8/8/09

Зюгшпице - Германы хамгийн өндөр цэгээс...

Будапештээс өглөө 5 цагт буугаад 9 цагт нь Германы хамгийн өндөр цэг болох Зюгшпице оргилыг эзлэхээр аялалдаа гарлаа. Энэхүү уул нь Герман болон Австрийн хил дээр байрладаг, байгалийн үнэхээр гоёмсог тогтоц бүхий цогцолбор хэсэг юм. Уулын оргилд гарах хэд хэдэн боломж байдаг бөгөөд мэргэжлийн уулчид 3 газраар нэг юм уу хоёр өдөр авирч, харин сонирхогчид болон жуулчид орчин үеийн техникийн дэвшлийг нэвт шингээн бүтээсэн олсон шатаар дамжин 5 минутын дотор 2 ч газраар аялах боломжтой.
Эхнийх нь Гармиш-Партенкирхенээр дамжих буюу Германы газар нутгаас, нөгөө нь Эрвальдаар дамжих буюу Австрийн газар нутгаас оргилд гаран хоорондоо огтлолцдог байна. Дээхэн үед Австри Герман улсууд уг уулаар хилээ тогтоодог байсан ч Шенгений гэрээний дагуу өнөөдөр энэ хил байхгүй болж хэн хүссэн нь нэвтрэх боломжтой болсон юм. Тэнгэр цэлмэг үед Зюгшпице оргилоос 4 улсын хилийг харж болно. Швейцарь, Италийн хилийг тогтоодог уулс энэ уулнаас харагддаг бөгөөд жилийн 4 улирлын турш жуулчдаар тасардаггүй, Германы төдийгүй Европын аялал жуулчлалын томоохон төв юм.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
1-р хэсэг: Зюгшпице хүрэх замд
Германы өмнөд хэсэгт Баварийн Альпийн нурууны харьяат Зюгшпице оргил руу Мюнхенээс ойролцоогоор 2 цаг орчим машинтай явж очдог юм байна. Ер нь бол тийшээ галт тэргээр ч гэсэн очих боломжтой бөгөөд аялал жуулчлалын энэхүү бүсийг даган маш олон жижиг жижиг хотууд, тосгонууд хөгжсөн бөгөөд бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогийг харуулсан үйлчилгээний төвүүд болон хуучны түүхийг илэрхийлэх барилгууд, байшингуудаа хадгалж үлдсэн нь сонирхолтой байлаа. Бавари уламжлалын дагуу бүх айлууд нь байшингаа болон хашаагаа ургуулсан цэцгээр чимэглэсэн байсан нь эдгээр хотуудын улам цэмцгэр, улам тохилог харагдуулж байсан. Оргилын харьяалагддаг Гармиш-Партенкирхен хотод 1936 оны өвлийн олимп болж байсан бөгөөд хоккей гэх мэт өвлийн спортыг илүү хөгжүүлсэн мэт санагдсан, энд 2011 оны Уулын цанын ДАШТ болно хэмээн хаа сайгүй зар гарсан байлаа...Мөн энд Дэлхийн 2-р дайны дараа АНУ-ын цэргийн бааз байгуулагдсан бөгөөд доорх зурагнуудаас хашаанд байх шар байшинтай зураг бол тэр баазын зураг юм. Тухайн үед АНУ-ын цэргүүд нутгийн ард иргэдэд англи хэлний хичээл заах зэрэг соёлын маш олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд дөнгөж 10-аад жилийн өмнө нутгаа орхин гарсан ч маш олон айлууд үлдсэн нь АНУ-ын тугийг үүдэндээ өргөсөн цөөнгүй айлтай тааралдснаас харж болох байлаа...--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2-р хэсэг: Зюгшпицег эзлэх зам...
Зюгшпицег 19-р зуун хүртэл албан ёсоор хэн ч эзлээгүй байсан юм байна. Хэдийгээр өмнө нь нутгийн иргэд хэд хэдэн удаа авирч байсан тухай байдаг ч 1820 онд хурандаа Ж.Неулээр удирдуулсан 3 хүний экспедеци авирсныг анхны эзлэлт гэж үздэг. За тэгээд удалгүй суусан газраасаа шороо атгаж сурсан "хөдөлмөрч" Германчууд энэхүү оргилыг ашиглахаар шийдэн 1928 он гэхэд хэд хэдэн төвүүдийг барьж, улмаар хэдхэн минутын дотор хэн ч гарчих боломжтой Зюгшпицебаныг барьсан аж. Удалгүй уулыг нүхлэн нүхэн галт тэрэг гарган, түүгээр дамжуулан уулын ойролцоо байрлах Эибсее нуурыг үзэх боломжоор ханган, жуулчдыг бүхий л талаар нь татаж эхэлжээ. Мөн Европын хамгийн өндөрт байрлах цаг агаарын судлалын төв байрладаг. Доор зурагнуудаас энэхүү олсот тэргээр 2960 метрийн өндөрт гарж байх үедээ авсан зурагнуудыг үзээрэй. 3 том цамхагаар дамжуулсан урт олсоор дамжин дээшээ гардаг, гарах үед ямар мэдрэмж төрснийг илэрхийлэхэд Уундаагийн үгийн баялаг дутаж байнаа гэжэ...Айдастай хэрнээ биширмээр сэтгэгдэл төрж, үүлтэй зэрэгцээд хүрээд ирэхээр доодох юмс жижигхэн харагдаж, байгалийн агуу их үзэсгэлэн, сүр хүчийг хүндэлмээр, хайрламаар, бахархмаар болж байлаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

3-р хэсэг: Зюгшпицег эзэлсэн минь...

2962 метрийн өндөрт бүхэл бүтэн хот оршиж байлаа...Энд та хүссэн хоолоо үзэсгэлэнт үүлсийн дунд зооглож болно. Шар айргаа шимэн суунгаа Европыг дээрээс нь тольдон харж чадна. Үнэгүй интернэтээс найз нөхөд рүүгээ мэйл явуулан мэндчилгээ дэвшүүлэн, энергиэ дамжуулж болно. Бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр, хүнсний дэлгүүр, архины дэлгүүр ч бий, бүр зурагт үзэж, утсаар ярьж, улам ойртсон тэнгэрийг ширтэн хэвтэж, бүр хүсвэл унтаж ч болно. Цасаар тоглож, өвөлдөө сноубординг, цана чаргаар гулгах ч боломжтой.
Уулын оргилд том хөшөө босгосон бөгөөд түүн рүү авирахыг хүсвэл илүү бартаатай хамгаалалтгүй замаар аюултай шатаар авирах хэрэгтэй болно. /түүний өмнө зургаа авахуулсан байгаа, уул нь авиръя гэж байсан ч цагаас болоод гарч чадаагүй./ Мөн уг уул, байгууламжийг хэрхэн эзэлж, байгууламж барьсан түүхийг харуулсан музейтэй юм байналээ. За тэгээд элдэв зүйл нуршилгүй Зюгшпице оргилоос авсан зурагнууд руугаа орцгооё...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4-р хэсэг: Зюгшпицегээс буцах зам...
За тэгээд хэрвээ та илүү мөнгө төлж тасалбар авсан бол буухдаа уг уулыг нэвтлэн барьсан туннелээр явдаг галт тэргээр дамжин буух боломжтой юм байналээ. Доор зурган дээр хэрхэн явдаг зураг нь байгаа. Хамгийн өндөрт гарсан аялал маань энерги-эрч хүчээр цэнэглэгдээд, хийморио сэргээж, цэврээс цэвэр агаарыг амьсгалчихаад, бахархал-хүндэтгэлийн нэгэн зэрэг хэд дахин мэдэрчихээд уг бүс нутагт байрлах хэд хэдэн үзэсгэлэнтэй газруудтай танилцснаар өндөрлөсөн юм. Дор зурган дээр Кохен нуурын эрэг дээрээс авсан зурагнуудыг орууллаа, бусад сонирхолтой мэдээлэл, зурагнуудаа дараа жич оруулах болноо...

21 comments:

  1. bi lav ter deer garsan baisan bol yostoi aimaar yum bn!! Gexdee yamar goyo yum bee!! jinxene uulend dund jargachix yum bn l daa.. ene deerees xarin BUNJEE JUMP xiivel nisej baigaa yum shig setgedel turux yum bishuu...
    Goyo niitlelel bolson bn!! THanks for sharing! ^^

    ReplyDelete
  2. @Azaa хэхэ, чи өөрөө яаж тэгж үсрэх талаар бодож чадаж байнаа нтр...гэхдээ ойролцоох нь шүхрийн талбай байдаг юм байналээ, нөхдүүд үсэрдэг байх нь гэж ойлгосон хэхэ...

    ReplyDelete
  3. ooo zugeer l tasartsiin bna...ayguu bol shunu zuudend ch orj magadgui ntr ged hehe...odoo chi buun energy heden jildee tanai geriin tog tasarku bhaa kkkk

    ReplyDelete
  4. goy goy ... zerleg gazar b.a
    nice pic...

    ReplyDelete
  5. uul muul ni surleg l yum bna. goe gazar bna shuu.

    ReplyDelete
  6. Энэ өндөрлөг дээрээс доошоо харахад тэгээд юу бодогдож байхын нтр,,,
    Хязгааргүй уудамдаа тээд уусаж чадав у ?
    Яг чадахжийсан уу нтр
    Гоё харагдаж байна даанч манай тэнгэрийг гүйцэхгүй юм байна

    ReplyDelete
  7. Гоё аялж л бгаам бна. Наана чинь ер нь дэлгүүр бнө уу. Охидуудад зориулсан мэдээлэл хэрэгтэй ш дээ.

    ReplyDelete
  8. @jagi тээл ганц сэтгэгдэл бичихээрээ балай юм бичээл нтр, би дэлгүүрүүдэд дургүй ээ, орсон ч бичкү нтр хэхэ
    @Yaruu өө тээл эсэн бусын юм бодогдож байналээ, би унавал надаас далавч ургах болов уу нтр гээд л хаха...хязгааргүй уудамд чинь би хүссэн үедээ уусдаг ш дээ нтр
    @zoloo oo юун манай тог, ер нь тог тасаркү болсон нтр хэхэ..
    @Enkh, tmka харин тиймээ, ер нь нэг очиход илүүдкү газар байналээ...

    ReplyDelete
  9. гоё блогтой болжээ, одоо л нэг юм болждээ т? амжилт!!...
    бас схан тэмдэглэл хөтөлж, аялалаасаа хуваалцаж бгаад tnx!..

    ReplyDelete
  10. have a break...have a kit kat hehe :)

    ReplyDelete
  11. Яг сэтгүүлч шиг бичсэн байна. Блогоо идэвхтэй хөтөлж авч яваарай.

    ReplyDelete
  12. @evans хэхэ, харин тиймээ, баахан залхуурсны эцэст нэг блог нээлээ, кит кат ч лайтай шүү гэж...
    @bibby блогоор зочилсонд баярлалаа, байнга бичих болнооо, байнга орж байгаарай

    ReplyDelete
  13. Yaay ter nuur, uuls ntr bol laitai haragdaj bainadaa, ter olson shataar yavah ch evgui haragdaj baina shuu, ter ulaan sandalnaas avaad ireerei, nasaaaraa ideh kit kat haha

    ReplyDelete
  14. @Byambaa харин бас л эвгүйм байналээ, Сандуйн жүдтэй явсан тулдаа л нтр...хаха мань чамд баахан банана авцаан, монгол руу ачуулцан, одоо өнгөрсөн нтр..

    ReplyDelete
  15. yostoi setgel setgeesen saihan aylal hiijee uzhed urmtai blaa yostoi goy ;)

    ReplyDelete
  16. woooow!!!!! uneheeriin uzesgelentei

    ReplyDelete
  17. @Mike блогоор маань зочилсонд баярлалаа хө, байнга орж байгаарай..
    @burentegsh өө хэлээд юу гэхэв, агуу агуу...

    ReplyDelete
  18. Тэр З балууны тог нтр яриад байгаа ... вэээ нтр,,, Тэр хамгийн аймар зургийг нэрлэмээр байна аа. Тэр сараалжан шат аймар юм аа, тэрүүгээр би лав алхаж ч чадахгүйн байна,,, ёошшшшш

    ReplyDelete
  19. promena duureg ih taalagdlaa, boonl uul vvl hosolson gazar, goy gmeergu bnoo nada bol eh oron mini l goy naaduul chin hechneen goy bsn ch setgel tatku bhiin....\ manai mgloos zarim talaara iluu bolohoorn ataarhad durgui hureed neh magtmaargu bn shu\ kkk

    ReplyDelete
  20. @Зоогий өөх, мээдкү гэнэт л тог гээд яриад явцан шд нтр...аа тээд цагаа тулахаар хүн чинь зоригтой болдог юм байналээ хө...
    @MGi Промена гэхээр нь хаана байна гэтэл гудамжны нэр байдаг байнашд, яасан ажигч байнаа нтр...гэхдээ үнэн юмыг заримдаа хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй шүүдээ, хүмүүс дэлхий хавтгай гээд л зүтгээд, баталгаа хэрэггүй гээд гүрийгээд байсан бол өдгөө ямар байх байсан бол хэхэ...

    ReplyDelete
  21. uramtai aylal bnshu amidr n huneer yaiulah buur uramtai blaa tnx!!!! ehhe tr ued n bichsn ed bolhoor uner n sen hiiv... lol

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.