ч явахад, "нисэхэд" би бэлэн байна!
 

"Өмнөх жилүүдээсээ үргэлж ахиж, хөгжиж, дэвшиж бай" гэж нэг багш минь байнга хэлдэг. "Алтны дэргэд гууль шарлана" ч гэж би байнга бодож явдаг. Алт шиг хүмүүстэй үргэлж хамт байдаг минь намайг үргэлж хөгжиж дэвшихэд хамгаас их нөлөөлдөг юм шүү. 131dg-ийнхэн минь, Nest-ийнхэн минь, ЭЗО-ийнхэн минь, SMAM-ийнхэн минь, CSPORTS-ийнхэн минь, NorthDucks-ийнхэн минь Твиттерийнхэн минь үргэлж надад эрч хүч өгч, урам зоригийг бадрааж байдаг юм. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе! Олон хүнийг санаатай санаагүй уурлуулсан, гомдоосон, мурисан, хулхидсан байх, бүгдээс нь уучлал хүсч байна. 2012 ондоо амжилт бүтээл, эрч хүчээр дүүрэн байж, зорьсон зорилгоо давуулан биелүүлэхийг хүсье. Ирэх онд уулзая даа :)

12 comments:

  1. Он цагийн дурдатгал болсон найзынхаа блогоор зочлох үргэлж сайхан бас дотно байдаг шүү. "Өмнөх жилүүдээсээ үргэлж ахиж, хөгжиж, дэвжиж бай" энэ үгийг сайн тогтоож авнаа. Ирэх онд энэ оны амжилтаас ч илүү их зүйлийг хүлээж байгаа шүү. Их өөрчлөлтийн гэсэн тодотголтой 2012 онд өөртөө урагш улам хүчтэйгээр тэмүүлэх өөрчлөлтийг хийгээрэй. Аз жаргал хүсье :D

    ReplyDelete
  2. Zaa naiz ni bugdii ni l unshlaa. Yunii turuund chamtai taniltsad ali hediine barag 4 jil bolchihoj ene buh hugatsand tusalj demjij bsand bayrlala. Gaihaltai yumaa miniii huvid chi ihig hiij buteej chadsaan bas nzdaa zunduu ih tusalj chiglulj ugsun uundaa bhgui ene surguulid yaj ch surah bsiin buu med. Chinii hiie buteye gsn bolgonig huuhduud demjij bid buhen sain saihan unugulug buhniig muruuddug blsngj bdj bn. Naiz mine chi bol mini huvid aguu hun shuu. irj bui hsine
    ondoo iluu ihiig buteej ene blogtoo bichij bidenteigee huvaltsarai.

    ReplyDelete
  3. shildeg oyutnii shagnal avsan gej baigaa biz chamd shine oni mend hurgeyee amjilt husey

    ReplyDelete
  4. цахим ертөнцөд тань түрч атугай зочилсон сэтгэгдэл минь өндөр байлаа. нар нэг л хэвээр мандаж жаргасаар байхад бид л бүгдээр хамтдаа шинэ зүйлд, шинэ зорилгод тэмүүлж биесээ түшиж явдаг. амжилт дагуулсан он жил өнгөрч байгаа ч маргаашийн амжилт биднийг хүлээж байгаа. мохож цуцашгүй их хүсэл чинь зорилгодоо хүрэхэд хялбар болгодог гэж би боддог. бусдыг байлдан дагуулах, үлгэр жишээ болохуйц өнгөрүүлсэн 2011 он таны хувьд өчүүхэн амжилт гэдгийг сануулмаар байна. би ч бас таниас илүү их шинэлэг бүхнийг шаардсаар байх болно. таны пэн

    ReplyDelete
  5. Гайхалтай 2012 онд эрч хүчээр дүүрэн байгаарай

    ReplyDelete
  6. Өнөөдөр чиний байгаа байдал өнгөрсөн үед хийсэн сонголтын чин нийлбэр шүү цаашдаа сонголт болгон чин мэргэн байг хэхэ

    ReplyDelete
  7. Урам зориг өгсөн сайхан бичлэг байна, Уундаа. Үүнээс ч илүү амжилт, аз жаргалыг хүсье.

    Ганзо

    ReplyDelete
  8. Блогын чинь дизайэ таалагдаад байна. Яаж ийм болгосын

    ReplyDelete
  9. az jargal husii bgaa buhnee aldahguin tuluu bgaagaasa iluug bii bolgohiin tuluu 2012 ondoo duuren jargaltai bhiin tuluu tuluu tuluu bugdiin tuluu ter dundaa uuriiguu martchiv.. zutgeed bjdee.. amjilt zaluu mini


    orgil

    ReplyDelete
  10. Нийтлэлийг нь хожуу олж үзсэн ч
    Уундаадаа улам их амжилт бүтээл аз урам зориг хүсье.
    Чиний блогийн нэг хэсэг,, багийн нэг гишүүн, нэг ангийхан болж байгаадаа баярлаад баршгүй нь ээ.

    Өөрсдөөрөө улам их бахархаж баярлах болно гэдэгт бүрэн итгэж байгаа шүү (:

    ReplyDelete
  11. uneheer mundag iluu ihiig hiij buteegeerei amjilt husey

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.