
Өнгөрсөн долоо хоногт зөвхөн хөлбөмбөг сонирхогчдын төдийгүй нийт спорт сонирхогчдын хамгийн анхаарлыг татсан үйл явдал нь Швейцарийн Ньон хотноо байрлах УЕФА-ийн төв байранд болсон 2009-2010 оны улирлын Аваргуудын лигийн шөвгийн найман багийн оноолтыг тодруулах сугалааны үйл ажиллагаа байлаа.
Эхний хосоор Францын багууд тоглохоор болсон. Өнгөрсөн жилийн Францын аварга Бордо, түүний өмнөх 7 жил Францад ноёрхсон Олимпик Лион багууд хоорондоо тоглоно. 2003-2004 оны улиралд Монако, Лион багууд шөвгийн наймд үлдснээс хойш Францын 2 баг шөвгийн наймд үлдсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд чухам тэр жилээс хойш анхны Франц баг шөвгийн 4-т үлдэх нь. Лионыг Реал Мадридтай таарахад хэн ч энд хүрээд ирнэ гэж бодоогүй биз, гэтэл тэд зохион байгуулалттай тоглолт, найдвартай хамгаалалтынхаа ачаар тэднийг буулган авсныг бид харсан. Харин Бордо хэсэгтээ боломжит 18 онооноос 16-г нь авч, долоо дараалан ялаад байгаа билээ. Энэ 2 баг лигтээ шинэ оны өмнөхөн таарч тоглон Бордо Лионыг талбай дээр нь буюу Стаде Герландад 1:0-ээр буулган авч байжээ.

Европын дэвжээн дэх хамгийн заналт өрсөлдөгчдийн тулааны эхний тоглолт Аллианз Аренад болно. СҮүлийн 10 гаруй жилд 7 удаа таарсан бөгөөд ердөө нэгт нь АНгличууд хожиж байв. Гэхдээ тэр нэг хожил нь чухам хамгийн үнэтэй нь байсан бөгөөд 1999 оны Аваргуудын лигийн финалд шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Оле Сульшер, Тедди Шерингэм нарын гоолын ачаар 2:1-ээр Байерныг буулгаж аван аварга болж байсан билээ. Харин 2001 онд аварга болох ерөөлтэй Байерн шөвгийн наймд “улаан чөтгөрүүд”-ийг 2 тоглолт бүрт 2:1, 1:0-ээр хожиж байсан байна. Энэ 2 баг өмнөх шатанд 2-уул итали багуудыг хожсон билээ.
2006 оны финал дахин давтагдах нь. 2 жил дараалан түрүүлсэн баг болохоор аянаа эхэлсэн Барса, Арсен Венгерээр удирдуулсан залуу Арсеналчуудыг ялж байж энэ зорилгодоо хүрэх боллоо. 2006 онд хүн дутуу Арсеналыг арайхийн Барса хожсноос хойш хоорондоо таарч тоглоогүй тул сонирхолтой тулаан болох нь гарцаагүй. Ялангуяа Т.Анригийн хувьд онцгой тоглолт болох биз. Арсеналын амьд домог, түүхийг бичилцэгч, сэргэн мандалтын эхлэлийг тавигч тэрээр яг одоо Каталаны багийн өмсгөлтэй тоглож байгаа.

Бөмбөг бөөрөнхий гэдэг. 5-р сарын 22-нд алдарт Сантьяго Бернебауд ямар 2 багийг тоглохыг бид хүлээх л үлдлээ. Бооцоогоо тавьж эхлэх цаг нь болсон бололтой.
Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд 3-р сарын 30, 31-ний өдөр явагдах бол хариу тоглолтууд 4-р сарын 6, 7-ны өдөр явагдана. Цэнхэр гарагийн ногоон талбайн цусгүй тулаанууд үргэлжилсээр....
..Би лав Байерн, Бордо, Арсенал, Интерийг шалгарна гэж бодож байна? Сэтгэгдэл дээр ямар бодолтой байгаагаа үлдээгээрэй хэхэ...
ReplyDeleteодоо бол баерн арсенал хоёрыг финалд таарахыг л үзмээр байгаамдаа. барса ману интэр энтр бол болно одоо
ReplyDeleteминий бодол бол барса хожигдчих байх гэж их найдаж байгаа бас мануг тэхээр чамтай л адилхан болж таараад байх шиг байнадаа. гэхдээ таамаг гэхээсээ бараг хүсэл шахуу юмдөө энэ маань :р
ReplyDelete@даавуу харин тиймээ, санаснаар болдог бол Барса, МанЮ 2-ыг л хасчихмаар байна хэхэ, мэдээж тэгээд л Байерн финалд үлдэхийг хармаар байна, дэндүү удаж байшд энэ чинь арайчдээ хэхэ...
ReplyDeleteИнтер аварга хүртэл явах байх шүү.. Бас л чанга байналээ... Реал гусагддаг балай юм болсоон :((
ReplyDelete@МаРиО! Моуриньо байгаа болохоор явах л байх, азгүйтчихгүй л бол хэхэ..Реал харин арай л эрт хасагдчих шиг болсондоо...
ReplyDeletechelsea hasagjihdg......... hmmm
ReplyDeleteАрсеналаа дэмжээд давхичихна даа. Миний хайртай баг л даа :X
ReplyDelete@ulzi хэлээд юухэв, Баллакыгаа нэг цом өргөөд үзчихээсэй гэж их л хүсч билээ хэхэ...за яахуу дараа жилийн "наадам" ойрхон байна байна...
ReplyDeletehaha uundaa bayern ongorson jil barca tai goy bsanda yag timerhu yum bolovol yanaa hahaha
ReplyDelete@halzaadai хэхэ, Барсаг давчихвал ер нь аймар том шаанс гараад ирчих юм бишүү тэ, Ван Перси бас ирж байгаа сурагтай...
ReplyDelete@KYo түй түй, Испани тоглолт манайд таардгүйн, харин Англи бол гайгүй шүү хэхэ, харж л сууядаа...
интерийг л дэмжиж байна, баейрн одоо л хожвол зам нь засагдчих биз, энэ жил рейлыг л харах санаатай байсан, том багуудтай ёстой муу тоголлооо
ReplyDeleteРеал хожигддог жоохон тиймхэн юм болсон шүү. Уундаагийн Байерн Уундаагийн заналт багтай таарч дээ, хэхэ.
ReplyDeleteza uchigdur arsenal nuhuulsan messi zugeer sags togloo yavtsan kk unuu oroi bitii tiim yum boloosoi bayern-g demjij bgaa shuu. yamarch bsan barsa manu hoyor l turuulehgui bol saihansan bas interiig turuuleesei gej neeh husehgui yum teheer muu bayern-gaa l demjihees
ReplyDelete