--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Тэмцээний өмнө

Хамгийн сонирхол татаж байсан асуудал бол Какагүй Милан, К.Роналдугүй МанЮ ямар тоглолт үзүүлэх нь байсан ч мөн үүнээс дутахгүйгээр Байерны шинэ дасгалжуулагч "тактикийн мэргэжилтэн" Луй Ван Гаалийн анхны "шалгалтаа" хэрхэн өгөх вэ гэдэг нь анхаарлын төвд байлаа. Өмнөд Америкийн төлөөлөл Бока Хуниорсийн хувьд шинэ улирал болон Либертадоресийн тэмцээний бэлтгэлээ хангах болон тэдний лидер Хуан Рикельме ДАШТ-ий сонгон шалгаруулалтанд амжилт муутай тоглож, одоо бүр шигшээ тэмцээнд оролцож чадах уу гэдэг дээрээ тулсан Аргентины шигшээд үнэхээр хэрэгтэй эсэхийг Европчуудын хувьд шинжих нэг ёсны боломж болох байлаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
- Хагас шигшээ тоглолтууд
Тэмцээний сугалааг энэ оны 3 сард Женевийн Мото Шоун дээр 4 багийн төлөөлөл болон Байернаас У.Саньол, МанЮ-ийн У.Броун, Бокагийн гүйцэтгэх захирал К.Бианчи, Миланы Г.Гаттузо нар татаж нээлтийн тоглолтыг Бокачууд ПЛ-ийн аварга Манчестер Юнайтедийн эсрэг хийх болсон бол талбайн эзэд Миланы эсрэг тоглож хэн нь цом булаалдах боломжтой үлдэх вэ гэдгээ шийдэх болсон юм.

Манчестер Юнайтед- Бока Хуниорс 2-1 (2-0)
Манчестер Юнайтед Кущчак- Да Сильва (Эвра 77), Кэткарт, Броун (Фердинанд 35), O’ши - Пак (Бербатов 67), Кэррик (Скоулз 77) , Aндерсон (Флечер 77), Валенси (Гиггз 67) - Македа (Нани 67), Рууни
Бока Хуниорс Аббондансьери - Морел, Форлин, Касерес, Сото - Инсуа (Гентан 68), Баттаглиа, Рикельме (Mарино 88), Диаз (Чавез 46) - Палермo (Виатри 82), Нойр (Моуше 46)
Гоолууд: 1-0 Aндерсон (21), 2-0 Валенси (42), 2-1 Инсуа (55)

Бараг 4хэн бөмбөг алдсан нь аз гэмээр тун муу тоглолтынхоо дараа АС Милан /тэднийг шахуу хуваарийн гайгаар ядралттай байсан гэж зөвтгөх гэж оролдъё/ АУДИ КАП-ын хүрэл медалийн төлөө МанЮ-г чамгүй сандаргасан Бокатай хийх болсон бол Байернчүүд өөрсдийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг МанЮ-тай аваргын цомын төлөө тоглох боллоо.
Байерн Мюнхен - АС Милан 4-1 (1-0)
Байерн Мюнхен Бутт - Лам, Ван Буйтен (Демичелис 64), Бадстюбер (Брено 64), Браафхэйд (Швайнштейгер 46) - Алтинтоп (Тимощук 64), Ван Боммель (Oттль 64), Соса (Баумиоанн 64), Праньич - Мюллер, Гомеш (Сене 80)
АС Милан Сторари - Замбротта (Kaлазе 74), Неста (Oнеэвү 64), Tиаго Сильва (Ди Геннаро 74), Фавалли (Оддо 64) - Абате (Антонини 74), Фламинин, Пирло, Янкуловски (Гаттузо 46) - Роналдиньо (Борриелло 46), Пато
Гоолууд: 1-0 Mюллер (12), 2-0 Швайнштейгер (79), 2-1 Пирло (81), 3-1 Сене (89), 4-1 Mюллер (90)
- Финал


Байерн Мюнхен - Mанчестер Юнайтед 0-0 (7-6 т.ц)
Байерн Мюнхен Ренсинг – Лам (Горлиц 62), Демичелис (Ван Буйтен 62), Брено (Бадстюбер 62), Браафхейд – Тимощук (Оттль 77), Ван Боммель (Алтинтоп 46), Баумиоанн, Швайнштейгер (Праньич 62) – Мюллер (Сене 77), Гомеш (Соса 62)
Mанчестер Юнайтед Ван дер Сар – Гибсон (Валенси 63), Эванс, Фердинанд (Кэткарт 69), Эвра - Нани, Флечер, Скоулз, Гиггз – Бербатов (Андерсон 78), Оуэн (Рууни 78)
Гоолууд: Торгуулийн цохилт: 0-1 Гиггз, 1-1 Баумиоанн, 1-2 Андерсон, 2-2 Браафхейд, 2-3 Нани, 3-3 Алтинтоп, Эвра /алдсан/, Праньич /алдсан/, 3-4 Рууни, 4-4 Соса, 4-5 Флечер, 5-5 Оттль, 5-6 Скоулз, 6-6 Бадстюбер, Эванс missed, 7-6 Ван Буйтен
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
СЭТГЭГДЭЛ
Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй биз ээ...Олон жил хөлбөмбөгөө үнэнчээр сонирхож, ухаан орсон цагаасаа Байерн ФС-ийг унаж тусаж, ухарч уруудаж, мандан дэвжиж, дэвшин шуугиулж байх ямар ч үед нь хаялгүй дэмжин, тэдэнтэй сэтгэл зүрхээрээ цугтаа байж, тэдэнтэй хамт харамсч, тоглож, уйлж, ухаарч, баярлан,хөөрч явсны хэрэг тэр өдөр гарсан болохоор би тэгж бичсэн юм...Тэр өдөр жинхэнэ Мөрөөдлийн тоглолтууд Аллианз Аренад болсон юм...
... Аллианз Аренагийн хувьд 69000 хүний суудалтай 2005 онд ашиглалтанд орсон, Байерн Мюнхен болон Мюнхен 1860 багууд хамтран эзэмшдэг..Мюнхенд төвтэй дэлхийн санхүүгийн хамгийн том үйлчилгээний байгууллагуудын нэг Аллианз корпораци энэ стадионыг өөрийн нэрээр өмчлөх эрхийг 30 жилээр худалдан авсан ажээ...Энгийн үедээ буюу өдрийн цагаар цагаан өнгөтэй...Харин шөнө болохоор 3 өнгөнд хувирдаг,Байерны тоглолт явагдах үеэр улаан, Мюнхен 1860-ын тоглолтын үеэр хөх, цэнхэр,харин шигшээ баг тоглолт хийх үеэр цагаан-шаргал өнгөтэй болдог... Сонирхуулж хэлэхэд Аллианз Аренагийн паркинг буюу машины зогсоол нь Европдоо хамгийн томд тооцогддог гэж байгаа, 4 хэсэг 10000 машины зогсоолтой... Мөн цэнгэлдэх дотор зарагдаж байгаа бүх юмс зөвхөн АренаКард-аар тооцоо нь хийгддэг...Ийм кард аваад түүндээ мөнгө хийж цэнэглээд, ундаа ус, пиво, хоол нтр гээд бүх юмаа авдаг системтэй нь нэлээн таалагдсан... ...Талбайн эзэд яагаад давуу тоглодгийн учрыг бараг тэнд ойлгосон, тасралтгүй багийнхаа дууг дуулж, хөгжөөн дэмжих нь гайхалтай. Тоглогчдынхоо нэрсийг үзэгчид нь нэгэн дуугаар зарлаад л бас сүртэй юм...1-р үед эхэлсэн стадионы давалгаа шүүгчийн шүгэлийн дуугаар л нэг юм зогсож, 2 талаас БАЙЕРН гэж орилох үзэгчдийн дуу, бөмбөг оруулах, амжилттай довтлогоо, хамгаалалт хийхэд баяр хүргэх гээд энд бүх юм онцгой байлаа...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
- Дүгнэлт

Дүгнэлт 2: К.Роналдугийн дараах МанЮ хэр тоглох бол гэсэн бодол хэн бүхний сонирхлыг татаж байлаа. Энэ тэмцээнд үзүүлсэн тоглолт тэдэнд зарим хариултыг өгсөн биз. А.Валенсигийн форм яг одоогоор маш сайн байна, тэр хэдийгээр CR7 шиг гоол хийхгүй байж болох ч түүний өгдөг дамжуулалтыг, түүний үзүүлэг уран тоглолтыг үзүүлж чадах мэт санагдаж байна. Дээрээс нь алтан жаал М.Оуэн тэдэнд ирсэн, хүн бүхэн түүнийг сайн тоглоно хэмээн дэмжиж, өөрөө ч дараагийн ДАШТ-д орохыг маш их хүсч байгаа нь тодорхой тул У.Руни, Д.Бербатов нартай цуг аюултай довтлогооны шугамыг бүрдүүлэх биз. Залуу хамгаалагч Кэткарт анхны том тоглолт гэхэд чамлахааргүй тоглолт үзүүллээ, Ж.Эванс, Ж.Оши нар шиг МанЮ-ын академийн бүтээгдэхүүн түүнээс их ирээдүй ханхалж байна. Дээрээ нь О.Харгривз эргэж ирнэ, Андерсон Нанид өөрийгөө харуулах боломж гарч ирсэн гээд тэднийг битгий тооцооноосоо хасаарай, улаан чөтгөрүүд хэзээд шилдгээрээ л байдаг.
Дүгнэлт 3: Байерн Европын дэвжээнд эргэн ирэхэд ойртжээ. Аяксийн залуусын дасгалжуулагч, Барсагийн өнөөгийн стилийн эхлэлийг тавилцсан, АЗ хэмээх хэний ч мэдэхгүй багийг Голланд төдийгүй Европын тавцанд таниулсан Л.Ван Гааль тэднийг дасгалжуулж байна. Дээрээс нь Европын хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг А.Тимощук, гоолич хэмээх Олич, германы хамгийн шилдэг довтлогч гэж хэлж болохуйц М.Гомеш гээд 7 шинэ хүнээр тэд хүчээ сэлбэсэн. Үүн дээр нэмээд залуусыг нь дурьдахгүй бол алдас болох биз. Германы шигшээгийн ирээдүйнүүдийн нэг Баумжо, Т.Мюллер, Х.Бадстюбер нарт боломж олговол тэд алдахыг хүсэхгүй нь лавтай. Гэсэн ч Лусиогийн үлдээсэн орон зайг хэн нөхөх нь тодорхойгүй л байна, одоог хүртэл яагаад явуулсныг нь хэн ч ойлгохгүй хэвээр л...
А.Ундрал /"ХӨЛБӨМБӨГ" сонинд...2009-08-12/
Ene uneheer goy toglolt bolson shuu chi bas uzsiimuu anhnii live toglolt bolohoor ter bailgyu de gertee hanan deer ee ter audigiin tsohidog yumiig ni naatsan
ReplyDeleteNiitleleee saihan bichjee za tegeed bicheed bjde
@Anonymous хэхэ, өөрөө бас үзсэн юм уу тэ, хэн бэ, нэрээ бичихгүй байсан юм уу хэхэ...би харин тэр юмыг нь гэртээ харьж байгаал яахаа шийднэдээ гэцэн байгаа...
ReplyDeleteTsegtstei, goy bichjee. Manai setguulchid ergen toirond bolj bgaag ingej tsegtstei medeellej, todorhoi degnelt hiij bichdeg boloosoi.
ReplyDeleteNiitlel tasarhai boljee. Gehdee Bayern ii shine huvtsas taalagdsanguee haha, neeree yaaj ch bodson City ehnii 4t orkum bnoo tee :D
ReplyDeleteҮүнийгээ нөгөө сониндоо явуулсан уу? гоё нийтлэл болж, хөл бөмбөг мэдэхгүй надад хүртэл таалагдав.
ReplyDeleteМанай Миланы Сильваг буруу биччиж дээ,,,
ReplyDeleteТанайх сайн байсөөөн, үнэхээр сайн байсан,,, Залуучууд бол аймар байсан,,, Тэр Патогийн банана цохилт уу??? цу цу цу,,, тээл дараалаад 2 гоол алдсысшд хмммм
@Jagi хаха, хэн таныг хөлбөмбөг мэддэггүй гэдэг юм бэ???
ReplyDelete@Зоогий Пато ч сайхан алсаан, дараа нь тэхдээ эерэгээр алсан шд хэхэ...юуг нь буруу бичсэн байна хө, хэлээрэй, засчихья...\
@Eedee яасан, яагаад тэгж бодогдов...би бол боломжтой л гэж бодоод байгаашд хэхэ...танай пүүлтэй л үзэх байхдаа хаха...
@Anonymous манайд дөнгөж хөгжиж байгаа салбаруудын нэг гэж боддышд, удахгүй бүр лаг чанартай юмнууд гарах байхаа гэж найдаж сууна..
Өөө заа зүэр ситиг маань хараа @ээдээ гуай тоглолтоо харж байгаад ярий шүү , Удахгүй бүгд тодорхой болох биз ,
ReplyDeleteГоё нийтлэл болжээ
Мэргэжлээ өөрчилдөг юм билүү????
ReplyDelete@Yaruu хэхэ, ситиг ер нь Топ4-т орж ирэх гэж хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ гэдэгт итгэж байгаа хө, сайн тоглож байналээ...
ReplyDelete@Бүрэнтэгш хөлбөмбөгчин болох гэж байгаамуу тэээ :-o
Блогоо гоё хөтөлж байгаа юм байна. http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=57&t=3501&start=125 Бидэнтэй нэгдээрэй бид сэдэвээ сайн авч явж байгаа шүү
ReplyDelete