10/15/09

BookReview: Жонатан Ливингстон хэмээх цахлай

Ном унших би дуртай. Ном уншаад таашаал авдаг, баярладаг, сэтгэл хөдөлдөг, төсөөлдөг мөрөөддөг, бас уйлдаг, гутардаг, харамсдаг. Дэндүү зузаан ном харахаас залхуу хүрдэг нь үнэн ч аль болох унших ёстой номнуудыг уншихыг, бүр ядахнаа "тухай"-г нь уншихыг хичээдэг. Саяхан сэтгэл судлалын хичээлийн даалгавар дээр өгсөн ном уншсан тухай тэмдэглэл-эссегээ блог дээрээ тавьж байна. "Жонатан Ливингстон хэмэхэ цахлай" бол миний хамгийн дуртай, бас хамгийн их юм бодогдуулсан зохиолоороо тэр даалгавраа хийсэн юм. За тэгээд уншаад сэтгэгдлээ, өөрийн бодлоо үлдээнэ гэж найдаж байна, аа бас энэ бүхэн зөвхөн миний л бодол гэдгийг анхаараарай...

Төгс төгөлдөр хэмээх ойлголт бол уран зохиол хэмээх хүний сэтгэлийг “донтуулан” татагч гайхалтай урлагийн олон олон алдарт зохиолч, бүтээлчдийн гол сэдвүүдийн нэг байсаар ирсэн билээ. Оскар Уайлд “Дориан Грэйн хөрөг” зохиолоороо хүний үргэлж залуу, үргэлж эрчтэй байх төгс төгөлдрийн тухай гайхалтай уран хэлбэрээр, гэхдээ бас эмгэнэлтэй, сургамжтайгаар өгүүлсэн байдаг Зөвхөн тэр ч гэлтгүй Тройн дайн шалтгаан болсон үзэсгэлэнт Елена ч, нэр төрийн төлөө амиа золиослон буй агуу баатар Ахилл ч гэсэн, бүр цаашлаад Гамлет эсвэл Ромео, Цасхан эсвэл Наполеон гээд бүгд л төгс төгөлдөрт тэмүүлж, олж авахыг хичээж, оролдож байснаараа өөрсдийн орчиндоо, өөрсдийн зохиолдоо үүрд мөнх хадагдан үлдэж нэр алдрын цууд хүрсэн мэт.
Тэгвэл өнгөрсөн зууны 70-аад оны үед АНУ-ын зохиолч Р.Бахын бүтээсэн “Жонатан Ливингстон хэмээх цахлай” гэх жижигхэн зохиол бол чухам дээрх бүгдийг базан нэгтгэж, төгс төгөлдөрт тэмүүлсэн цахлайн эгэлгүй дүрээр хүн бүхний хүслэн болсон гэгээрэлд хүрэн, сэтгэлийн амар амгалангуйг хэрхэн эдэлж байгааг харуулснаараа уншигчдын дунд шуугиан тарьж байсан юм. Өөрийн тавьсан зорилгодоо тууштай байж, тэвчээр шантаршгүй зан чанараа хэзээд алдалгүй үнэнч байсныхаа ачаар мөнхийн хутагийг олон, агуу чадваруудыг эзэмшиж байгаа тэр цахлайн тухай уншснаар олон зүйлийн талаар та эргэцүүлэн бодох болно.
Амьдрал "хийх ёстой" зүйлсээр дүүрэн байдаг. Сурах дургүйг нь албадан сургаж, жүжиглэх дургүйг нь, тоглох дургүйг нь албан шахалтаар тоглуулна, жүжиглүүлнэ. Дургүй хувцас өмсгөж, дургүй хоол идүүлж, дургүй газар нь амьдруулна. ХИЙХ ЁСТОЙ гэж амыг нь таглана. Эдгээр зүйлс нь зарим хүний хувьд гашуун боловч ҮНЭН нь болж орхино. Түүний хувьд ҮНЭН бол идэх бас үхэх. Ерөөс зөвхөн түүнд ч гэлтгүй бүх л цахлайнуудын гол зорилго, амьдралын утга учир бол өдөр нь аятайхан хоолтой хонож, шөнө нь сүрэгтэйгээ амар тайван хонох. Бүхэл өдрийн турш, бүхэл сарын турш, бүхэл амьдралын турш нэгэн хэвийн уйтгарт амьдралаар амьдрахыг Жонатан цахлай хүссэнгүй. Үгүй дээ, тэр зүгээр л уйтгартай байна гэдгээ мэдэрч, ухаарч чадснаараа өөр зүйл рүү, гэгээн алс руу, мөнхийн амьдрал руу тэмүүлж эхэлсэн юм.
Ниснэ гэдэг түүний хувьд цахлайн амьдралаасаа олж авдаг цорын ганц таашаал байлаа. Улам өндөрт, дээшээ хөөрсөөр, хөөрсөөр шумбана. Тэр эхэндээ алддаг, гэмтдэг, унадаг, бусдын элэг доог болдог, ээж аавдаа, хамаатан садандаа загнуулж, зэмлүүлдэг. Гэсэн ч тэр шантраагүй, нисэх чадвараа сайжруулах гэж, бусад цахлайнуудын хийгээгүйг, хийж чадаагүйг, чадах гэж зүрхлээгүйг тэр хийхийн төлөө амьдралаа зориулсан. Хоол идэхгүй зөвхөн нисч л байсан, нисэх техникээ нэмсээр л байсан. Сүүлдээ бүр хөөгддөг, сүргээсээ шившигтэйгээр хөөгддөг. Зүгээр л бусдын хийгээгүйг, бусдын хувьд сонин санагддаг, эсвэл бусдын хувьд утгагүй, ямар ч учиргүй зүйлийг хийснийхээ төлөө ийн шийтгүүлдэг. Аль эсвэл хөөсөн сүргийн ахлагч нар нь түүнд атаархсан юм болов уу.
Тэр одоо ганцаараа, хэн ч байхгүй, анд нөхөр, гэр бүлийнхэн нь аль нь ч байхгүй. Орь ганцаараа, эцэс төгсөлгүй далайн дунд нисэн ниссээр. Ганцаараа байхдаа хүн амьдралын мөн чанарыг илүү ойлгодог гэдэг шиг тэр цахлай ч элдвийг эргэцүүлэн бодож, сэтгэж, зорилгоо ухамсарлан улам хөгжсөөр л. Сүүлдээ тэр өөрийнхөө юунд тэмүүлэн буй түүнд хүрсэн адилхан цахлайтай таарна. Тиймээ, тэр өөрийнхөө байх газрыг, өөрийнхөө анд нөхдийг олжээ. Эсвэл түүнийг тэд олсон юм болов уу.
Тэнд нэгэн зорилготой, нэгэн тэмүүлэлтэй, нэгэн санаатай олон цахлайтай тэр уулзана. Одоог хүртэл төгс төгөлдөрт хүрэхийг төлөө, төгс нисэхийн төлөө, төгс шумбалтын төлөө зорин яваа Жонатаны яг л байх ёстой газар нь тэр байсан ажээ. Түүнийг л хүлээж байсан мэт нэгэн цахлай зөвхөн түүнд өөрийн авьяас чадвараа зааж өгчихөөд амар амгалангуйн орон луу хаашаа ч юм алга болдог. Үхэл гэж чухам ийм л энгийн атлаа агуу зүйл ажээ. Чухам хэний ч амьдрал утгагүй байдаггүй, ямар ч явдал зорилгогүй байдаггүй, хэзээ нэгэн цагт, хэн нэгэнд хэрэгтэй байдаг нь, түүнийгээ тэр хэн нэгэн нь эрэлхийлж байдаг гэдгийн энгийн нэгэн гаргалгаа нь энэ байсан ажгуу.
Одоо Ливингстон ниснэ гэдгийг тултал нь хөгжүүлж чаджээ. Өөр ямар ч цахлайн хийж чадаагүй, хийж зүрхлээгүй, эсвэл бодож сэтгэж ч чадаагүйг тэр одоо зовохгүй, торохгүй хийж чадна. Бүр давраад тэр хүссэн газар луугаа шилжиж чадна, бүр хоромхоны төдийд шүү дээ. Хамгийн сайшаалтай нь, хамгийн магтууштай нь тэр огт өөрчлөгдсөнгүй. Төгс төгөлдрийн туйлд хүрсэн мэт зохиолчид ч санагдаж байсан биз, надад ч тэгж санагдсан, танд ч тэгж санагдах байсан нь гарцаагүй. Гэсэн ч тэр бууж өгсөнгүй, зогссонгүй, эцэс төгсгөлгүй тэмүүлсээр, хаашаа ч юм эсвэл юу руу ч юм тэмүүлсээр байлаа. Дараагийн зогсоол нь бусдад мэдлэгээ түгээх байсан аж.
Зохиол түүний хэрхэн шавьтай болж, түүндээ хэрхэн зааж сургаж, хэрхэн хөгжүүлж байгаа тухайгаар дуусдаг. Гэхдээ тун гэгээлгээр хэрнээ бас л маргаантай дуусдаг. Флечер хэмээх тэр цахлайн сүүлийн асуулт зохиолын бүхэл утгыг харуулсан агуу хэсэг гэж би боддог.
“ЖОНАТАН, Тэгээд хязгаар гэж байдаггүй юм биз дээ” гэж нэгэн цахлай түүнээс асуулаа.

Аймшигтай өгүүлбэр биш гэж үү. Нэгэн цагт Сократ мэдлэгийн тухай өөрийн шавь нартаа тойрог зуран зүйрлэж байсан тухай домгийг мэддэг шиг хүний сурах, хүний зорих зүйл хязгааргүй байх учиртай юм. Хүний амьдрал чухам ийм байж гэмээнэ утгатай байж, эцэст нь эргээд харамсахааргүй өнгөрөх боломжтой мэт.
Тиймээ, Хязгаар гэж байдаггүй, үүнийг надад Ливингстон ойлгуулсан. Шантрашгүй зан, тэвчээр 2 амжилтанд хүрэх гол түлхүүр юм гэдгийг ч надад мэдрүүлсэн. Түүний нисэх их хүслээ хэрхэн биелүүлж хэрхэн агуу нисгэгч болж байгааг, ямар их саад тотгор, хөндлөнгийн нөлөөг юу ч үгүй даван туулж байгааг харсан, уншсан хэн ч чухам үүнийг ойлгох учиртай. Аливаа зүйлийг тултал нь хөгжүүлж, төгс төгөлдөрт тэмүүлэх тэр хүслээ хэзээ ч орхихгүй байж чадвал хэн ч бидний бурхан гэж нэрлэдэг тэр зүйлийн зэрэгт хүрч чадна.
Амьдралыг утгагүй гэдэг Catcher in The Rye-ийн зөрүүд хүүхэд шиг, эсвэл амьдрал нь Замзагийн хүслээр болж шавж болон хувирсан өрөвдөлтэй Кафкагийн баатар шиг, бүр наашлаад Улиссест амьдраад байгаа мэт сэтгэж явсан таныг энэ зохиол бүрнээ өөрчилнө. Огиудас чинь хүрэхээ больж, утгагүй амьдрал учиртай болно.
Монгол хэл дээр энэ зохиолыг Н.Энхбаяр орчуулсан байдаг. Харин Р.Бах энэ зохиолыг бодит амьдрал дээрх Ж.Ливингстон хэмээх онгоцны нисгэгчээс сэдэвлэсэн гэдэг. Чухам экзистенциалист сургаалын “Ямар ч тэнгэрлиг шинжгүй, ямар ч гэгээлэг талгүй. Хүний оршихуй гэдэг бол угаас хоосон, оргүй зүйл юм.” Гэдэг энэ үзлийг тас цохиж чадахаар бодлыг надад төрүүлсэн.
Төгс төгөлдөрт тэмүүлсэн тэр хүслийнхээ ачаар бусдаас түрүүлж, хол тасарч сэтгэсэн тэр цахлайн амьдралыг хүнтэй зүйрлүүлэн нэг бодоод үзээрэй. Магадгүй буддизмын үзэл санаа, гэгээрэл, бясалгалд хүрэхүй зэрэг танд санагдах болно.
* * *
Жонатан Ливингстон хэмээх цахлай амьдарч байжээ. Тэр зүгээр л буруу газраа, буруу цагтаа байсан учраас бусдад ад үзэгджээ. Гэхдээ тэр амьдралыг өөр нүдээр, гэхдээ зөв нүдээр хардаг байсан юм. Учир утгагүй нэгэн хэвийн амьдралаас уйдаж, төгс төгөлдөр лүү тэмүүлэн, сэтгэлгээний эрх чөлөөт, хэнээс ч хараат бус тэр нийгмийг тэр хүссэн юм. Түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөсөн, зүтгэсэн, тэгээд ч чадсан, амжилтанд хүрсэн. Сэтгэлийн агуу их хүчээр, чадна гэсэн, хүрнэ гэсэн дуусашгүй их тэмүүллийнхээ ачаар тэр цахлай гэгээрлийг, мөнхийн амьдралыг олжээ. Түүнд одоо чадахгүй юм байхгүй, үлдээгүй ч гэсэн түүнийгээ ганцаараа хэрэглэхийг хүссэнгүй. Тэр шавиа олж, олсон мэдлэгээ түгээж эхэлжээ. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах, хэн байснаа хэзээд үл мартах гэдэг энэ ажээ. Хамгийн энгийн зүйл л хамгийн агуу байдаг. Гетегийн “Фауст” дээрээ хэлсэн шиг “Эхлээд хөдөлмөр” л байж шүү дээ.
“Хэн бүхний дотор орших Жонатан Ливингстон цахлайд зориулав” гэж номын эхэнд байдаг. Тэр цахлай хэдийгээр номын хуудсан дээр ч гэсэн чадсан юм чинь, бид яагаад чадахгүй гэж. Эзэн хичээвэл заяа хичээдэг биш гэж үү. Хүний хүсэл хязгааргүй ч хязгааргүйд одох зам ганц.

50 comments:

  1. goyo bichleg boljee,, n nomiig dahiad neg unshmaar bhiin, yaj yvaad heze unshjisnaa er sanahgui..

    ReplyDelete
  2. Хүний хүсэл хязгааргүй ч хязгааргүйд одох зам ганц. энэ үг их таалагдлаа , чамаас аваад уншиж байснаа санаж байна , Юуны төлөө амьдарч буйгаа ухаараад өөртөө тавьсан зориготой тэмүүлэлтэй амьдарч байж л амьдрал утга учиртай болдог шиг санагддаг их л хичээл зүтгэл хэрэгтэй , юу ч гэсэн сурах ёстой зүйлсээ сураад боловсорч л явий

    ReplyDelete
  3. gaihaltai..bravo...ugeer ilerhiilemgui hehe...husej temuulj muruuduj zogsoltgui hen negen luu ch bish yamar negen zuil ruu ch bish engiin bogood aguu ter l tuguldur luu nisehed hyazgaar gej ugui...uunii tuld l hyazgaargui gedeg ug bdag yum shig sanagdla shd ehhehe

    ReplyDelete
  4. chi nada ali deer ugj bluu mongoloor lav unshij bsan! Unenhuu niseh hobbitoi tsahlai! teel buur bagsh ntr bolool bdiishd! Bi say documentseesee uhsan olddoggui ee! Uundaa reviewiig lag bichsen bnashd! Zaaval olj unshaarai humuusee!

    ReplyDelete
  5. товчоор : Оролдлого сайт , оройд нь гарна...

    ReplyDelete
  6. http://www.mongolnews.mn/unuudur.php?c=69

    Би үүнийг санал болгож байна.

    ReplyDelete
  7. "Хэн бүхний дотор орших Жонатан Ливингстон цахлайд зориулав"
    ямар гоё үг вэ?

    ReplyDelete
  8. Гоё бичлэг байна, амжилт хүсье!
    ж.Ливингстон шиг л байцгаая л даа... нтр хохо

    ReplyDelete
  9. гоё бичжээ. Номыг нь уншмаар санагдчлаа.

    ReplyDelete
  10. unshnaa uneheer hun buhnii dotor tm tsahlai bii shu de

    ReplyDelete
  11. chi bur ueiihneesee tasarchjee hogshoon... :p hehe chi er n ih sain bichdeg bolood l bhiimaa, tge caashaa ulam sain hogjuulerei gj,

    ReplyDelete
  12. goy niitlel boljee, nomiig ni unshinaa, bolomjtoi bol tatah link tavij ugch bolohuu, bayrllaaa

    ReplyDelete
  13. Hezeed ch gsn setgeleer unasan, shantarsn, buh yum bolku bgaa met sanagdah uedee ene l zohioloo sanajigaarai.tiim ue hend ch gsn bdag shdee, chamd ch gsn...uundaa-d ter buhniig dawaad garah hangalttai ih setgeliin huch, zorig, tewcheer oort n bii.yag l ene tsahlain negen adilaar...ooriigoo bitgii gol, bs oortoo bitgii gomdollo oki? :)

    ReplyDelete
  14. Tsengeld bayarlalaa hu.

    ReplyDelete
  15. :D Товчоор: гайхалтай :)
    Үнэхээр гоё бичлэг байна. Баярлалаа :) Амжилт залуу!

    ReplyDelete
  16. Аанха, энэ зохиол үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан шүү, гоё байсан, ахиад уншсан ч уйдахгүй ээ

    ReplyDelete
  17. Залхуурч залхуурч .. нэг муу уншлаа ... :P

    Гоё нийтлэл болжэ ... стоо гоё

    ReplyDelete
  18. цагаа олсон гоё нийтлэл байна
    ном оо гэж ..ккк

    ReplyDelete
  19. yostoi goe bichsn bn ;)

    ReplyDelete
  20. zohioli n hurdhan olj unshihsn ged bur bj yadtal bichje... ih ch yum uharla,.

    ReplyDelete
  21. ene tsahlai shg boloh ymsan.. niitlel uneheeer ih taalagdla!

    ReplyDelete
  22. Яаяе @Уундаа чи шүү. Аль дээр үзчээд уншаагүй л яваад байсан юм. Түрүүн уншаад үнэн гоё санагдлаа. Энэ нийтлэл маш таалагдав. Өшөө олон сайхан нийтлэл бичээрэй. Амжилт!

    ReplyDelete
  23. ene uneheer goy niitlel bna filosofiin bagsh unshaad tseejil gj bsan sanaand orchiloo. iim goy niitlel bichsend tnx

    ReplyDelete
  24. CЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭЖ, БИЧЛЭГИЙГ МААНЬ ЦАГ ГАРГАН УНШСАН НИЙТ УНШИГЧИДДАА БАЯРЛАЛАА...ӨШӨӨ ЗӨНДӨӨ НИЙТЛЭЛ ОРУУЛАХ УРАМ ЗОРИГТОЙ БОЛЛОО, БАЯРЛАЛАА...

    ReplyDelete
  25. Very good... Undral, I really appreciate your being such human. I mean a person. Would love to see you as a writer in the future. You have a talent. Gifted student. Keep it up. All the best. your philosophy teacher

    ReplyDelete
  26. speechless,.....aimr goy bichjee.buur unshmaar sanagdchlaa,hurdn olj unshnaa,..ushuu olon goy niitleluud bicherei,AMJILT!!!

    ReplyDelete
  27. энэ зохиолыг уншихаар хичээл хиймээр санагдаад байдаг шүү тээ? хэхэ. гоё бичсэн бна шүү.

    ReplyDelete
  28. @Jackie өөөх, баярлалааааааа, багшаааа, үнэхээр баярлалааа, блогоор минь зочилж ийм гоё сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа......
    @tseme хэхэхэ, тээд хурдан уншаарай, уншаад сэтгэгдлээ бичээрэй, аа бас сэтгэгдэл бичсэнд баярлалааа...
    @urtaa хэхэ тэххх, даанч тээд л нтр гээл...хэхэ баярлалаа...

    ReplyDelete
  29. Зохиолын өгүүлбэр бүр, хэсэг бүр нь нэгийг бодогдуулж эрч хүч урам зоригийг өгөх мэт... Өөрийнхөө нэгэн хэвийн гунигт амьдралаа өөрчлөн, шинийг эрэлхийлж яваа тэр цахлай, түүний төгс төгөлдөрт тэмүүлж байгаа бүх үйл явдал ёстой л нэг чи сэрээчээ гээд цохиод авах шиг...

    Байж байгаарай, байж байгаарай, тэр цахлай төгс төгөлдөрт тэмүүлж байна гэнэ үү? Хязгаар нь үл мэдэгдэх зүйлийн төлөө амьдралаа зориулж байна гэж үү? Тэр цахлай, энэ Р.Бах, үүнийг уншиж буй бид ТӨГС ТӨГӨЛДӨР харсан болов уу? түүнтэй учирсан болов уу???

    "Бүх юм хоосон"

    ReplyDelete
  30. Яг л өөрийнхөө эмоциороо бичсэн байна, гоё ч бичжээ...
    (Дээр бичсэн нь миний л сэтгэгдэл шүү хэхэ)

    ReplyDelete
  31. Залуу хүн бүрийн унших ёстой номын нэг шүү. Нээрээ цаад PMBG уншсан юм боловуу. Бичвэр бол гоё болжээ. Блогоо идэвхтэй ажиллуулаарай. Амжилт

    ReplyDelete
  32. Зохиол
    Эргэцүүлэл
    Ухаарал
    Гэмшил
    Гэрэл
    Найдвар
    Хүсэл
    Мөрөөдөл
    Зорилго
    Амжилт
    Түүх

    ReplyDelete
  33. saikhan bichjee, mundag baina, bayar hurgie, oor olon saikhan bichleg huleeye.

    ReplyDelete
  34. Тэгээд хязгаар гэж байдаггүй юм биздээ???? Гоё үг байна. Чи нээрээ юм бичихдээ тасарчихжээ. Гоё санагдаж байна. Амжилт!! Цаашдаа ч гэсэн урам өгөх, өөрийгөө олоход туслах нийтлэл олныг бичээрэй!

    ReplyDelete
  35. @Зоогий @Byambaa_swiss яаяая, нийтлэлийг маань дарахаар сэтгэгдэл бичсэн байнашдээ, хэхэ, баярлалаа, баярлалаа....
    @Jagi уншсан байлгүйдээ, уншаагүй бол олж уншуулаа хэхэ...
    @итгэл баярлалаа, блогоор чинь орж сонирхсон, сонирхолтой блог байналээ, орж байнааа..
    @GG хэхэ, харин аймар гоё үг, баярлалаа!!!

    ReplyDelete
  36. gaihaltai! mash ih yum bodogdoj baina,, unshij baihad shal UUR medremj turj baina. ene yurtunts deer ''busad'' tsahlainuud mash ih baih yumdaa..ene niitleliig unshsan hun uuriiguu hen be gedgiig ergetsuuleh ni lawtai..
    hehe.tsaashda ulam goy niitlel olniig bicheerei.

    ReplyDelete
  37. xusel moroodol gej yu baidag tuxai oilguulsan zoxiol bna zaaval olj unshnaa. moroodol gedeg bol xusel temuulel xusel temuulel gedeg bol zorilgo xarin zorilgotoi xunii amidral yamagt utga uchirtai baidag.

    ReplyDelete
  38. @Budmaa баярлалаа, өөр мэдрэмж төрүүлэх нь л миний гол зорилго шүү дээ, бусдад бас өөртөө...
    @smile зорилготой хүнд ямар ч саад учирсан зорилгынхоо төлөө түүнийгээ давах гэж хичээнэ....баярлалаа...
    @Oogiinoo блогоор зочилж, сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа...

    ReplyDelete
  39. миний хэлэх гэсэн юмнуудыг дээр биччиж хэхэ but anyway it's just great, no more words to appreciate, also it made me feel like to read it
    тээрк-s :D

    ReplyDelete
  40. bichilt n uneheer mundag bolson bn shuu..uuruur helvel nairuulga zui ih saihan bolj..hehe..niitleliig bi 3 unshlaa lda.bi ern yumiig olon unshij bj oilgodog hun..teed ehniih deer joohon hainga unshaad, 2doh deer arai l anhaaral tuvluruud oilgoj ehleed,3dah deer n bur dotor n ortson shimttsen yag l nuguu hyzgaargui tugs tuguldur lu temuulj bui gerelt tsahlai shig suudlaasa niseed yavchih shahlaa.hehe..gaihamshigtai uundaa..amjilt

    ReplyDelete
  41. goy bolj gdhee hyzgargvi moroodood hvseed zoriod biylvvleed baiwal yaj vhnee vhsen ch setgel amrahgvi bh tehleer mini bodloor hvn ymar negen ymand joohon ch gesne setgel hanmj gej bh ystoi tiim vv amidraldaa neg l tom zorilgo tawiad harin tvvnd hvreh jijig zorilgo olon bj bolno tiim vv

    ReplyDelete
  42. saihan niitlel boljee ene nomiig negduger kursd unshij bilee niitlelii hcin unshaad ter ued unshij bhda bdj bsan yum maani bdgdloo

    ReplyDelete
  43. уншиж байгаагүй ээ..гэхдээ уншмаар санагдаж байна...уншнааа :)

    ReplyDelete
  44. Sain bnuu. Bi ene nomiig unshih geed haigaad bgan . Haanas olj boloh ve nadad tuslaach harsan vzsen hvn bnuu. Nomiin delgvrvvder haigaad l bga

    ReplyDelete
    Replies
    1. Hi, файлаар бол байгаа шүү. Мэйлээр нь явуулж болно.

      Delete
    2. Сайнуу хө. Цахлайг файлаар нь авах гэсэн юмаа. Gts0623@gmail.com хаягруу явуулж өгөөч баярлалаа

      Delete
  45. Маш гоё тэмдэглэл болжээ, англи дээр нь бараг 3 удаа уншиж байж юу хэлэх гээд байгааг нь ойлголоо. Нэг удаа л уншаад орхих ном биш юм байнаа.

    ReplyDelete
  46. Сайн байна уу. Цахлайг файлаар авч болох болов уу?Боломжтой бол илгээж тус болоорой. Баярлалаа. tsetseg_0425@yahoo.com

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.