
Өдөрт нэг удаа таавар тавьж, ялагчдыг 10,000.₮-өөр өөрийн кафегаар үйлчлүүлэх эрхээр шагнасан тус @tiamocafe-ын #taavar-т оролцоогүй, оролцохыг хүсээгүй хэрэглэгчид байхгүй байсан болов уу. Тэр хэрээрээ Монголчуудын твиттер бичлэгийг нэгтгэх зорилготой бий болгосон олон хайштагуудын нэг #taavar-ийн хэрэгцээ, эрэлт ихэсч, хамгийн сонирхолтой, хамгийн өргөн хэрэглэгдсэн хайштаг болоход мөн л тус байгууллагын явуулсан энэхүү таавар хамгийн том түлхэлт өгсөн нь гарцаагүй.
Тус байгууллагын талаар зарим нэгэн мэдээллийг энд өгөх нь зөв байх гэж бодож байна. Caffe Ti-amo нь 2008 оны 4-р сарын 1-нд нээгдсэн, нээлтээ хийгээд удаагүй байгаа ч гэсэн өөрсдийн урин дулаан үйлчилгээ, тохилог, сэтгэл татам орчин бүрдүүлсний дээр санал болгож байгаа амтлаг, чанартай үйлчилгээнүүдийнхээ ачаар байнгын хэрэглэгчидтэй болж, уулзалт, болзооны хамгийн тохиромжтой газруудын нэг болж чаджээ. Энэ кафе нь 20 гаруй нэр төрлийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн тарга багатай Итали зайрмаг буюу желатог та бүхэнд өдөр бүр санал болгож байна.
Тэдний явуулсан нийт 9 удаагийн тааварт твиттерийн 30 гаруй хэрэглэгчид идэвхтэй оролцон, ур ухаан, мэдлэг чадвар, овсгоо самбаагаа сорин өрсөлдсөн билээ. Энэхүү тааврыг явуулж байх хугацаанд өөр олон олон хэрэглэгчид, гадаадад байгаа твиттерчид @tiamocafe-д хандан талархснаа илэрхийлж, үйлчлүүлж байсан тухайгаа, очоод заавал очно гэдгээ илэрхийлж байсныг дурьдах хэрэгтэй.
Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа Монголын твиттерчдийн гэр бүлд бүртгэлтэй 1000 гаруй хэрэглэгчээс багаар бодож 500 хүн нь тус кафены талаар бага ч гэсэн мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Тэд өөрсдийн хэчнээн танилдаа, тэр танилууд нь бас хэчнээн найзууддаа энэ тухай ярьсан бол гэхээс твиттер маркетингийн бодлогын үр ашигтай талыг тооцож болох биз. Бидний дээр дурьдсан, @tiamocafe-ийн авч хэрэгжүүлсэн энэхүү чадварлаг бодлого, туршлага өөр олон үйлчилгээний, бизнесийн байгууллагуудад үлгэр жишээ өгч, цаашид явуулах бодлогынх нь үндэс болноо гэж найдаж байна. Энэхүү нийтлэлээрээ бид нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс, нийт оролцогчдынхоо өмнөөс албан ёсоор БАЯРЛАЛАА гэж @tiamocafe-д хэлэхийг бас зорьсон билээ.
Твиттер хаяг: @tiamocafe
Веб хаяг: http://tiamo.delhii.net/
Зургийн цомог: Твитпик
Эцэст нь өөрийн тус кафегаар үйлчлүүлсэн тухай бичвэл илүүдэхгүй байх гэж бодож байна. Миний хувьд энэхүү тааварт амжилттай оролцон, 2 удаа ялагчаар тодорч, түүнийхээ шагналаар зайрмаглах боломжтой болсон юм. Хэдийгээр би зайрмагны шинжээч, шүүмжлэгч биш ч гэсэн, зайрмагны хорхойтон, хоббитой хүний хувьд тус кафед боломжит 5 онооноос 5 оноо өгмөөр байна.
- Бүтээгдэхүүний хувьд

- Үнийн хувьд

- Үйлчилгээ болон Орчны хувьд

Тансаг бөгөөд тохилог орчин, найрсан бөгөөд чанарлаг үйлчилгээг эндээс авах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэгүй wi-fi-тай учраас энд ажил төрлийн уулзалт болон түүнтэй холбоотой ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой санагдсан, тэгдэг гэдэг нь ч харагдаж байсан. Нам гүм бөгөөд тухтай, за тэгээд "романтик" орчныг бүрэн бүрдүүлсэн учраас хосуудын хувьд болзооны хамгийн тохиромжтой цэг нь болох боломжтой, тэгдэг гэдэг нь ч бас харагдаж л байсан.
За тэгээд сүүлд нь сануулахад энэ бол зөвхөн миний бодол. Миний зүгээс өгсөн үнэлгээ. Таны зүгээс нэмэх санал сэтгэгдэл, шүүмж байвал сэтгэгдэл дээр үлдээхийг хүсье.
Хэрвээ та ямар нэгэн амттай зүйл хүсээд, бие организм чинь танаас үүнийг л нэхээд байгаа бол...
Хэрвээ та жинхэнэ үйлчилгээг бие сэтгэлээрээ мэдэрч, хэсэгхэн хугацаанд ч стрессээ тайлан хүсч байгаа бол...
Хэрвээ та хайртай хүнтэйгээ эсвэл дотны найзтайгаа халуун дулаан яриа өрнүүлж, зөвхөн та 2 л байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм газар хайж байгаа бол таны тэр бүх хүслийг Cafe Ti Amo хангалттай, бүр давуулан биелүүлэх болно.
Нийтлэл бичсэн: ( @uundaa )
Монголын Твиттерчдын клубын блог дээр байрлуулсан нийтлэл дээр бичигдсэн сэтгэгдлийг энд орууллаа...
ReplyDeleteUndralaa mash sonirkhol niitlel beltegsen baina. Mon @tiamocafe zaluusiin khamt olondoo amjilt khusii. Amjilt
ReplyDeletenice post. Орж үзмээр санагдлаа :) Caffe tiаmo сайн ажиллаж ээ.
ReplyDeleteМаш сайхан нийтлэл бичсэн Уундаадаа баяр хүргэе. Хэрэв Монголд бдаг бол очиж үзмээр санагдлаа.
ReplyDeleteЭнэ зургыг нь харсан чинь яг л барууны загвараар хийгдсэн их гоё кафе юм байна.
Миний Монгол ч хөгжиж байх шиг байна даа
хэлээ юухвээ үнэхээр дажгүй газар байлээ. очоогүй хүмүүс очоод үзчүүл харамсахгүй ээ.
ReplyDeletechas hiisen chanartai niitlel boljee, bas #ajildavna hashtagiin talaar bichmeer baigaamdaa, mash heregtei zuil bolson shuu te?
ReplyDeletehooh ene chine harin yostoi goy deerees ni lag marketingtai gazar beeshd kkk laitain bnaa
ReplyDeleteene cafe ni hna bdag ym be. uneheer orj uzmeer sanagdlaa ochood orj uznee. uneheer araanii shuls asgarch bna shuu. ter laptop dr bgaa hun kuuzii mun uu.
ReplyDeleteZa yostoi naws reclamdsan baina daa haha. Gehdee neeree neg orj uzmeer l baihiin daanch ter hol yawah gj bas gai ch yum shig hehe.... Uul ni nadaa zoloogg erh uguud bsiishd ntr gee l haha
ReplyDeleteТи амо нээрээ л гоё газар шүү, орохоор нээх гоё релаксэд болчдын, кофе зайрмаг этэр нь бас амттай гэж яанаа, жоохон үнэтэйгийн хувьд үнэтэй шүү, гэхдээ хаяа ороод өөрийгөө эрхлүүлчихэд гэмгүй шд. Хаяг нь: Хүүхдийн 100-н голомтын салбар байдаг даа\марко поло-н хажуу\ тэрний хажуудах барилга санагдаж байна.
ReplyDelete