10/13/12

Баяртай, Mr.Runner-Up!

Баллак зодог тайлжээ. Тоглолтыг нь хамгийн их үзэх дуртай, намайг хөлбөмбөгт дуртай болгосон хөлбөмбөгчин ахиж талбай дээр гарахгүй. Түүнд зориулж ийм нэг нийтлэл бичлээ. 9-р ангид байхдаа C1 телевизийн “Sports Passion” хөлбөмбөгийн асуулт-хариултын нэвтрүүлэгт найзуудынхаа хамт зориглоод орохоор шийдсэн юм. Эхний дугаарт одоогийн “Спорт Цонх” форумын ах нарынхаа эсрэг тоглосон санагдана. Азаар ч юм шиг санаандгүй хожсон тэр нэвтрүүлэгт “Баллак”-ийн 13 дугаарын өмсгөлийг өмсөн оролцсон надад Баллакийн тухай асуултанд хариулах завшаан таарч билээ. Асуултанд нь төвөггүйхэн хариулчихаад “Баллак миний шүтээн юм чинь мэдэлгүй яахав дээ” гэж бардам хариулсан тэр мөч надад маш их итгэл, эрч хүч, урам зоригийг өгсөн юм. Чухам тухайн үед олж авсан тэр итгэл, эрч хүчийн ачаар өдийг хүртэл спорттой салшгүй холбоотой ажиллаж, амьдарсаар л явна. Одоо ч зарим хүмүүс тааралдахаараа нөгөө Баллакийн фен мөн үү? Гэж асуудаг юм шүү. Юм бүхэн учиртай гэдэг. Тэр нэвтрүүлэгт Баллакийн тухай асуулт ирсэн нь ч учиртай байсан юм шиг санагддаг. Түүний тоглолтыг амьдаар нь үзэж чадсангүй, Хятадад тоглохоор болбол заавал үзнэ дээ гэсэн минь ч худлаа боллоо. Хэзээ нэгэн цагт заавал биечлэн түүнтэй уулзах болно доо. Санаж явбал бүтнэ гэдэг дээ, тийм үү? Бүтэн нийтлэлийг эндээс уншаарай. 1

2 comments:

  1. тиймээ мэдээж бүтнэ шүү дээ, тэр нэвтрүүлгйиг санаж байна, амжилт! сайхан нийтлэл байна.

    ReplyDelete
  2. @evans Bayrlalaa :) Hun unshina gej bodsongu shuu hehe

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.